niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 12:02 UTC Эх: https://news.mn/r/2850738/ de62d790fd1681ac… ← niitlelch.mn руу буцах

"Өр төлөхийн тулд татвар нэмсэн нь халтай шийдвэр"

"Өр төлөхийн тулд татвар нэмсэн нь халтай шийдвэр"

"Өр төлөхийн тулд татвар нэмсэн нь халтай шийдвэр"
Ньюс агентлаг, Улаанбаатар. 2026 оны 2 дүгээр сарын 16. Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер, доктор Д.Оюунбадам. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

 “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер, доктор Д.Оюунбадамтай ярилцлаа.


–“Нээлттэй нийгэм форум”-ын судлаачид нийслэлийн 2026 оны төсөвт тойм дүгнэлт хийсэн. Нийслэлийн 2026 оны төсөв нээлттэй, ил тод байх шаардлага хангаж байна уу? 

-Нийслэлийн төсвийн ил тод байдал хангалтгүй байна гэж үзэж байгаа. Төсвийн төслийг иргэд, олон нийт олж авахад аль болох хялбар байдлаар ил тод байрлуулах ёстой. Гэтэл  2026 оны төсвийг батлах хугацааг дөхүүлж байгаад, олж уншихад төвөгтэй байдлаар байрлуулсан. Төсвийн төслийг скайнердсан файлаар оруулсан нь шуурхай дүн шинжилгээ хийх боломжгүй, нэр төдий ил болгосон гэж дүгнэж байгаа. Мөн нийслэлийн төсөвт хяналт тавих ёстой Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/төсвийн төслийг 1-2 удаагийн богино хэлэлцүүлгээр баталдаг зэрэг аль болох олон нийтийн хэлэлцүүлгээс зайлхийсэн нь харагдаж байгаа.

Ерөнхийдөө нийт зарлага гэхэд л бараг 5 их наяд төгрөгт хүрээд байгаа ч нийслэлийн төсөв улсын төсвөөс ч илүү хаалттай байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын зардал бараг 3 их наяд төгрөгт хүрсэн нь  улсын төсвийн  нийт хөрөнгө оруулалттай тэнцэх хэмжээ юм. Тэгэхээр нийслэлийн төсөвт ил тод байдлыг хангуулж, олон нийтийн хяналт тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж болно.

-Хуулийн дагуу улс, орон нутгийн төсвийг батлахын өмнө нийгмийн бүх төлөөллийн оролцоог хангасан олон нийтийн хэлэлцүүлгийг хийх ёстой. Иргэний нийгмийн байгууллагууд, олон нийт хэлэлцүүлэгт оролцоогүй юу?

-Нийслэлийн 2026 оны төсвийг батлахад олон нийтийн хэлэлцүүлэг хийсэн гэж байгаа. Гэхдээ энэ чиглэлээр ажилладаг судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг   оролцуулаагүй. Цөөн тооны иргэдийг хамруулсан. Тиймээс төсвийн төслийнхөө хэлэлцүүлгийн чанарыг сайжруулж, мэдээллээ илүү нээлттэй өгөх шаардлагатай. Иргэдийн амь амьжиргааг шийдвэрлэх зарим хуулийн төслийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлдэг шиг төсвийн төсөл дээр ч мэдээллээ өргөн хүрээнд өгөх ёстой. Ер нь нийслэлийн Засаг дарга нь ИТХ-д төсвийн төслөө өргөн барьсан гэдэг мэдээ гаргахтайгаа зэрэгцэн цахимд төсвийн төслөө ил болгочих хэрэгтэй. Маш товчхон, ерөнхий мэдээ гаргаад өнгөрдөг. Энэ мэт байдлыг засаж, нийслэл татвар төлөгчдийн хөрөнгийг юунд зарцуулж буйгаа шуурхай, ил тод болгоход онцгой анхаарах шаардлагатай гэж харж байна.

УИХ-аас 2023 онд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төсвийн төслийг боловсруулах явцад салбар болгоноор олон нийтийн хэлэлцүүлэг хийхээр тусгасан. Үүний дагуу 2026 оны төсвийн хэлэлцүүлгийг хийх явцад төлөвлөлтийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа нь ажиглагдсан. Ерөнхий байдлаар мэдээлэл өгч, хэлэлцүүлсэн нь учир дутагдалтай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨРТ 15 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ СУУЛГАСАН ЖИШЭЭ БАЙДАГ

-Төсөв бол татвар төлөгчдийн төлсөн татвараас төвлөрүүлж буй мөнгө. Төсөв дотор хамгийн өндөр дүнтэй нь хөрөнгө оруулалтын зардал эзэлдэг. Хөрөнгө оруулалтын зардалд ямар дүгнэлт өгч байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын зардал ил тод, дэс дараатай зөв төлөвлөлт шаарддаг. Зөв төлөвлөлт хаанаас бий болдог вэ гэхээр эртнээс бүх зүйл нь тодорхой, ил тод, түүнд судлаач шинжээчид дүн шинжилгээ хийснээр зөв зүйтэй шат дамжлагаа давна. Жишээлбэл, төрийн аудитын байгууллага төсвийн төсөлд аудит хийж байгаа. Гэвч тухайн аудитынхаа дүнг олон нийтэд хүргэх асуудал хангалтгүй байна уу гэж харж байгаа. Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг батлах ИТХ-ын хэлэлцүүлгийн үеэр 20 гаруй шинэ төсөл нэмж баталсан. Засаг даргын өргөн бариагүй төслүүдийг нэмсэн. Эдгээр төсөл зураг төсөвтэй, хэрэгжих газар нь тодорхой байх зэрэг гол шаардлагуудыг хангаж байна уу гэдэг тодорхойгүй байсан. Нийслэлийн аудитын байгууллага үүн дээр шуурхай дүгнэлт гаргадаг байх хэрэгтэй. Төрийн аудитын байгууллагаас жил бүрийн төсвийн гүйцэтгэлд аудит хийдэг.  Үүний дагуу 2024 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаа 2025 онд өргөн барьсан. Өнгөрсөн 2025 оны төсвийн аудитын дүнг 2026 оны зургаа, долдугаар сард барина гэсэн үг.

2024 оны аудитын тайлангаас харахад, нийслэлийн төсөвт олон зөрчил дутагдал байсан. Нөгөө хэрэгжүүлэх зураг, төлөвлөлтгүй гэх тодотголтой олон төсөл аудитын дүгнэлтээр муу үнэлгээ авсан.

Анхнаасаа төлөвлөлт муу байсан учраас хэрэгжилтийнхээ явцад ч гэсэндээ алдаа дутагдал олон байсныг аудитын тайлангаас харж болно. Жишээ нь, улсын комиссоос төслийн гүйцэтгэгчид өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байхад хүлээн авсан тохиолдол цөөнгүй гарсан. Зах зээлийн үнээс хэтэрхий өндөр үнэтэй байхад худалдан авалт хийсэн байх гэх мэтчилэн жил бүр олон зөрчил дутагдал илэрсээр байгаа.

-Жишээлбэл, зураг төсөлгүй ямар, ямар төслүүдийг онцлохоор байгаа вэ. Огт хэрэгжээгүй төслүүдийн төсөв мөнгө жил ирэх тусам өссөн тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ?

-Чанаргүй гүйцэтгэлтэй төслүүд маш олон байна. Баянгол дүүрэгт гэхэд цэцэрлэг, зам авто, зогсоол чанартай хийгдээгүй байхад хүлээж авсан тохиолдол байна. Налайх дүүрэгт цэцэрлэгийн дэргэд  Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө гэж барьсан. Тухайн барилгын ажил стандарт шаардлагад нийцээгүй зэрэг чанаргүй гүйцэтгэлтэй төслийн жасгаалт байсаар байна.

Их сургуулийн барилгын төслийг хүртэл зураг төсөлгүй шууд төсөвт тусгасан тохиолдол байдаг шүү дээ.

-Жил бүр зураг төсөлгүй, хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаагүй төслүүдийг санхүүжүүлэхгүй гэдэг шүү дээ. Энэ шаардлага хэрэгжихгүй байгаагийн шалтгаан юу байна вэ?  

-Нийслэлийн төсвийг өргөн барьсны дараа ИТХ, улсын төсвийн хувьд УИХ хэлэлцэх явцдаа төлөвлөлтгүй төсөл хөтөлбөрүүдийг төсөвт нэмж тусган баталдаг. Энэ байдал тухайн төсөл чанаргүй гүйцэтгэлтэй гарахад тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Нийслэлийн хувьд гэхэд л Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын орон сууцны хөтөлбөрт 15 тэрбум төгрөгийн санхүүжилт суулгасан жишээ байдаг. Зураг төсөвгүй, төсвийн шаардлагад нийцээгүй ийм төслийн жишээ олон бий. Төсвийн хөрөнгөөр бий болж буй хөрөнгийг ямар нэгэн хуулийн этгээдэд бүртгэх ёстой. Гэтэл албан хаагчдын хөтөлбөр гэх мэт төслүүдийг эзэн хаяггүй үлдээж байгаа нь Төсвийн хуулийг зөрчсөн гэдэг аудитын дүгнэлт байна.

–Аидутын газрын тайланд төсвийн захирагч нар жил бүр олон их наяд төгрөгийн зөрчил гаргасан талаар дурдсан байна. Аудитын байгууллагын албан шаардлага, заавар, зөвлөмж яагаад хэрэгждэггүй вэ. Хийдэл нь хаана гардаг вэ?  

-Төсвийн захирагчид төрийн аудитын байгууллагын дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авахгүй байна. Энэ нь хариуцлагын механизм сул байгаатай холбоотой. Үүнээс улбаалан УИХ-аас жил бүрийн төсвийн гүйцэтгийг батлахдаа, давхар хариуцлага тооцох талаарх тогтоол гаргадаг байх хэрэгтэй болов уу.

ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛД “ПЛЭЙТАЙМ” ШОУ БОЛДОГ ТАЛБАЙ РУУ ЦАХИЛГААН ТАТАХ НЭН ТЭРГҮҮНИЙ  АСУУДАЛ МӨН ҮҮ

-Ерөнхийдөө улс, нийслэл нэн шаардлагатай төсөв төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлэх асуудал сайжирч байна уу?

-Өнөөдөр нэн шаардлагатай байгаа эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт соёлын салбараас бага байдаг хандлага тэр чигээрээ байгаа. Улсын төсөвт төслүүдийг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж байгаа. Сангийн яамнаас эрэмбэ дээгүүр орсон төслүүдийг төсөвт тусган өргөн барьж байгаа гэх мэдээлэл өгдөг. Гэхдээ тухайн төсөл хэддүгээрт эрэмбэлэгдсэн бэ гэдэг мэдээлэл ил байдаггүй. Энэ талаар мэдээ мэдээлэл үнэхээр дутмаг байна. Сангийн яам төслүүдийг хэрхэн эрэмбэ дараалалд оруулж байгаа талаар мэдээллээ ил болгох хэрэгтэй гэж санагддаг.  Нийслэлийн хувьд нөгөө л зам хашлага, гэрлэн чимэглэлээ хийсэн гэх мэтчилэн үргүй зардлууд байсан хэвээр байна.

Төсөв хязгаартай байгаа өнөөдрийн нөхцөлд нийслэлийн албан хаагчдын орон сууцжуулалтын хөтөлбөр, “Плэйтайм” шоу болдог талбай руу цахилгаан татах зардал гаргах нь нэн тэргүүний асуудал юм уу.

Төсвийн мөнгө хязгаартай байгаа өнөөгийн нөхцөлд заавал ийм олон жижиг төслүүдэд мөнгө зарлагдах шаардлагатай юу гэж харвал, нэн шаардлагатай төслүүдийг эрэмбэлж чадахгүй байна. Гэтэл нөгөө талд нийслэлчүүд ядаж эрүүл агаар амьсгалдаг байхын тулд агаарын бохирдлыг бууруулах хэрэгтэй байгаа шүү дээ.

Ньюс агентлаг, Улаанбаатар. 2026 оны 2 дүгээр сарын 16. Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер, доктор Д.Оюунбадам.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

–Авто замын төслүүдийн тухайд ямар тойм дүгнэлт гаргав. УИХ, Засгийн газар 2020 оноос хойш Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг дорвитой шийдэхээр, жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулах эрх хүртэл олгосон шүү дээ. Гэтэл нийслэлчүүд Цагаан сарын баяраар зам дээр түгжирсэн хэвээр байлаа. Авто замын төслүүдийн үр дүнг яаж үнэлэв?

-Авто замын сүлжээг хөгжүүлэх чухал. Үүнтэй зэрэгцүүлэн хотын төвийн сул газар бүрд өндөр барилгуудыг нэмж бариад байвал түгжрэл буурахгүй шүү дээ. Автомашины урсгал нэмэгдээд байвал түгжрэлийг бууруулах маш хүндрэлтэй. Ганцхан зам барихаасаа гадна хот төлөвлөлт, төвлөрлийг задлах цогц бодлого хэрэгтэй болов уу. Асуудлаа сайн ойлгож, бодлогоо явуулах хэрэгтэй байх л даа. Дээрээс нь хотын төвийн хувьд авто замын  чанарын асуудал хөндөгддөг. Борооны ус зайлуулах шугамгүй зам бариад жил бүр  засах нь маш их хэмжээний үргүй зардал болоод байна. Авто зам барих нь өөрөө төсвөөс өндөр өртөгтэй хөрөнгө оруулалт шаарддаг бүтээн байгуулалт. Өндөр өртөгтэй дэд бүтэц байгуулж байгаа бол чанар стандартын өндөр шаардлага тавьдаг байх ёстой.

-Нийслэлчүүд ердөө л гэртээ ойр сургууль, цэцэрлэгтэй байхыг мөрөөддөг болсон талаар судалгааны дүгнэлт уншиж байлаа. Хотын удирдлагуудын хувьд ч 2024 оны сонгуулиар энэ асуудлыг цогцоор нь шийдэх "20 минутын хот" гэдэг амлалт өгсөн санагдаж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалт энэ зорилт, амлалтдаа нийцэж чадаж байна уу?   

-Одоо баригдаж буй шинэ хотхон, хороолол бүрд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээтэй байх шаардлага тавьж, түүнийгээ хэрэгжүүлэх бол үр дүнтэй хэрэгжихгүй. Дээрээс нь хүн амын өсөлт, хөгжлийн тооцоо судалгааг маш сайн гаргах хэрэгтэй байх. Одоо улс, нийслэлийн төсөвт сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга шинээр барих, баригдсан барилга худалдан авах хөрөнгө оруулалтууд хийж байна. Гэвч энэ нь тухайн хорооны иргэдийн асуудлыг нэг дор шийдэж чадахгүй харагдаад байгаа.

Цаашид зам, талбайн зарим шаардлагагүй хашлага бордюр засаж сольж байхын оронд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсвийн хөрөнгө оруулалт өсгөх шаардлагатай.

Улаанбаатар өөрөө дэлхийд жижигт тооцогдох хот.  Дэлхийн 10 саяас олон хүн амтай хотууд хөгжиж болоод байна. Тэгэхээр "20 минутын хот" гэдэг нэрийн дор Улаанбаатар хотыг олон жижиг хотод хувааж, дахин олон захирагчийн алба байгуулах шаардлагагүй гэж иргэн хүнийхээ хувьд харж байгаа. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг байгуулах төлөвлөлтөө сайн хийх ёстой болохоос биш хэрэгжүүлэхэд маш их зардалтай засаг захиргааны нэгжийн өөрчлөлт хэрэггүй.

НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСӨВТ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРӨӨС 105 ТЭРБУМ ТӨГРӨГ, ТОРГУУЛИЙН ОРЛОГООС 196 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ

-Төсвийн зардал гэдэг мөнгө үрэх асуудал. Тэгвэл нийслэлийн 2026 оны төсвийн орлого яаж бүрдэхээр байгаа вэ?  

-Энэ талаар ерөнхий мэдээлэл өгөхөд, нийслэл татварын болон татварын бус орлогоос төсвөө бүрдүүлж байгаа. Татварын орлого 2 их наяд төгрөг. Үүнийг задлаад харахад, Аж ахуйн нэгжийн орлогын албан албан татвар 1.2 их наяд төгрөг байна. Авто тээврийн хэрэгслийн албан татвараас 134 тэрбум төгрөг. Нийслэл хотын татвар гэхэд 41 тэрбум төгрөг.

Татварын бус орлого  гэхээр авто зам ашигласны төлбөрөөс 105 тэрбум төгрөг, торгуулийн орлого 196 тэрбум төгрөгийг 2026 оны төсөвт бүрдүүлнэ гэж баталчихсан байгаа.

Өөрөөр хэлбэл, автомашинтай хүмүүс бол нийслэлд маш их хэмжээний татвар хураамж төлөхөөр байна. Үүнээс гадна хүүгийн орлого, аж ахуйн нэгжүүдийн ус ашиглалтын төлбөр  гэх мэтчилэн томоохон орлогын эх үүсвэрүүдээс төсвөө бүрдүүлж байгаа.

-Нийслэл 20 гаруй мега төсөл хэрэгжүүлж буйгаа зарлаад байгаа. Тэдгээрийг санхүүжүүлэхийн тулд гадаад, дотоодын зах зээл дээр олон их наяд төгрөгийн үнэ бүхий өрийн бичиг бонд гаргаж байна. Судлаачдын зүгээс энэхүү хөрөнгийн зарцуулалтыг хэрхэн дүгнэж байгаа вэ?  

-Нийслэл 2024 оноос томоохон өр тавьж эхэлсэн. Жишээлбэл, гадаад зах зээл дээрээс 500 сая ам.долларын бонд босгосон. Энэ нь ам.долларын бонд мөртлөө 7 гаруй хувийн  хүүтэй. Ирэх оны наймдугаар сард эргэн төлөх хуваарьтай байгаа. Энэ бондын хөрөнгийг орон сууцжуулалтад голцуу зарцуулж байгаа учраас бас эргэн төлөлтөд хүндрэл гарах магадлалтай. Үндэсний аудитын газрын өмнөх оны дүгнэлтээс харахад, бондын эргэн төлөлтөө хийхийн тулд чөлөөлсөн газраа дуудлага худалдаагаар зарна. Мөн авто замын  татварыг нэмсэн эх үүсвэрээс эргэн төлөлт хийх төлөвлөлттэй байгаа. Тиймээс нийслэл эргэн төлөлтийн хөрөнгө бүрдүүлэлтээ эртнээс ярихгүй бол жилийн дараа өр төлөх  хуваарь хүлээж байна. Мөн аудитын дүгнэлтээр Сэлбэ дэд төв төслийг эхлээгүй байхад их хэмжээний ам.долларыг өндөр хүүтэй аваад, Монголын арилжааны 5-6 банкинд төгрөгт хөрвүүлэн 10 гаруй хувийн хүүтэй байршуулсан.  Улмаар яг төсөл эхлүүлэх үед ханшийн зөрүү, хүү төлөх асуудал тулгарсан. Бонд гаргах, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг уялдуулахгүй бол энэ мэтээр зардал нэмэгдэж байгаа. Ер нь нийслэл гадаад, дотоодын зээлийн эргэн төлөхийн тулд авто замын татвар, хураамж нэмсэн нь хэрэглэгч иргэддээ халтай шийдвэр болоод байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

зочин 2026-02-23 103.168.34.210

Автомашины зам ашигласны татварыг 5 дахин нэмжээв Нэмж болно , гэхдээ машин болгонд адилхан байж болохгүй. Учир нь хоногийн 24 цаг цаг зогсотгүй явж халтуур хийдэг , нэг хэсэг байна. Гэтэл 7 хоногт нэг удаа салхинд гардаг нэг хэсэг байна. Энэ хоёр зам ашигласны татвар ижилхэн байх нь шударга биш. Тэгвэл яаж тооцох вэ?
Мэдэж ав . Шатахууны жижиглэнгийн үнэ дээр 105 тэр бум төгрөгөө нэмээд авчих. Хэн их шатахуун худалда авна , тэр зам их ашиглана , агаар илүү их бохирдуулна биздээ.

Avatar

Нэргүй 2026-02-23 103.229.122.133

Соросын сан мөн үү…

Avatar

Нэргүй 2026-02-23 66.181.179.86

Нээлттэй нийгмийнхээн наад асуудлаа байнга шаардаж ил тод болгож ажиллаарай. Ам руугаа хэдэн халтар төгрөг чихүүлээд таг болчихов оо!!!

Avatar

Нэргүй 2026-02-23 59.153.113.70

татвар нэмээд хулгайлна

Avatar

Нэргүй 2026-02-23 59.153.112.94

Энэ хүүхэн юу гээд донгосоод байна вэ? Сүүлийн үед татварыг бууруулаад байгаа шдээ

Avatar

Б 2026-02-23 66.181.191.75

МАН татвар нэмэхгүй.з.хүү бууруулна..ажлын байр тэтгэвэр нэмнэ гэж сонгууль бүрээр уншдаг..тгдл бүг эсрэгээрээшдэээ.улам л доошлоодл..

Avatar

Нэргүй 2026-02-23 91.205.106.194

ЯАХЛЭЭРЭЭ НИЙСЛЭЛ ИРГЭДИЙН " ДАХЬ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ДЭЭР ЖИЛИЙН 1 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛЖ БАЙГАА ЮМ БЭ? НӨГӨӨ ГАНТИГАН БОРДЮР БОЛОН ЭНД ТЭНД ТАВЬСАН НИМГЭН ЗАМАА САНХҮҮЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР УУ?

Avatar

Зэндмэнэ 2026-02-23 202.179.15.114

Үнэн. Нямбаатар гэдэг хүн нийслэлчүүдийг өрөнд оруулж, татвар, төлбөрөөр дарж, элгээр нь хэвтүүлж байна. Ямар ч бодлогогүй, судалгаа тооцоогүй, мөнгө үрэх, дундаас нь цавчих ажлыг хэрээс хэтэртэл хийж байна. Бүрдүүлсэн баг, албатууд нь ч мэдлэг, чадваргүй. НИТХ нь ч албан тушаал, мөнгөний хамааралтай учраас таг дуугүй. Төсвийн мөнгө бродюр, төсөл нэрээр үр ашиггүй урссаар л бн. Үүнд хариуцлага тооцох, хянаж шалгах, өөрчлөх эрх мэдэлтэй субьект байна уу? Оюунбадам судлаач маш зөв дүгнэлт хийсэн

Avatar

Б 2026-02-23 66.181.191.75

тэр боржур нь их халтиргаатай юм б.алээшд…өвөл халтираад автобусандаа арай гэж суусаншүү

Avatar

Нэргүй 2026-02-23 103.229.123.221

Хамгийн ойр хяналт тавих ёстой ИТХ Нямбаатарын хармаанд орчихсон хууль хяналт, СЯ гээд бүгд нүдээ аничихсан энэ үед ар хударгаар нь авилгачид, ашиг хонжоо хайгчдад бөөн аз завшаан болж байна. Хариуцлага хяналт алга даа

Avatar

Нэргүй 2026-02-23 103.57.92.180

НИЙСЛЭЛИЙН АВИЛГАЧИД ДЭЭРЭЭСЭЭ ДООД ШАТ ХҮРТЛЭЭ ШАТ ШАТАНДАА АВИЛГАЖСАН АВИЛГЫН ЖИНЭХЭН ҮҮР УУРХАЙ

Avatar

Зочин 2026-02-23 103.57.92.180

НЯНБАКТЕРИЙН НИЙСЛЭЛИЙН АВИЛГАЧДЫН БАГИЙНХААН ТӨСВИЙГ ИЛ БОЛГО

Avatar

Нэргүй 2026-02-23 202.9.40.75

Санхүүгийн хяналт, зарцуулалт зөв байж л Улаанбаатар хот хөгжинө. Далд байвал Нямбаатар хожим дээлээ нөмрөх вий дээ.

Avatar

Нэргүй 2026-02-23 202.131.243.195

Хот гэж их айл нэг л буруу төлөвлөлт, жишгээр яваад байна аа гэж 2018 оноос хэлж байсан. Хэн тоож байлаа. Одоо тэгээд байж байгаа царай нь. Төслийн бонд гаргаад тэр нь хэрэгжсэнгүй.

Avatar

Нэргүй 2026-02-23 103.212.119.117

Авилга Хулгай нүүрэлсэн Төртөй улс хэзээ ч өөдлөхгүй ээ

Avatar

Зочин 2026-02-23 59.153.87.54

нямбаа маань гаагүү байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж