niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:00 UTC Эх: https://news.mn/r/2849909/ c6d76b37c0c98bd5… ← niitlelch.mn руу буцах

Камерын нэгдсэн системтэй болсноор хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна

Камерын нэгдсэн системтэй болсноор хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна

Камерын нэгдсэн системтэй болсноор хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажиллаж байна. Үүний 4113 камерыг нэгдсэн болон дэд төвд холбож ашиглалтыг сайжруулсан. Ингэснээр зам тээврийн осолтой холбоотой 365, гэмт хэрэгтэй холбоотой 261, хойшлуулшгүй ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн 76, бусад 382 нийт 1417 камер шүүлгэх хүсэлтийг хүлээн авч, 783 нотлох баримтыг холбогдох байгууллагад гарган өгч, гэмт хэргийг илрүүлэхэд хамтран ажилласан байна.

Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Теле хяналтын ашиглалтын тасгийн дарга Л.Ганзоригоос мэдээлэл тодрууллаа.

ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Теле хяналтын ашиглалтын тасгийн дарга Л.Ганзориг “2606 камерыг Улаанбаатар хотын 176 уулзварт шинээр суурилуулсан.  Өмнө нь цагдаагийн алба хаагч ямарваа нэг гэмт хэрэг зөрчлийг илрүүлэхдээ ААН-үүдийн камерыг шүүдэг байлаа. Камерын тоо хүрэлцээгүй, дутмаг байдгаас шалтгаалан автомашины дугаар таних зэрэг асуудал маш хүндрэлтэй байсан. Нэгдсэн төвлөрсөн системтэй болсноор камерын нягтаршил, тооноос хамаарч, хэрэг илрүүлэхэд бага цаг зарцуулан, шуурхай илрүүлж байна. Нэг цэгээс, олон өнцгөөс тусгасан, чанартай бичлэг болон эд мөрийн баримт болгож авдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түргэн, шуурхай тасралтгүй явуулах боломж бүрдэж, цаг хугацааг хэмнэдэг болсон. Хэргийн онцлог, хэрэг үйлдэгдсэн газар орчноос хамаарч 3-7 хоног зарцуулдаг байсан бол одоо биечлэн очиж шүүвэл 10-60 минутын хугацаанд сэжигтэй этгээдийг олж нотлох баримтыг бэхжүүлэн авдаг болсон” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-02-14 66.181.179.136

энэ одоо тагнуулч бгоно Ажилд авна гэж хошигруулсан олон хүнээ эхнээс нь ганц хоёрийг ч болсон өөд нь татах болоогүү юу

Avatar

Нэргүй 2026-02-14 188.162.254.117

камерын системдээ Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тэр худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчинтай нь оруулсан уу ??????????????????

Avatar

Нэргүй 2026-02-14 66.181.176.244

Ёстой зөв санаа бна. Ордонд камерууд байдаггүйгээс Батхүүгийн үхэл одоо хүртэл сэжиг төрүүлсээр. Чоно үүрэндээ өлзийтэй гэдэн зарчим манай томчууд хэрэгжиж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж