“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай пүрэв гарагт (2026.02.12) уулзаж, Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг гардуулан өгөв.

Энэ үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц болон Оюутолгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын захидалдаа тусгасан асуудлуудын талаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу Оюутолгой төслийн өгөөжийн дийлэнх хувь Монголын ард түмэнд ногдох, зээлийн хүү болон менежментийн зардал бууруулах асуудлаар бодит үр дүн гаргах шаардлагатайг хэлэв.

Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны 2 дугаар сарын 05-ны өдөр илгээсэн захидалдаа Оюутолгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь хэвээр байгаагаа нотолсон.
Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксон хариу захидалдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд Рио Тинтотой “Оюу толгой” ХХК-ийн асуудлаар хэлэлцээ хийж буйг бүрэн дэмжиж, бодит үр өгөөжид тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж буй талаар дурдсан байна.

Мөн Оюутолгойн уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад үлдэх буюу Үндсэн хуульд заасан 53 хувиас доошгүй байх хэмжээнээс өндөр байна. Зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг Ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэжээ.

“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Засгийн газрын тавьсан асуудлуудтай зарчмын хувьд санал нэг байгаагаа илэрхийлж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллаж буйгаа илэрхийлэв.
Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан саналын дагуу хэлэлцээг эрчимжүүлж, асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэн энэ оны эхний хагаст багтаан эцэслэн шийдвэрлэхээр талууд санал нэгдэв.

3,607.57






















































буяа 2026-02-13 66.181.184.185
Худлаа битгий ярьж хугацаа алдаж байхаар хааж байгаад яриач тэгэхгүй бол бүх баялагыг нь авчаад алт зэс ч гүй ус ч үгүй үлдэх нь шүү дээ занданшатар Учирал хоёр Оюу толгой MCSхоёрын дэмжлэгээр их хурлын дарга ерөнхий сайд болоогүй юм бол зунаас өмнө шийдэж монголын ард түмнийг өрнөөс гаргаж өг
Зочин 2026-02-13 202.179.26.160
Тодорхой ярьж тохироосой билээ. Асуудлыг тойруулж, худал гоё гоё яриа үүсгээд яваад байж болохгүй. Асар их туршлага, аргатай үндэстэн дамнасан корпорацийн сайхан үгсийг сонссоор тодорхой зүйлд хүрэхгүй байх вий
Нэргүй 2026-02-13 103.57.94.50
Монгол Улс
Бид Дэлхийд алдартай их нөөц бүхий Зэсийн ордоос ашиг бага р барахгүй, өр төлж ухуулсаар дуусгах болтой. Энэ нь туршлагатай үндэстэн дамнасан корпорацитай манай авлигачдын байгуулсан луйврын гэрээний үр дүн. Менежментийн зардал ч гэх шиг олон зүйлд, мөн янз бүрийн зээлд хэтрхий их төлбөр тавьж ашиггүй болгожээ хөөрхий. Монголд 60-аас дээш хувийн ашиггүй хэвээр цаг алдвал учир гадарлах хүмүүсийн яриагаар бослого ч гарч мэдэр аж
Үнэн 2026-02-13 150.228.177.109
Энэ зүгээр л бизнесийн зарчим, бидэнд байнга нээлттэй наймаалцах эрх нь байгаа. Гэрээндээ л хатуугаар тэдэн он хүртэл өөрчлөхгүй нөгцөлтэй биш бол. Ер нь бол харилцан бизнес нь 2 тал 2 уулаа л өөрсдийн эрх ашгийг хангахыг хүснэ. Рио Тинто сайн биш бас муу биш, бас буяны байгууллага ч биш. Бид ухаантай байх ёстой зөв үед нь зөв арга замаар ашгаа нэмэхийг оролдох нь зөв. Худлаа попроод босоо шиг байвал ямарч үр дүн гарагхгүй
Нэргүй 2026-02-13 202.179.11.230
Зөв, хэлэлцэж байж л үр дүн гаргана.
Нэргүй 2026-02-13 59.153.114.122
За Монголд Рио-оос хойш ийм том хөрөнгө оруулагч дахин хэзээ ч орж ирэхгүй юм байнаа!!! Манай төр засаг "хуурамч эх орончид"-тойгоо нийлж аваад байнга шантажлан дарамталж байгааг гаднаас харж л байгаа, тэд "За больё, монголчууд гэдэг чинь за за гэж байгуулсан гэрээгээ дараа нь өөрчилнө гээд зүтгэдэг, байнга дарамталдаг аюултай улс байна, хол л байж үзье" гэж байгаа байлгүй??!!
Нэргүй 2026-02-13 66.181.179.75
Рио тинто шиг луйварчид дахин орж ирснээс ирээгүй нь дээр ямар бид гадныханд сайхан харагдах моод үзүүлж байгаа биш
ХУД-ийн иргэн Ш.Раднаа:ОТ-н сонсгол нь монголчууд бидэнд том сугамж, бас сургалт болсон 2026-02-13 103.229.123.9
ОТ-н сонсголоор олон зүйл ил болсоны нэг нь Онтро.. Онтрогийн асуудлаар зохицохын тулд Рио Т-гүйгээр шийдэгдэхгүй юм билээ.Онтро өөрөө хүний нөөц, техник байхгүй учир Рио Т-гүйгээр үлдвэрлэл нь бүтэхгүй.Наадуул чинь Онтрогийн асуудлаар дуугүй байгаа нь цаанаа учиртай. Өөр нэг сонсголоор ил болсон зүйл нь манай АМТХ-д лизенз ШИЛЖҮҮЛЭХ асуудал. Манай мөнгөтэй хүмүүс лизенз аваад гадаадынханд өндөр үнээр ХУДАЛДААД байна. ШИЛЖҮҮЛЭХ гэдэг нь халхавч. Үүнийг засах хэрэгтэй.
Нэргүй 2026-02-13 59.153.113.17
энэ төсөл хэрэгжээд өчнөөн олон жил өнгөрсөн байхад улсынг эдийн засаг дээшилсэн үү? баялгаа ухуулж дуусах ёсгүй
Нэргүй 2026-02-13 138.252.29.43
АНУУС Сайханбилэг гээд Дубайд хулгайгаар гэрээ хийсэн эдийн засгийн алуурчиндаа наад үгээ хэл
Иргэн 2026-02-13 66.181.171.252
Мөнхсүх хүү минь, гадны угаадсыг долоож насаараа ард түмэндээ хараалгаж явах уу, аль аль талдаа ашигтай гэрээ хэлцэл хийж, мөнхөд сайнаар дуурсагдах уу гэдэг сонголт дээр ирж дээ, Монгол Улс арай ч дорормжлуулж байгаа гэдгийг цаад эзэддээ сайн тайлбарлаж, ойлгуулж өгөөч_ энэ нь өмнө монголын авилгачид, улайрсан барууны үндэстэн дамнасан корпорацийн шуналаас үүдэлтэй. Монголчууд тэр бөгсдүүлж сурсан африкийнханаас чинь арай өөр шүү.
сонгогч 2026-02-13 202.9.47.33
МОНГОЛ УЛС ОЮУТОЛГОЙГООС НААД ЗАХ НЬ КАЗАХСТАН ШИГ АШИГ ХҮРТЭЖ, ТАТВАР АВАХ ЁСТОЙ. ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ БОЛ 21-Р ЗУУНЫ ЛУЙВАРЫН ГЭРЭЭ ГЭДГИЙГ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА. ЭНЭ "ГЭРЭЭ" Г ХИЙСЭН ЭХ ОРНООСОО УРВАСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ТОЛГОЙ ДАРААЛАН ШОРОНД ХИЙХ ШААРДЛАГАТАЙ….ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХЭД МОНГОЛЫН ТАЛЫН ЭРХ АШГИЙГ ХАНГАХГҮЙ БОЛ 3,5 САЯ ИРГЭН босож, РИО ТИНТОГ ЭХ НУТГААСАА ХӨӨЖ гаргахад бэлэн байгааг сонордуулъя !!!!!!!!!!!!!!!!.
Нэргүй 2026-02-13 59.153.114.122
Казахстан харин ч Монголоос хамаагүй бага ашигтай гэрээ хийсэн гэж тэдний "эх орончид" шүүмжилдэг!!!
Нэргүй 2026-02-13 66.181.179.75
Гэрээний дүн бага байх боловч зээлийн хүү менежментийн зардал манайд хэт өндөр байшаа, манайхан алсыг харсан гэрээ хийж улсын эдийн засгаа хөгжүүлж чадахгүй болохоор Монголд ямарч ашиггүй гэрээ болчихоод байна