Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд Бүгд найрамдах Франц улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх 23 сая еврогийн дүн бүхий цогц төслийн гэрээг дэлхийд тэргүүлэгч технологийн компани болох Thales-тай байгуулжээ.
Тус гэрээний хүрээнд Улаанбаатар болон Сайншанд хотуудад байгуулагдах Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдэд суурилуулах үндсэн систем, тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулахын зэрэгцээ кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.
Энэхүү гэрээний 85 хувийн санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Франц улсын төрийн хөрөнгө оруулалтын банк болох Bpifrance-аас экспортын зээл олгохоор тохиролцжээ.
Уг санхүүжилтийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан авах бөгөөд санхүүжилтийн гэрээнд Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ганболд, Bpifrance банкны Экспортын зээл хариуцсан санхүүгийн захирал Hugues Latourette, Thales группийн Дэд ерөнхийлөгч Youzec Kurp нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.
”Bpifrance” нь Францын Засгийн газрын дэмжлэгтэйгээр стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, санхүүжилт олгох, экспортын зээлийн баталгаа, даатгалын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний хөгжлийн банк аж. Тус байгууллага нь Францын нийгмийн хөрөнгө оруулалтын банкны хувьд компаниудын өсөлт, инноваци, экспорт болон бизнесийн хөгжлийг дэмжин ажилладаг байна.
Мөн энэхүү албан томилолтын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Францын Иргэний нисэхийн ерөнхий газар (DGAC)-ийн Ерөнхий захирал Chems CHKIOUA-тай албан уулзалт хийжээ.Уулзалтын үеэр талууд иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын навигацийн үйлчилгээ, нисэхийн аюулгүй байдал, нислэгийн хөдөлгөөний удирдлага, боловсон хүчний чадавхжуулалт, сургалтын чиглэлээр туршлага солилцох асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Мөн Монгол Улсын иргэний нисэхийн салбарын шинэчлэлийг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх чиглэлээр Францын талын туршлагаас суралцах, нэвтрүүлэх, мэргэжилтэн солилцох, хамтарсан сургалт зохион байгуулах боломжуудыг хэлэлцжээ.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын иргэний нисэхийн байгууллагуудын хамтын ажиллагааг институцийн түвшинд бэхжүүлж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнд хүргэн хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.










3,607.57






















































Нэргүй 2026-02-20 202.70.43.34
АРД ИРГЭД Машин, Гар утас, цахилгаан бараа зэрэг элдэв олон ТАНСАГ бараанд мөнгөө үрсээр, Бөх, Морь, Нийтийн дуу, 13-р зууны түүхээс өөр үзэх ,харах, ярих сэдэвгүй байвал байвал иргэд Баян Болох ч үгүй, бас Иргэд Хөгжих ч үгүй л дээ. Мөн ТӨР ЗАСАГ ч ялгаагүй, Төсвийн мөнгийг Эрүүл мэнд, Боловсрол, Зам Тээвэр ложистик, Дэд бүтэцүүд зэрэг чухал зүйлсээ мөнгөө зарахгүйгээр элдэв олон ҮР АШИГГҮЙ ТӨСЛҮҮД хэрэгжүүлж АШИГГҮЙ ОРОН ТООНУУД-ыг цалинжуулаад л байвал УЛС ОРОН ГУЙРАНЧИЛАЛЫН замаас гарахгүй
ИРГЭН 2026-02-20 59.153.115.81
АВЛИГЫН МӨНГИЙГ ТӨЛҮҮЛЖ ТҮҮГЭЭР САНХҮҮЖҮҮЛЖ АЖИЛЛАВАЛ ЗҮГЭЭР САНАГДАХ ЮМ.
Нэргүй 2026-02-20 66.181.177.180
10 хуваасны нэгээр нь төслөө хэрэгжүүлээд бусдыг нь иднэ.
Нэргүй 2026-02-20 103.229.120.63
өр өр бас дахин өр.
Нэргүй 2026-02-20 122.201.31.100
За энд хор орчлоо шүү
ИРГЭН 2026-02-20 103.212.119.117
Эд нарын хийсэн Гэрээ эргээд Монголчууд бидэнд Хор уршиг дагуулдаг,
Баярлах хэрэгтэй 2026-02-20 66.181.179.102
Сайхан мэдээ бна Баруунаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт
Нэргүй 2026-02-20 66.181.190.171
Ард түмэнд өгөөж нь ирдэг юм уу эд нар авч бид нар төлдөг шүү дээ
Нэргүй 2026-02-20 103.229.121.116
ФРАНЦУУД ДҮҮЖИН ТЭЭВЭР ХИЙЖ ӨГНӨ ГЭЭД БААХАН МӨНГӨ ШААСАН БИЗДЭ?
Нэргүй 2026-02-20 103.229.121.116
ИЙМ ИХ ӨР ТАВЬЖ ХӨДӨӨ НИСЛЭГИЙН УДИРДЛАГЫН СИСТЕМ САЙЖРУУЛЛАА ГЭЭД ЮУ ГЭЖ? ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ?
Нэргүй 2026-02-20 202.9.46.223
За энэ ч бидний өр тэдний олз болсон байх аа. Одоо яаж төлцгөөнө дөө.
Тонил 2026-02-20 66.181.160.66
ХХБ гэсэн луйварчдын үүр түүний бяцхан хорхой орхон гэж долир хулгайч яахаараа энэ зээлийг авдаг юм
Нэргүй 2026-02-20 66.181.180.68
Галны уосууд зүгээр мөнгө өгнө гэж байхгүй. Алсдаа юу тохиролцоо бол доо. Тэр нь нууц уу.
Нэргүй 2026-02-20 188.162.254.112
Монгол улс хэзээ хогжиж бар болох вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ жду тоносон дарга нарт хэзээ хариуцлага хулээлгэх вэ ?их наяадаар тоносон нуурэсчид хэзээ баривчлагдах вэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ?????
Нэргүй 2026-02-20 59.153.115.237
Маш зөв ажил хийсэн байна,амжилт хүсэе
Зочин 2026-02-20 103.168.34.226
их өр ч чанга шүү
зочин 2026-02-20 103.57.93.122
Ардчилагч гэх луйварчдын урд өмнө тавьсан өрийн дэргэд энэ бол өчүүхэн зээл, Эд нарын энэ зээлийг одоо хүртэл төлж бараагүй л байна
Нэргүй 2026-02-20 67.168.92.100
Луйварчид луйварчидтайгаа л нийлэх юм.
Номин сайдын Английн багт бэлэгдэг мөнгөтэй дүйж бна 2026-02-20 202.9.47.116
Юуныхаа учрыг олоогүй бж ингэж худлаа сүржигнээд! Өр хавханд орж бгаагаа мэдэхгүй? Фүлхэм гэхАнглийн хөлбөмбгийн хогын багт халтар авгай Номингийн бэлэгдэг мөнгөтэй дүйж бна наадах чинь
зочин 2026-02-20 66.181.183.101
Зээл авч ирээдүйдээ өр үлдээхээс хөрөнгө оруулалт татаж байгаа юм алга даа
Нэргүй 2026-02-20 66.181.186.45
meddeg yuma yarina uu
Нэргүй 2026-02-20 66.181.187.187
Чи юугаа мэддийн харьтай нийлсэн өлөн бөөсс