niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:22 UTC Source: https://niitlelch.mn/%d0%b3%d0%b0%d0%b4%d0%b0%d0%b0%d0%b4-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d1%8d/% 4115f16a7f2293c7… ← back to niitlelch.mn

Селенагийн сэтгэл эргэсэн үү!

Селена, Жастин нар 2 жилийн дараа харилцаагаа эргэн сэргээлээ. Өнгөрсөн амралтын өдрөөр тэд хамтдаа өглөөний цай ууж,улмаар Холливуудын гудамжаар гэрэл зурагчдаас ч эмээлгүй зугаалсан нь жинхэн дуулиан дэгдээгээд байна.

Хэдийгээр жирийн найзуудын уулзалт мэт харагдавч үнэндээ Канадын дуучин Weeknd-тэй болзоод жил шахуу болж буй Селенагийн сэтгэл эргэсэн байх вий гэсэн хардлага ч дагуулж байна.

Селенагийн ойр дотны найз нөхөд түүнийг Жастинтай эргээд харьцаж эхэлсэнд тун ч сэтгэл дундуур байгаа гэнэ.

Учир нь дуучин залуугаас болж Селена сэтгэл санааны гутралд орж,хүндхэн цаг үеийг давж гарсан тул тэд одоо ч Жастиныг уучлаагүй ажээ.

эх сурвалж: ubs.mn