niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 12:34 UTC Эх: https://news.mn/r/2849980/ e676a4a49c5b8098… ← niitlelch.mn руу буцах

Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт өнөөдөр /2026.02.15/ 05:12:57 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв нь Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 55 км, Цагааннуур сумын төвөөс баруун урд зүгт 65 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс баруун зүгт 75 км зайд оршиж байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Газар хөдлөлтийн хүчийг магнитуд болон баллаар хэмждэг. Магнитуд нь газар доорх голомтын энергийн хэмжээг илэрхийлдэг бол балл нь газрын хөрсөн дээр хүн ам болон барилга байгууламжид хэрхэн мэдрэгдэж байгааг тодорхойлдог үзүүлэлт юм. Баллын шаталбар 12 хүртэл байдаг. Ерөнхийдөө 3-аас бага магнитудын газар хөдлөлт иргэдэд төдийлөн мэдрэгддэггүй бол 7-гоос дээш магнитудын газар хөдлөлт өргөн нутаг дэвсгэр хамарсан сүйрэл дагуулах эрсдэлтэйд тооцогддог.

Тодруулбал:
• 1-3 балл – Барилга доторх хүмүүс ялимгүй чичирхийлэл мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.
• 4-5 балл – Хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл болон эд зүйлс мэдэгдэхүйц чичирч, суурь муутай эд зүйлс унах боломжтой.
• 6-7 балл – Хүн хөл дээрээ тогтоход хүндрэлтэй болж, ханын хавтан цуурч, цонхны шил хагаран, тавилга байрнаасаа хөдөлж унах тохиолдол гардаг байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж