XVIII жарны "Сүрээр дарагч" хэмээгч гал морин жилийн Сарын шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.02.15/ төрийн дээд цол, одон гардууллаа. Тодруулбал, Ардын багш , Гавьяат тамирчин Д.Сэрээтэрт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Биеийн тамир, спортын салбарт хүч хөдөлмөрөө зориулж, олимп тив дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, олон зуун шавь нарыг сурган дадлагажуулж, шилдэг тамирчдыг бэлтгэн, олимпизмыг дэлгэрүүлэх, үндэсний болон чөлөөт бөхийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үзэж, энэхүү цолыг хүртээж байгаа аж.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, Ардын багш, Гавьяат тамирчин Д.Сэрээтэр нь 1968 онд Мехикогийн олимпоос Монгол Улсын анхны хүрэл медалийг авч, тив дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж байсан түүхтэй.
Ардын багш:
Ардын багш цолоор зохиолч, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэнг шагналаа. Сэтгүүл зүй, соён гэгээрэл, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж олон зуун өгүүллэг, тууж туурвин, сэтгүүл зүйн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэхэд хичээл зүтгэл гарган, ард олноо соён гэгээрүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ийнхүү шагналаа.

Ардын жүжигчин:
Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэгт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ. Балетын урлагийг хөгжүүлэх үйлсэд өөрийн авъяас билэг, ур чадвараа зориулж, дэлхийн сонгодог болон үндэсний олон арван балетын гол дүрийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг бүтээж, Монголын балетын урлагийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэн, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлж, Монголын балетын урлагт оруулсан нөр их хөдөлмөрийг үнэлж, энэхүү цолыг хүртээлээ.

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
- Завхан аймгийн “Улиастай ирээдүй хоршоо”-ны дарга Алтангэрэлийн Дашдорж,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
- Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Гүррагчаагийн Алтанчимэг,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- Нийслэлийн Ерөнхий боловсролын Монгол-Германы хамтарсан 38 дугаар сургуулийн ахмад багш Цэрэндэндэвийн Дамба,
- АШУҮИС-ийн Дотрын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Сэр-Одын Хишигжаргал,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
- Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал, клиникийн профессор Шаравын Мэндсайхан,
- Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх тасгийн эрхлэгч Бадамжавын Эрдэнэбулган,
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
- “Монголын барилгын инженерүүдийн холбоо”-ны зөвлөхүүдийн танхимын гишүүн, “Сонголт дизайн” ХХК-ийн зөвлөх Батсүхийн Бямбажав,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
- Ахмад тээвэрчин Цэдэндагвын Мигиддорж,
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Ховд аймгийн Булган сумын өндөр настан Мухаавайн Баатар,
ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:
- Өмнөговь аймгийн Манлай сумын ахмад малчин Должинсүрэнгийн Бямбажав,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Багануур дулааны станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Арчихарын Лхамсүрэн,
- “Траст трейд” ХХК-ийн ерөнхий захирал Мандахын Мөнхбат,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн ахлах тогооч, хоол зүйч Гаваагийн Сэлэнгэ,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Үндэсний бөхийн тайлбарлагч Ойдовын Батмөнх,
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
- “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин Сүрэнхорлоогийн Нэргүй,
ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:
- “Монголын гимнастикийн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ШУТИС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш Галбадрахын Ерөөлбат,
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
- Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, “Аваргууд академи”-ийн тамирчин Түмэнбилэгийн Түвшинтулга,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
- “Шанд ургац” ХХК-ийн ерөнхий захирал Булданаагийн Ганболд,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч Пүрэвдоржийн Мягмардорж,
- “Монгол ванн констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жадамбын Мөнхцэцэг,
- “Юнитра” ХХК-ийн гагнуурын зөвлөх багш Доржийн Алтантулга,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Төрийн банкны ахлах мэргэжилтэн Загдаагийн Оюунчимэг,
- “Бүтээлч үйлс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дамдиндоржийн Эрдэнэбилэг,
- Нийслэлийн Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн физикийн багш Пагвагийн Эрдэнэбат,
- “Монгол угсаатан хэл хуурчдын холбоо”-ны тэргүүн Бямбаагийн Нарандэлгэр,
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Нямдоржийн Сансар,
- “Увертюра” хамтлагийн ахлагч, “Анир” студийн гүйцэтгэх захирал Гочоогийн Пүрэвдагва,
- “Монголын тэмээ поло спорт, уралдаан, аяллын холбоо”-ны тэргүүлэгч гишүүн Халзангийн Бямбазориг,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Эдийн засаг, хөгжлийн яамны ахлах шинжээч Эрдэнэбилэгийн Ган-Эрдэнэ,
- Оюуны өмчийн газрын Бараа тэмдэг, газар зүйн заалтын шинжээч Ганы Буяндэлгэр,
- “Их үрчин” ХХК-ийн захирал Цэвэгмидийн Ганзориг нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Мөн удахгүй тохиох XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.










3,607.57






















































Нэргүй 2026-02-16 103.229.120.63
Баатар, ардын цолуудаар намчин, урлагчин спортчид л шагнуулж бн. бүтээгчид инженерүүд биш. яаж хөгжих вэ дээ.
Нэргүй 2026-02-16 43.242.242.59
Баяр хүргье. Улс орны хөгжлийнхөө төлөө хийж бүтээсэн бахархаж ярих юмтай хүмүүсийг төр засаг цагт нь шагнаж урам хайрлах нь зөв зүйтэй юм. Хэрэгтэй хүндээ одон медаль бол улам ихийг бүтээх урам зориг хайрлах болно. Хэнийг ямар одон меалиар шагнахаа Ерөнхийлөгч мэднэ. Хийж бүтээсэн зүйл байхгүй, шоронд орж явсан, боловсролгүй, мэдлэггүй, архичин, хар тамхичин зарим хүмүүс бусдад атаарахсандаа одон меалийг эсэргүүцдэг. Тэдэнд үр хүүхэд, ач зээ нартаа үзүүлэх одон байхгүй. Шоронд орсон намтартай
Хөгжлийн манлай Израильд гавьяат цолтон алга 2026-02-16 103.212.162.23
Хөдлөмриын баатар цолоор чинь шоронд орох баахан хулгайчид шагнагдсан биз дээ. ТТТөмөрзам бхрьсхн гэх нөхөр Мнглдоо ирвэл шууд шорон шаана биз дээ. Болдоггүй улс л гялгар төмөр гуйж авдаг. Улс нь ядуурч хоцрогдож авилгад живэх тусам төдий ихээр Мнгл гавьяатууд, баатарууд, докторууд хахаж байх юм. Хойд солнгосын өрөөсөн дугуй
amar 2026-02-16 103.145.234.16
Tтатвар төлөгч бидний мөнгийг тараадаг наад соц. шагналуудыг болиоч ээ.
Нэргүй 2026-02-16 202.9.46.149
чи ямар татвар төлсөн юм?
Иргэн 2026-02-16 66.181.179.100
ирж хэдэн гялгар төмөр тараагаад яваад өгдөг ерөнхийлөгчийн хэрэг алга ядаж ахмадуудтайгаа уулздаг ерөнхийлөгчтэй болмоор юмаа
Зочин 2026-02-16 66.181.190.155
Төрийн шагнал хүртсэн бүх хүмүүст баяр хүргэе.
Ганжадыг давуулсан 2026-02-16 66.181.166.134
Улсын начин Ганжад гэгч этгээд хэдэн жилийн өмнө алдарт аварга Ч.Санжаадамбыг луйвардан лусын начин цол хүртсэн бузар явдал төрийн наадам дээр болоход энэ Сэрээтэр өвгөн шүүгч хийсэн. Төмрийн өлгүүр гэгдсэн Г.Өсөхбаяр гэгч этгээдийг улсын арслан Мөнхбаатар улсын наадмаар хариугүй хаях гээд хазайлгаад ирэхээр л Өвөрхангайн Ганбаатар гэгч этгээд улаан цайм түшиж аваад хамгаалаад хаяулахгүй дахин дахин түшээд мэхийг сааруулаад л байсан. Ийм хорчин этгээдүүдэд төрийн өндөр цол өгч бна.
Нэргүй 2026-02-16 103.229.123.69
ter sanjaadamba mahan tolgoi batsuurig bardag biluu hahahahha sanjaataigaa taarsan rolgoi muutai hooson baasnii sav
Zochin 2026-02-16 202.170.65.202
Bayar hurgie. Mundag hun shu.