Б.Баттүшигээс өөр МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хүн алга
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ээлжит чуулган энэ сарын 12-ны Пүрэв гарагт болно. Үүнтэй холбогдуулан тус хорооны Удирдах зөвлөлд нэр дэвшигчдийн хүсэлтийг хүлээн авснаа зарлалаа. МҮОХ-ны тэргүүнээр Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг дахин сонгогдохоор ганцаараа нэр дэвшиж буй бол дэд ерөнхийлөгчид зургаа, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ өгсөн байна. Тодруулбал Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Я.Содбаатар дэд ерөнхийлөгчид нэр дэвшжээ. Я.Содбаатар нь чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр 2022 онд сонгогдсон ч удалгүй тэргүүний албыг хаших болсон юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.