Ховд аймгийн Булган сумын нутагт өнөөдөр (2026.02.22) 09:29 цагийн үед 4.5 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Газар хөдлөлтийн голомтод ойр байрлах сум, суурин газрууд:
- Баян-Өлгий аймгийн Булган сум-ын төвөөс урд зүгт 32 км
- Ховд аймгийн Булган сум-ын төвөөс баруун хойд зүгт 68 км
- Ховд аймгийн Мөнххайрхан сум-ын төвөөс баруун урд зүгт 71 км зайд тус тус оршиж байна.
Мөн Увс аймгийн Өмнөговь сумын нутагт өнөөдөр 09:13 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймгийн сумд:
- Увс аймгийн Өмнөговь сумын төвөөс зүүн хойд зүгт 39км
- Увс аймгийн Тариалан сумын төвөөс урд зүгт 41км
- Увс аймгийн Өлгий сумын төвөөс хойд зүгт 42км зайд тус тус оршиж байна.
Одоогоор учирсан хохирлын талаар мэдээлэл ирээгүй байна. Албаныхан нөхцөл байдлыг тодруулж байна.

Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гаас дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.
3,607.57





















































Холбоотой мэдээ