niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:01 UTC Эх: https://news.mn/r/2849799/ d852a07a7796dc89… ← niitlelch.mn руу буцах

Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөж 51 хувиас дээш байна

Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөж 51 хувиас дээш байна

Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөж 51 хувиас дээш байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас өнөөдөр (2026.02.13) Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хамтран ажиллах, хөрөнгө оруулагчийг сонгох сонгон шалгаруулалт зарлаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөж 51 хувиас дээш байх, ингэхдээ дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүний үнэ өсөх тусам өгөөж нэмэгдэх санхүүгийн загварыг сонгосон болохоо онцлов. 


Сонгон шалгаруулалтаар шаардлага хангасан хөрөнгө оруулагчийг тодруулсан тохиолдолд асуудлыг УИХ-д танилцуулна. Бүх үйл явц УИХ, Засгийн газрын хяналт дор, олон нийтэд нээлттэй, ил тод, олон улсын зарчмын дагуу хэрэгжинэ гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай онцоллоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу "Ард түмний баялгийг ард түмний өгөөж болгох томоохон сонгон шалгаруулалт болох гэж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн 15 жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордын баруун, зүүн цанхийн хэсгүүдэд олборлолт явуулж, жилд 30 сая тонн нүүрс олборлож, борлуулах хүчин чадалд хүрсэн.

Бортээгийн орд нь цанхийн урд хэсэгт байрладаг бөгөөд үйлдвэрлэлийн нөөц 424.2 сая тонн. 2020 онд батлагдсан ТЭЗҮ-ээр олборлолтын хүчин чадлыг жилд 2–15 сая тонноор тогтоосон байна.

Мөн компанийн зүгээс ордын нэгдсэн ТЭЗҮ-ийг 2026 оны нэгдүгээр улиралд багтаан шинэчлэн батлуулахаар ажиллаж байна. Нийт хуулах хөрсний хэмжээ 868.3 сая м³, нийт уулын цулын хэмжээ 1 тэрбум 171.3 сая м³ гэж тооцоолсон. 424.2 сая тонн нүүрсний нөөц тогтоогдсон. Бортээгийн ордын нийт нөөцийн 95 хувь нь сул коксжих нүүрс бөгөөд одоогийн баруун, зүүн цанхийн хэсгүүдэд олборлож буй хатуу коксжих болон сул коксжих нүүрстэй харьцуулахад чанарын үзүүлэлт доогуур байна.

Тодруулбал, чанарын гол үзүүлэлт болох үнслэгийн хэмжээ 22–25 хувь, илчлэг нь ойролцоогоор 6000 ккал, дэгдэмхий бодисын агууламж 33–35 хувьтай байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн одоо олборлож буй баруун, зүүн цанхийн хэсгүүдэд Бортээгийн ордоос илүү чанартай хатуу коксжих болон 3/1 коксжих нүүрс олборлож байгаа.

УИХ-ын 103 дугаар тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглагдаагүй хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагчийг урих замаар уул уурхайн баялгийг иргэд, олон нийтэд өгөөжтэй болгох үндсэн агуулга тусгагдсан. Үүний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Эрдэнэс Монгол” ХХК-иас сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, ажлын хэсэгт танилцууллаа. Ажлын хэсгээс уг асуудлаар Засгийн газарт гурван удаа танилцуулга хийсэн.

Хөрөнгө оруулагчийг урихдаа бүтээгдэхүүн хуваах загварыг судалсан боловч Монгол Улсад газрын тосны салбараас бусад салбарт хэрэгжиж байгаагүй, хууль эрх зүйн хувьд хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нөгөө талаас “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд 30 сая тонноос багагүй хэмжээний нүүрс олборлож, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу борлуулж байгаа тул бүтээгдэхүүн хуваах загвар тохиромжгүй гэж үзсэн.

Мөн ашиг хуваах загварын хувьд хөрөнгө оруулагч талын зардлыг хянах асуудал үүсэх эрсдэлтэй тул оновчтой хувилбар биш гэж дүгнэсэн.

Иймээс Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа орлого хуваах загварыг баримтлахаар санал боловсруулсан.

Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний борлуулалтын нэгж үнэ болон өртгөөс хамааран борлуулалтын орлогоос хүртэх хувийг нэмэгдүүлэх буюу (Revenue sharing+price sensitive) гэсэн загвараар хөрөнгө оруулагчийг урих, сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулсан" гэлээ.

Сонгон шалгаруулалтыг нэг сарын хугацаанд зарлах бөгөөд дотоод гадаадын аж ахуйн нэгжүүд саналаа ирүүлэх боломжтой юм. Хөрөнгө оруулагч компанид дэд бүтэц, ажлын байр бий болгох, төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэр барих шаардлагыг тавьж байгаа аж. Сарын хугацаанд ирсэн материалуудыг дээр дурдсанчлан Засгийн газар, УИХ-д танилцуулах юм байна. Нийт 1000 онооны шалгуур үзүүлэлтүүдээр ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үнэлгээг хийнэ. Ингээд 700-аас дээш оноо авсан аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийхээр баримт бичгийг бэлджээ.

Хөрөнгө оруулагчаа шалгаруулсны дараа хөрс хуулалтыг энэ ондоо багтаад эхлүүлэх боломжтой гэж тооцож байгаа ба 2028 онд ордын бүтээгдэхүүнийг борлуулж эхлэхээр тооцож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

Avatar

ЗОЧИН 2026-02-13 202.21.108.3

ХЗ САЙД ХИЙЖ БАЙГАА ЭНХБАЯР БОР ТЭЭГГИЙГ АМАРБАЯСГАЛАН АВСАН, ННҮРСИЙГ ЗАРСАН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ НУХСАН, ГЭЖ ИОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЖ БАЙСАН УУ ҮГҮЙ ЮУ????

Avatar

Нэргүй 2026-02-13 202.179.27.183

ХИЛ ДАВУУЛЖ НҮҮРС ЗАРАХ Ч ЯАХАВ…УГААСАА 30 ЖИЛ УЛСТӨРЧИД ХИЙСЭЭР ИРСЭН . ХИЙДЭГ ЧАДДАГ ГАНЦ АЖИЛ НЬ. … ХАРИН НААД ХУЛГАЙ ДЭЭРЭМ ТОНУУЛАА ЦЭГЦЛЭХ НЬ ЧУХАЛ ШҮҮ

Avatar

Нэргүй 2026-02-13 103.212.116.75

ЭТТ компаний захирал асан Ганхуяг эхний шүүх хуралд дээр манай дарга нар таануус Аюурсайхан бид хоёрыг золиослоод өөрснөө тамга тэмдэгтэйгээ үлдэж болохгүй гэсэн агуулгатай үг хэлсэн. Ганхуягийн хэлсэн тэр ДАРГА НАР гэдэгт АМАРБАЯСГАЛАН, ЧУЛУУНЗАГД нар орж байна уу, үгүй юу?.МАН-ын энэ хоёр дарга намдаа хандив авсан гэхээр намаа хөөдөх гээд болдоггүй, өөрснөө авсан гэхээр шийтгэл хүлээх гээд байдаг ацан шалаанд ороогүй биз.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: МАН ЭНЭ ХОЁРЫГОО ЗОЛИОСЛОВ УУ, ҮГҮЙ ЮУ ГЭДЭГ НЬ ЯВААНДАА МЭДЭГДЭНЭ ДЭЭ. 2026-02-13 103.212.116.75

Амарбаясгалан нүүрсийг нь хулгайлаад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн БОРТЭЭгийн уурхай ТЭЗҮ нь бүрэн гараагүй, хөрс хуулалтаа ч хийгээгүй гэж энэ дарга эллээ.Д.Амарбаясгалан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нь зохиомол зүйл биз..Амарбаясгалан энэ уурхайг авахыг санаархаж компани байгуулахад оролцоод больсныг нь намынхан нь дэвэргэж дарамтлаад огцруулса юм биш үү.МАН-ын ЕНБД Амарбаясгалан, Н.Б.Д. Чулуунзагд нар хувьдаа биш, намаа санхүүжүүлэх гэсэн оролдлого биш үү. МАН энэ хоёрыгоо золиосолов уу .

Avatar

-ylcuun xylgaichduin; 2026-02-13 132.194.13.88

mangar xsgyi TV### ataat

Avatar

gadni CJNOC XUUX #; 2026-02-13 132.194.13.88

baliarsaa yuch

Avatar

-um 2026-02-13 132.194.13.88

doc,ssn

Avatar

grashni yydee ebdej, Xylgaichuin xamtragch ylsaa bodoxgyi, chunii munguur BUrGEDEI NURAAGCH Umaa xuidguin bishyy, pokazalicmikn.xam 2026-02-13 132.194.13.88

Komputraa abmaar bn, 1.(Emailees uup yum baixgyi, ) pruvasy;

2.kyrtka , 3.umd, 4gytal, 5. Apple tabl,-munu covid. uguurei. drx.

Passportnui cyngaltaa xuigeechee,

Negrtei kitadtai saitaar zasaglyylj, idtkn. -U+ ta [naruin yumuig baliar bolgood, cydasryy gel shaxaad bna.] demjdeg1. &?

Avatar

ochson yy? ataattaigaa cyytsgaaj, yctgal BYRGEDEI NUrAAGCH cyngaxgyi baigaa ni gadni galzyy xylgaichidrXy 2026-02-13 132.194.13.88

Kitadjyy Negrjyy bolno.4/9/2014 xoish, Zasalchingaar galzyyrchs&xirtelttei_; ?

Avatar

- baliar byteel ystgaj, -Kameraar xsgyi [+Brand gerlyy] -@; #;? 2026-02-13 132.194.13.88

gyilagchduin_?

Avatar

Нэргүй 2026-02-13 66.181.186.35

Ерөнхийдөө Амарбаясгалангийн бортээгийн ордыг хулгайлах оролдлого өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар бүтэлгүйтэж нөгөө бүлэг нүүрсний хулгайчууддаа булаалгаж байгаа юм байна. Тэр нь хүүк юм байна. Гардан гүйцэтгэгч нь зандка парламент дээр албажуулах нь темон, олонд танилцуулж гарын үсэг зурж галыг өөртөө авч сүүлд нь шоронд орох золиосны нөхөр нь энэ цэрэнсамбуу гэж нөхөр бололтой юм.

Avatar

Нэргүй 2026-02-13 66.181.186.35

Монголын авлигачдын нам түүний ЗГ 2026 оны босгон дээр гэв гэнэт бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж иргэн бүрт нэг сая төгрөг олгоно гэж попроод байсны учир нь энэ байж л дээ. Цаад зорилго нь Эрдэнэс таван толгой ХК ний 100 хувийн эзэмшлийн лицензийн талбайд байрлах таван толгойн бүлэг ордын нэг бортээгийг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрийн халхавчаар хул.гайлах төлөвлөгөө байж. Өөрийн зуун хувь эзэмшлийн ордын хүртэх хувь 51 хувиас дээш байна ч гэх шиг нүүрсчид нээрээ зоргоороо

Avatar

Анхаар 2026-02-13 59.153.114.247

Монгол улс 51% дээш гэжээ, Бусад өгөөжийг хэн гэж? Бүх өгөөжийг Монгол баймаар!

Avatar

123 2026-02-13 66.181.179.170

хүзүүгүй хүн

Avatar

Монголдп 2026-02-13 202.126.91.196

Монголын ЗГ, Түүний төлөөлөл болох бүх ТӨХК-ижд Гадаадын Хөрөнгө Оруулалттай Төслүүдэд маш ихээр ашиг сонирхолтой оролцож, идэж шамшигдуулан, дампууруулдаг боллооооо

Avatar

Нэргүй 2026-02-13 66.181.187.210

60? заримаас 60 ийг гээ биз дээ.

Avatar

J.Erka 2026-02-13 66.181.160.61

Улсынхаа баялагаас ард түмэн ямар нэг хэмжээгээр хүртэж эхлээд удаагүй байна. Олсон цэвэр ашгийг төр, ард түмэнд ил тод хувааж өгөөд тайлан тооцоог нийтэд ил болговол хардлага, сэрдлэгэд өртөхгүй тал талын хяналттай байх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай. Маргаашийг бодохгүй өнөөдрөөр олсон бүхнээ хувааж идэхийн нэр биш билээ.

Avatar

Зочин 2026-02-13 66.181.179.136

гудамжаар дүүрэн тагнууулч болж бгаа гэж хошгирсон хүмүүсс Одоо эхнээс нь өөд нь татах болоогү юү даргах

Avatar

Нэргүй 2026-02-13 203.91.115.47

Монголын дотроо хулгайчид хэд, иргэдэд ямар гамбир очих вэ!

Avatar

Зочин 2026-02-13 112.72.10.198

Өгөөж гэдгийг цэвэр ашиг гэж ойлгох уу, нийт орлого гэж ойлгох уу

Avatar

Нэргүй 2026-02-13 103.229.123.9

Д.Амарбаясгалангийн нэр холбогдоод байгаа уурхайг ухахаар хүрз ч тавиагүй болж таарлаа.

Avatar

Нэргүй 2026-02-13 103.57.92.178

Энэ хүн өөрт нь зохиогүй сахлаа авчихаж болдоггүй л юм байх даа. Муу ч гэсэн төрийн өмнөөс олонд харагдаж байгаа албан тушаалтан байна, ёс зүйн хэм хэмжээ гэж байна. Одоогийн залуучууд өөрт нь зохисон зохиошүй сахал тавих юм

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2026-02-13 103.229.123.9

Д.Амарбаясгалан нүүрсийг нь хулгайлаад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж сайд Энхбаярын хэлээд байсан, одоо шалгагдаж байгаа уурхайн нэрийг БОРТЭЭГ гэсэн санагдана.Гэтэл уурхай ашиглах нь байтугай ТЭЗҮ нь бүрэн гараагүй, хөрс хуулалтаа ч хийгээгүй гэж энэ дарга хэлжээ.Д.Амарбаясгалан шөнө хулгайгаар ухаж аваагүй л бол үндэслэлгүй хөрөнгөнө гэж баймааргүй.Эсвэл Амарбаясгалан энэ уурхайг авахыг санаархсан ч ашиг сонирхлын зөрчилд орох юм байна гээд больсныг нь намынхан нь дэвэргэж дарамтлаад огцруулав у

Avatar

Нэргүй 2026-02-13 103.229.123.9

ууу

Avatar

Нэргүй 2026-02-13 103.229.123.9

жж

Avatar

Зочин 2026-02-13 66.181.191.118

ЖИНХЭНЭ АВИЛГАЧ ГЭЖ БАЙГААМ ДАА… МУУХАН ШИГ ГИШҮҮНИЙГ ОЧУУЛ ГӨЛӨӨГ Ч ГЭЖ ТООХООРГҮЙ АВИЛГАЖСАН ХУЛГАЙЧИД ДАА

Avatar

иргэн 2026-02-13 66.181.171.252

кк муухан гишүүн нь хэн бэ, Нара юу кккк

Avatar

Зочин 2026-02-13 66.181.191.118

ТАВАН ТОЛГОЙ ОРДОД ЭЗЭН СУУСАН АВИЛГАЧ ХУЛГАЙЧДЫН БҮЛЭГЛЭЛ ХУДАЛ ШААХАА БОЛИО НҮҮРСНИЙ НУУЦ ХУЛГАЙГААР ХУЛГАЙ ХИЙХЭЭ ЗОГСОО

Avatar

Нэргүй 2026-02-13 66.181.161.45

Өөрсдөө хий

Avatar

Нэргүй 2026-02-13 66.181.161.45

100%

Avatar

Нэргүй 2026-02-13 202.126.88.174

Амарбаясгалан идээд дуусаагүй юм уу?

Avatar

Нэргүй 2026-02-13 172.58.244.36

Нээгээчгүй юмаа, зайлуул хөөрхий Хүүкт булаалгачихлаа ш дээ !!! Хүүк ч хуга хура шаахым аа !!!?

Avatar

Нэргүй 2026-02-13 59.153.114.71

Сү Батболд шнэ духгар ард нь байсан даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж