niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:00 UTC Эх: https://news.mn/r/2849921/ 554cb8d33958d7c1… ← niitlelch.mn руу буцах

СДМЭХ-ны ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг сонгов

СДМЭХ-ны ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг сонгов

СДМЭХ-ны ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг сонгов

НЭМЭЛТ: 

МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны ээлжит бус Их хурлын 453 төлөөлөгчдийн 99.78 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ. Их хурлын нийт 453 төлөөлөгч нууц санал хураалтад оролцож, саналаа өгсөн юм байна. УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нь парламентад Хөвсгөл, Булган, Орхон аймгийн иргэдийг төлөөлөн ажилладаг бөгөөд СДМЭХ-ны ерөнхийлөгчөөр орон нутгаас сонгогдсон анхны тэргүүн болж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1999 онд Говьсүмбэр аймаг 1-р 10 жилийн сургууль
  • 2003 онд Хөдөө аж ахуйн их сургууль. Маркетингийн менежер, эдийн засагч
  • 2007 онд Хөдөө аж ахуйн их сургууль, Бизнесийн удирдлагын магистр
  • 2020 онд Монгол Улсын Их сургууль, Бизнесийн удирдлагын доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2003-2010 онд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, Улсын ахлах байцаагч, Хэлтсийн дарга
  • 2010-2013 онд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт, Газрын дарга
  • 2013-2016 онд “Сод Монгол Групп” ХХК, Орхон салбарын дарга
  • 2016-2017 онд “Есөн буургачин “ ХХК, Гүйцэтгэх захирал
  • 2017-2019 онд “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК–ийн Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөх
  • 2019-2022 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ–ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч
  • 2022-2024 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын Газрын дарга
  • 2024 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

СДМЭХ-ны ерөнхийлөгчид Д.Үүрийнтуяаг нэр дэвшүүлэв

МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо/СДМЭХ/-ны ээлжит бус Их хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.02.14/ болж байна.

Тус хуралдаанаар холбооны ерөнхийлөгчийг шинээр сонгоно. МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал дээрх хуралдаанд оролцож, тус холбооны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг нэр дэвшүүлэв. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тус холбоог удирдаж байсан ч МАН даргаа өөрчилсөн, мөн Х.Булгантуяа нь Үндсэн хуулийн бус аргаар Г.Занданшатарын танхимыг огцруулах тухайн өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан, сануулаад байхад хууль зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр хариуцлага яригдаж, ийнхүү дараагийн хүндээ албаа шилжүүлэх болоод буй.

Энэ удаагийн Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 521 төлөөлөгчийн 294 буюу 56.4 хувь нь орон нутгаас, 227 төлөөлөгч буюу 43.6 хувь нь нийслэлээс оролцож байгаа аж.

Их хурлын төлөөлөгчдөд 19-73 насны залуу, идэр, ахмад гурван үеийн төлөөллийг багтаасан бөгөөд хамгийн ахмад нь Баянзүрх дүүргээс С.Оргодол, хамгийн залуу нь Багахангай дүүргээс Э.Мөнхдэлгэр оролцож байна.
Салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн төлөөлөгчдийн боловсролын зэрэг, цолыг авч үзвэл 86 хувь нь дээд боловсролтой ажээ.  СДМЭХ-ны ээлжит бус Их хурлыг Ц.Цогзолмаа даргалж, Б.Уянга, Д.Нарангарав нар тэргүүлэгчээр ажиллаж байна. Мөн Мандатын комиссын даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ажиллахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-14 202.131.248.226

hahah heden shulmasnuud niileed suutsan bna shde

Avatar

Нэргүй 2026-02-14 103.212.117.14

хулгайч нар л харагдаж бна да

Avatar

Нэргүй 2026-02-14 103.229.120.63

ТББын хуулиар намын дэргэд байж болохгүй.

Avatar

Зочин 2026-02-14 202.9.46.180

Энэ Учрал амрах завгүй ажиллах юмаа.Ажилд нь амжилт хүсиеэ.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Занданшатар, Учрал хоёр их хичээж ажиллаж байна шүү.Үр дүн гарах байх аа. 2026-02-14 103.212.116.75

Бадамсүрэн “Зөв талдаа байсны хүчинд сайд боллоо” гэсэн.Үүрийнтуяа зөв талдаа байсан тул дарга болов уу. Зөв талдаа байсны хүчинд дарга болсон хүн Раднаасэд гэцгээх юм. Энхбаяр ЗГ-ын хуралдааны баримтуудыг Раднаасэдээр дамжуулж аваад байж магадгүй гэсэн хардлага их тархаж байна. Үүнийг нотолсон зүйлгүй, хий хардахаас цаашгүй.Занданшатар ОЭ, АБ нарын эсрэг ажиллах хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн гээд Энхбаяр, Раднаасэд нарын нэрийг дурдаж байна.Хүмүүсийн чалчаа яриа юу, бодитой юу ?

Avatar

ЗОЧИН 2026-02-14 103.212.117.196

НЭР САЙХАН СОНСОГДОВЧ ЯМАРЧ АЧ ХОЛБОГДОЛГҮЙ, НӨЛӨӨГҮЙ, ХИЙХ ЮМГҮЙ БАЙГУУЛЛАГА. ЮУ ХИЙДЭГ ЯМАР СТАТУСТАЙ БАЙГУУЛЛАГА ЮМ БЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж