УЦОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 19-ний Пүрэв гаригт нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад хэсгээр багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно.
Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -15…-17 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.
3,607.57




















































Холбоотой мэдээ