niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:02 UTC Эх: https://news.mn/r/2849659/ 24c0ac0a67c57eb7… ← niitlelch.mn руу буцах

ТОДРУУЛГА: Багш нар Арбитрын шүүхэд хандах эсвэл тэмцлийн бусад аргыг сонгоно

ТОДРУУЛГА: Багш нар Арбитрын шүүхэд хандах эсвэл тэмцлийн бусад аргыг сонгоно

ТОДРУУЛГА: Багш нар Арбитрын шүүхэд хандах эсвэл тэмцлийн бусад аргыг сонгоно

Боловсролын салбарын багш, ажилчдын цалинг нэмэгдүүлэх гэрээ байгуулсан ч мөрдөгдөхгүй байгаа. Мөн Боловсролын сайдын гаргасан зарим тушаал, шийдвэрүүд хууль тогтоомж зөрчсөн асуудал хөндөгдөх болсон. Энэ асуудлыг Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны мэргэжилтэн Ж.Батзоригоос тодрууллаа.


Тэрбээр "Манай үйлдвэрчний эвлэлийн холбоо 2025 оны арванхоёрдугаар сард хэлэлцээр хийж, үндсэн цалинг 50 хувьд хүргэх тохиролцоонд хүрсэн. Гэвч төсөв, санхүү хүрэлцэхгүй гэх шалтгаанаар Засгийн газрын түвшинд зарим асуудлыг шийдвэрлэж, оны өмнө авч байсан цалин дээр тодорхой нэмэгдлүүд олгоно гэсэн шийдвэр гаргасан. Харин Боловсролын яам үүнээс өөр шийдвэр гаргаж, сургууль, цэцэрлэгүүдэд чиглэл өгсөн.

Тухайлбал, сургууль, цэцэрлэгүүдийн цалинг бүрэн олгох хэмжээний төсвийг шийдвэрлээгүйгээс шалтгаалан өмнө нь олгож байсан хоолны мөнгө, унааны мөнгө, үйлчилгээний ажилчдын ур чадварын нэмэгдлийг зогсоосон. Мөн багш нарын илүү цагийн хөлсийг нэг цагаар бодох зэрэг шийдвэрүүд гаргасан.

Үүний улмаас бодит цалингийн өсөлт гараагүй төдийгүй зарим байгууллагад ажилчид өмнө авч байсан цалингаасаа ч бага хэмжээний цалин авах нөхцөл байдал үүсээд байна. Цалингийн бүтэц нь үндсэн цалин 30 хувь, бусад нэмэгдэл 70–80 хувь гэж заасан байдаг. Ялангуяа хөдөө орон нутагт өмнөхөөсөө бага цалин авах асуудал гарч байна.

Ур чадварын нэмэгдлийг олгохоо больсон шийдвэр нь ямар нэгэн тушаал, тогтоолд үндэслээгүй. Харин амаар чиглэл өгч, төрийн албан хаагчдын цалингийн системээс унаа, хоол, ур чадварын мөнгийг идэвхгүй болгосон. Үүний улмаас ажилчдын бодит цалин нэмэгдэхгүй байна.

Зарим сургууль төсөв хүрэлцэхгүй гэх шалтгаанаар цалинг хэсэгчлэн, тасалдуулж олгож байгаа тохиолдол ч байна. Нэгдүгээрт, унаа болон хоолны мөнгө нь цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарахгүй. Манай үйлдвэрчний хороо 2025 оны хоёрдугаар сард хэлэлцээр хийж, унаа, хоолны мөнгөний асуудлаар тохиролцоонд хүрсэн.

2026 оны нэгдүгээр сараас эхлэн өдрийн хоолны мөнгийг 10,000 төгрөг байхаар тогтоож, унааны мөнгийг цаг үеийн нөхцөл байдалд уялдуулан нэмэгдүүлэхээр тохирсон.

Унааны мөнгийг Засгийн газрын тогтоол болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн олгож ирсэн. Гэвч Боловсролын яам дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэхгүй байна. Иймд хууль зөрчсөн, үндэслэлгүй шийдвэрийг нэн даруй залруулж, багш, ажилчдын цалинг хэлэлцээрээр тогтоосон хэмжээнд нэмэгдүүлэх шаардлагыг бид тавьж байгаа. Боловсролын яамтай байгуулсан гэрээ биелээгүй тул сонирхлын болон эрхийн маргаан үүсгэх хууль зүйн үндэслэл бий. Үүний дагуу манай хороо эрхийн маргаан үүсгэсэн. Гэрээний заалтууд зөрчигдөж, хэрэгжихгүй байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу маргааныг шийдвэрлэхдээ дундын зуучлагч оролцох боломжтой. Маргааны үндэслэлтэй эсэхийг мэргэжлийн эрх зүйчид тогтоож, тэдний оролцоотойгоор талууд тохиролцоонд хүрэх боломжтой. Хэрэв зуучлагчийн оролцоотойгоор шийдэлд хүрэхгүй бол арбитрын шүүхэд хандах эрхтэй. Арбитрын шийдвэрийг маргалдагч талууд заавал биелүүлэх үүрэгтэй.

Өмнө нь бид Арбитраар шийдвэрлүүлэхгүй гэсэн байр сууринаас ажил хаялт зарлаж байсан. Харин одоо Арбитрын шүүхэд хандах эсвэл тэмцлийн бусад арга хэмжээ зохион байгуулна.

Төсөв хүрэлцэхгүй гэх тайлбар өгч байгаа боловч бидний зүгээс ямар нэгэн зохицуулалтын арга замаар цалингийн нэмэгдлийг бүрэн хэрэгжүүлэхийг шаардаж байна. Маргаан үүсгэх тухай бичгээ өгсөн боловч Боловсролын яамнаас одоогоор тодорхой хариу ирээгүй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-13 202.126.89.136

ҮЭХ н нэр барьсан бүлэг этгээдүүд Ардын багшийн нэр хүндийг баас шээстэйгээ хутгалаа, шавь нарыхаа нүүрийг яаж хардаг юм бол. Монгол хүүхэд залуучууд илт танхай болж зодолдох, нэгнээ гэмтээх, бүлэглэх, багшаа хүндлэх ч…Ямар хойч үе залгаж байгаад дүгнэлт хийх цаг болжээ. Бүлэглэл боловсролын сайдыг байнга өөлж шантаажилж доромжилж нэр хүндийг нь зориудаар гутааж байх юм

Avatar

Зочин 2026-02-13 103.212.116.87

Улс чинь мөнгөгүй байгаа юм биш үү
йМҮЭ одоо болноо

Avatar

аарай 2026-02-13 202.9.47.114

цалин нэмж болно. Гэхдээ багш нарын бүтээмж ямар түвшинд хүрч байнавэ Энэ маш чухал үзүүлэлт шүү.Ийм учраас бүтээмж ур чадварыг харгалзан ялгавартай нэмэгдүүлэх шаардлагатай Гэсэн саналтай байгаа

Avatar

Нэргүй 2026-02-13 103.168.34.204

Балай царайтай юмнууд багш нарыг турхирч, түмний үрсийн боловсрох эрхэд халддагаа зогсоо!!!

Avatar

зочин 2026-02-13 202.9.46.253

Олигтой хичээлээ заадаг ч юм шиг мөнгөний шунал болсон багш нар хөгийн. 1 сая 400 000 төг авч байсан багшийн цалинг 2 сая 200 000 төг болгосон гэсэн биз дээ. Өөр яах гээд байдаг юм бол доо.

Avatar

Уншигч 2026-02-13 77.77.123.170

одоо больцгоо. .яасан шуналтай юм, олигтой хичээл заадаг юм шиг дэлхийн боловсрол, Азийн хэмжээнд. хүрч дэг болоод энэ яриагаа ярь. Манай боловсролын, багш нарын мэдлэг. 0 -цэгт байдаг шүү. хэрээ мэдэж ,амаа тат.

Avatar

Нэргүй 2026-02-13 202.9.46.110

ҮЭХ гэж сайхан шантаач хийдэг, хахууль авдаг амар ажилтай хэдэн нөхдүүд байна.Тэгж байгаад Их хурлын гишүүн болчихно.Эд нарын хөрөнгө оруулгын мэдүүлгийг авч байх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-02-13 43.242.242.59

Багш нар ариай дэндэнээ мөнгөний дэв болсон юм байна

Avatar

Нэргүй 2026-02-13 103.229.121.37

Яамны удаа дараагийн бүх үйлдэл Боловсролын системийг задлаж, багш нарыг ажиллах сонирхолгүй болгоход чиглэгдээд байх шиг санагдах боллоо.

Avatar

Нэргүй 2026-02-13 202.179.11.230

Тэмцсэн нь дээр.

Avatar

Нэргүй 2026-02-13 59.153.112.36

Яам нь зүгээр л цалингийн шийдвэрээ боловсруулж чадахгүй байгаа гэсээн.

Avatar

Иргэн 2026-02-13 66.181.185.135

Шудрага бус хуульчдын өндөр цалинг бууруулаад багш нарт олго , хуульчид тэртээ тэргүй авилгын мөнгө давхар авдаг юм чинь . Өндөр цалинтай хотоо цэвэрлэдэггүй хог цэвэрлэгчдийнхийг бас буулгаад эмч нарт олго , Хэн нэгнийг хот цэвэрлэдэг мэтээр регистрийг нь бүртгээд дарга даамал нь мөнгийг нь аваад сууж л байгаа

Avatar

Нэргүй 2026-02-13 59.153.113.17

та нар цалин нэм л гэж шантаажилахаас өөр юу хийдэг юм! Цалин нэмэх тусам юмны үнэ өснө. инфляци галзуурна!

Avatar

Багш 2026-02-13 203.91.115.40

Тэмцэх хэрэгтэй. Тэмцэдэггүй ард түмэн мөндөг гэдэг. Багш ажилчдын цалин нэмэгдээгүй тал еэвэнгийн үлгэр шиг юм болсон.

Avatar

Зочин 2026-02-13 202.9.46.110

Түрүүн хангалттай нэмсэн гээд яриад байсан.шүүхэд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж