niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:02 UTC Эх: https://news.mn/r/2849712/ ce3de44ab2c6b848… ← niitlelch.mn руу буцах

Зөрчлөө арилгахгүй бол 6 нам сонгуульд оролцох эрхгүй

Зөрчлөө арилгахгүй бол 6 нам сонгуульд оролцох эрхгүй

Зөрчлөө арилгахгүй бол 6 нам сонгуульд оролцох эрхгүй

Улс төрийн намууд санхүүгийн тайлангаа жил бүрийн хоёрдугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-нд хүргүүлэх ёстой ч Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 6 нь хоёр жил дараалан ирүүлээгүй том толгойлсон.  Тодруулбал, 2024, 2025 оны санхүүгийн тайлангаа Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам ирүүлээгүй. Иймд СЕХ дээрх нэр бүхий зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар болж, саналаа Улсын дээд шүүх рүү илгээсэн.

Улс төрийн намын тухай хуульд зааснаар дараах гурван “болзол” хангаагүй нөхцөлд улс төрийн намыг идэвхгүйд тооцохоор заасан.

  • Нэгдүгээрт, хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа СЕХ-нд ирүүлээгүй,
  • Хоёрдугаарт, таваас доошгүй жилийн дотор Их хурлаа хуралдуулаагүй,
  • Гуравдугаарт, УИХ-ын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан нэр дэвшүүлэн оролцоогүй бол идэвхгүйд тооцно.

Иймээс дээрх нэр бүхий зургаан нам санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан сонгуулийн төв байгууллагад мэдүүлээгүй үндэслэлээр Улсын дээд шүүхэд очиж байна. Харин Улсын дээд шүүх энэ асуудлыг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор шийдвэрээ гаргана. Ингэснээр Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн намуудын үйл ажиллагаа идэвхгүйд тооцогдох нь.

Улсын дээд шүүх улс төрийн намыг идэвхгүйд тооцсон шийдвэр гаргаснаар тухайн намд олгох төрийн санхүүжилтийг зогсоох, бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болно.

Харин зөрчлөө арилгавал улс төрийн намын үйл ажиллагаа явуулах эрх нь буцаж сэргэнэ.  Ингэхдээ Улс төрийн намын тухай хуулийн  21.3-т заасан нотлох баримтыг сонгуулийн төв байгууллагад хүргэх бөгөөд тус байгууллага нь хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлж, Улсын дээд шүүх хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянан үзэж, намыг идэвхтэйд тооцох эсэх асуудлыг шийдвэрлэхээр заажээ.

Мөн сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш санал хураалт явагдаж дуусах хүртэл намыг идэвхтэй, эсхүл идэвхгүйд тооцох шийдвэрийг Улсын дээд шүүх гаргахгүй байх зохицуулалт үйлчлэх юм байна.

Одоогоор Улсын дээд шүүхэд 37 нам бүртгэлтэй байгаа бөгөөд дээрх зургаан нам санхүүгийн тайлангаа гаргаж, СЕХ-нд хүргүүлэлгүй 2027 он гаргавал Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болно гэсэн үг.

Өмнөх жилүүдэд санхүүгийн тайлан гаргасан эсэх, Их хурлаа зарласан эсэхээс үл хамаарч УИХ, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй байсан. Харин Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, бүрэн эхээрээ хэрэгжиж эхэлснээр сонгууль дөхөхөөр амь орж, “шантааж” хийн улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлдэг байсан намууд зөрчлөө арилгахгүй л бол үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна.

Гэхдээ дээрх хуулийн 21.2-т.Намыг идэвхгүйд тооцсон бол тухайн намд олгох төрийн санхүүжилтийг зогсоох бөгөөд зөрчлийг арилгах хүртэл нам бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болно. Энэ хугацаанд намын гишүүнийг аливаа сонгуульд бие даан нэр дэвших эрхийг үл хязгаарлана гэж заажээ. Өөрөөр хэлбэл, бие даан аль ч сонгуульд нэр дэвших эрх бий гэж ойлгож болох юм.

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас өнгөрсөн 2025 оны авлигын индексийг зарлахад дэлхийн 182 улсаас  Монгол Улс 124-т эрэмбэлэгдсэнээр 2024 оны үзүүлэлтээс 10 байраар ухарсан. Авлигын индексээр тогтмол ухархад улс төрийн намууд мөн нөлөө үзүүлэх болсныг судлаачид сануулж байгаа.

Учир нь, улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал тулгамдсан асуудал болсоор ирсэн бөгөөд авлигын гол үндэс нь улс төрийн намууд болж хувирсан юм.

Харин УИХ-аас баталсан Улс төрийн намын тухай хууль/ шинэчилсэн/ бүрэн утгаараа хэрэгжиж эхэлснээр авлигын индекст сөрөг нөлөө үзүүлэх болсон улс төрийн намууд цэгцрэх болов уу гэх хүлээлт бий.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Өвгөн Балдан 2026-02-13 59.153.115.236

Монголд намаас хэрэггүй юм алга. Сүүлдээ гудамж хорооны эмээ өвөө нар архиа уучихаад нам байгуулна гэж чалчицгаах болж. 100 ямаанд 60 ухна гэгчээр утгаа алдлаа. 3.0-хан сая хүнд гучаад нам гээд бод доо.

Avatar

Зочин 2026-02-13 103.168.34.80

Угаасаа байхгүй болчихсон намуудыг УДШүүх нь ч СЕХ нь мэдэхгүй байгаа энэ байдал манайд төрийн хяналт гэж юм огт байхгүй, улс орныг авч явах ямар ч чадамжгүй, институцууд ямар ч үүрэг хариуцлагагүй, мэдэх ч юм байхгүй хийдэг ажил ч гэж байхгүй байгаагийн илрэл юм.

Avatar

зочин 2026-02-13 66.181.176.101

Олон намын хэрэггүй хүн ам цөөн улс оронд 2-3 нам хангалттай эдийн засагт хэмнэлттэй

Avatar

Нэргүй 2026-02-13 172.58.244.36

Хоносон цуйван идсэн Япон жуулчны баасан баас шиг даргатай, Үнэн ба Зөв нэртэй нэг наманцар бнаа, тэрийг бол шууд л хасчих хэрэгтэй !!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж