Тодруулга: Израил улсаас нутаг буцах хүсэлт гаргасан иргэн байхгүй
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Израил улсад одоогийн байдлаар тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан зэрэг 40 орчим монгол иргэн байгаа тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Харин Иран улсад оршин суугаа монгол иргэн байхгүй аж. Тус бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Анкара хот дахь ЭСЯ-наас Израил дахь иргэдтэйгээ групп чат үүсгэн зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм. Тус бүс нутагт байгаа иргэдийн нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Одоогийн байдлаар Израилаас нутаг буцах хүсэлт гаргасан иргэн байхгүй. Түүнчлэн манай улсын иргэн халдлагад өртсөн тухай мэдээлэл ирээгүй. Тухайн иргэдтэй Анкара дах ЭСЯ байнгын холбоотой байгаа" гэлээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.