Ачаалж байна…
Ачаалж байна…
Odonchimeg T

Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн хийцтэй болон гар худгийг шинээр байгуулж, хуучин худгуудыг сэргээн засварлахын зэрэгцээ заримыг нь нарны эрчим хүчээр ажилладаг ус шахуургын системд холбожээ.
Тодруулбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Сүхбаатар аймагт инженерийн хийцтэй 23 худаг, 20 гар худаг шинээр байгуулж, өмнө нь ашиглаж байсан инженерийн хийцтэй 45 худгийг сэргээн засварлажээ.
Мөн төслийг хэрэгжүүлж буй дөрвөн аймгийн хэмжээнд 2026 онд сэргээн засварласан 20 худгийг нарны эрчим хүчээр ажилладаг ус шахуургын системээр тоноглосны тав нь Сүхбаатар аймагт байна.
Нарны эрчим хүч ашигласан энэхүү шийдэл нь худгийн ашиглалтын зардлыг бууруулж, эрчим хүчний хангамжийг тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлэхээс гадна малчдын ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ус татахад зарцуулах цаг хугацаа, хөдөлмөрийг хэмнэх ач холбогдолтой юм.