niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 12:35 UTC Эх: https://news.mn/r/2849969/ 317a178b7ae6fce3… ← niitlelch.mn руу буцах

Айлчлалтай, олимптой, авлигын индексийн ухралттай 7 хоногийн тойм

Айлчлалтай, олимптой, авлигын индексийн ухралттай 7 хоногийн тойм

Айлчлалтай, олимптой, авлигын индексийн ухралттай 7 хоногийн тойм

Өнгөрч буй долоо хоногийг монголчууд гадаад улсад төрийн айлчлалтай, өвлийн олимптой өрнүүн өнгөрөөлөө. Энэ өдрүүдэд болсон зарим онцлох үйл явдлаас хураангуйлан хүргэж байна. 


УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ОХУ-Д АЙЛЧИЛЛАА

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр Даваа гаригт /2026.02.09/ эх орноосоо мордсон. ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар хоёрдугаар сарын 9-12-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн юм. Энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино. Улмаар улс төр, эдийн засаг, бизнес, худалдааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэжээ.

Айлчлалын үеэр болсон онцлох үйл явдлуудаас дурдвал, УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв. Мөн ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр Монголын их өрийг дарахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар В.И.Матвиенког төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнажээ.


ӨВЛИЙН ОЛИМП: КЛЕБОГИЙН ГАЙХАМШИГ БА МОНГОЛЧУУДЫН БАХАРХАЛ

News.mn сайт Итали улсын Тезеро гүйлтийн цанын цэнгэлдэхээс мэдээлж байна.

Тезеро хотод Монголын гүйлтын цанын хоёр тамирчин өрсөлдсөн. Эрэгтэйчүүдийн скиатлон төрөлд анх удаагаа монгол тамирчин өрсөлдөж, нийт таван уралдаанд улс эх орон, эцэг эхийнхээ нэрийг Монголын хоёр тамирчин дуурсгав. Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн тамирчид болох Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар өрсөлдсөн бол тэдний хамтаар дасгалжуулагч Д.Баттулга, эмч, цанын тослогч нар ажилласан. Монголын цанын багийн тослогчоор швейцарь хүн ажилласан гэдгийг онцлох нь зүйтэй.

Гүйлтийн цанын төрөлд Норвеги, Швед, Финланд, Франц гэсэн Альпийн нурууны салбар уулс түшиглэсэн бэлтгэлийн баазтай улс, орнууд сайн аж. Гэхдээ монголчууд ийм баазтай болох гэж багагүй хугацаа шаардана.

Тезеро дахь өвлийн олимпын гайхамшигийн талаар дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


АВЛИГЫН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 10 БАЙР УХРАВ

Транспэрэнси Интернэшнл байгууллагаас өнгөрсөн 2025 оны авлигын индексийн мэдээллийг Мягмар гаригт /2025.02.10/ танилцуулав.

Тус байгууллагын мэдээлснээр, Монгол Улс  авлигын төсөөллийн индексээр 182 улсаас 124 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Монгол Улсын хувьд авлигын төсөөллийн индексээр өнгөрсөн 2024 онд 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 10 байраар ухарчээ. Тодруулбал, авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашиглаж 100 оноогоор эрэмбэлдэг. Улмаар Монгол Улс 31 оноо авч 124 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Харин авлигын индексээр Дани, Финлянд, Сингапур, Шинэ Зилленд, Норвеги, Швед, Швейцарь, Люксинбург, Нидерланд зэрэг улсууд хамгийн өндөр оноотой байна. Эсрэгээрээ Ардчилсан Конго, Комор, Камбож, Тажикистан, Туркменистан, Мьянмар, Сири, Умард Солонгос, Венесуэл зэрэг улс авлигын төсөөллийн индексээр хамгийн бага оноотой байна.

Монгол Улс авлигын төсөөллийн индексээр өнгөрсөн онуудад дараах байдлаар эрэмбэлэгдэж байв.

  • 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт
  • 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
  • 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
  • 2023 онд 33 оноо авч 180 улсаас 121 дугаар байрт
  • 2024 онд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан юм.

Монгол Улсын авлигын эсрэг бодлогын хүрээнд баримталдаг гол чиглэлүүдийг энд дарж уншина уу.


ДАРХАН АВАРГА А.СҮХБАТ 56 ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ 

Сар шинийн баярт зориулсан ахмадын бөхийн барилдаанд Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат түрүүллээ.  Барилдааны дүнгээр Дархан аварга А.Сүхбат аймгийн арслан Ч.Эрдэнэчулууныг зургаа даван түрүүлсэн бол их шөвөгт аймгийн начин Б.Пүрэвсүрэн үлдлээ. Энэхүү барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Улсын начин Л.Цэвээн, Д.Цогзолдорж тэргүүтэй улс, аймгийн цолтой, 50-аас дээш насны 21 бөх зодоглосон юм.

Тус барилдаанд түрүүлсэн Дархан аварга А.Сүхбат сэтгэгдлээ хуваалцахдаа “Монгол бөхийн өргөөнд барилдах шийдвэрийг өчигдөр л гаргасан. Хүү минь өсвөрийн барилдаанд зодоглохоор болж, тэр үеэр ахмадын барилдаан болох гэж байгааг мэдсэн юм. Ойрд барилдаагүй ч үеийн, хамт барилдаж явсан бөхчүүдтэйгээ барилдаж, хөлсөө гаргах бодолтойгоор бүртгүүлсэн. Идэр залуу нас минь дурсамж болон үлдсэн энэ Бөхийн өргөөнд дахин барилдсандаа баяртай байна. Намайг дэмждэг хүмүүс ирж баяр хүргэсэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

Өдгөө Монгол бөхийн өргөөнд болсон барилдаануудаас 55 удаа түрүүлсэн амжилтыг үзүүлсэн. Өнөөдөр тэр амжилтаа нэгээр нэмсэндээ баяртай байна.

Удахгүй болох сар шинийн баяраар Монгол түмэн минь элбэг дэлбэг, сайхан шинэлээрэй. Сайхан амьдрахын ерөөлийг өргөе” хэмээн хэллээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-15 202.126.88.103

АТГ ын дарга, Данхын 6 жил засагласан ажлын үр дүн

Avatar

Нэргүй 2026-02-15 202.9.40.201

Мнголд х***а манж хүн ам х***а манжцн оюуны лороытл тархины ядуурл асар их х***а манжууд болцн х*******н тархины ядуурл болвсрлын асар их доройтл х*******н өчнөөн жилийн ужиг хужааманжцн ядуу гажиг тархитгууд-с мнголхүн тамаа үзж тарчлж хужааманж тамаас х***а манж тамын бодлгоос үтр түргн салх ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж