Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хоёрдугаар сарын 21-ний өдрийн 19:30 цагийн орчимд нэг гэр бүлийн гурван хүн сураггүй болсон хэрэг гарчээ. Тодруулбал, гэр бүлийн аав, ээж, хүү гурав малдаа явж байх үед автомашин нь цасанд сууж саатсан байна. Улмаар нутгийн иргэд хоёрдугаар сарын 23-ны өдөр морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрэн хайх ажиллагааны үеэр аав, хүү хоёрыг осгосон байдалтайгаар эсэн мэнд олсон бол эхнэр нь автомашин цасанд суусан газраас дөрвөн километр орчим зайд нас барсан байдалтай олдсон байна.
Энэ талаар Дорнод аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Манайд тухайн үед дуудлага, мэдээлэл ирээгүй. Бүртгэгдсэн мэдээллээр иргэд өөрсдийн санаачилгаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, аав хүү хоёрыг эсэн мэнд олсон. Урьдчилсан байдлаар эхнэр нь тусламж дуудах зорилгоор явж байгаад осгож амиа алдсан байж болзошгүй. Аав нь бага зэргийн осголтын байдалтай олдсон бол хүүгийн хоёр хөл хөлдсөн байдалтай олдсон” гэв.
Цаг агаарын эрс тэс нөхцөлд хол замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахуун, дулаан хувцас, холбооны хэрэгслийг сайтар бэлтгэх, онцгой байдлын байгууллагад шуурхай мэдээлэхийг албаны байгууллага анхааруулж байна.
3,607.57
















































Нэргүй 2026-02-23 103.229.120.63
За онигоо. Ямар байдалтай олдсон гэнэ үү, осгосон байдалтай хөл нь хөлдсөн байдалтай хаха.
Өвгөн Балдан 2026-02-23 59.153.115.236
Энэ сэтгүүлч нарыг одоо яалтай вэ. Осгож амь насаа алджуу гэж гарчиг тавьчихаад дотор нь Осгосон байдалтай эсэн мэнд олсон гэж бичих нь галзуу хүний өдрийн тэмдэглэл гэлтэй.
Нэргүй 2026-02-23 202.9.40.241
хүн амыг тува буриад орж ирж нүүдэлчдын төрхөөрөөө үлдннээ.
Нэргүй 2026-02-23 202.9.40.241
гятадуудёстры хэцүүюмнууд юм мнголын нам төриыг ихэнхиын гятад гятад гарлтай гятад манж гаралтай гятадынгар хөл гятад мнголын нам төрийг хулгайлаад эзлчдгийн.мнголд хүн ам тоо ихэнх нь гятад манж болцн.маш олн жилийн далд нууц чимээгүй далд бодлго явцн мнголгятадын мнголболцн аймр.