niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:02 UTC Эх: https://news.mn/r/2849645/ 9f01dffb4d630840… ← niitlelch.mn руу буцах

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль батлах шаардлага юу вэ?

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль батлах шаардлага юу вэ?

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль батлах шаардлага юу вэ?
НҮБ-ийн Хүүхдийн Сангийн захиалгаар хийсэн “Хүүхдийн орчны эрүүл мэндийн түргэвчилсэн үнэлгээ” судалгаа сургуулийн орчны бодит нөхцөл байдлыг тоон баримтаар харуулсан.
Ерөнхий боловсролын сургуулиудын 51 хувь нь авто замтай ойр, 79 хувь нь хурд сааруулагчгүй, 33 хувь нь стандартын шаардлага хангаагүй хашаатай, 77.2 хувь нь эдэлбэр газраа зориулалтын дагуу ашигладаггүй, 73.2 хувь нь аюулгүй байдлыг хангасан биеийн тамирын талбайгүй, 13 хувь нь хүүхэд унаж гэмтэх эрсдэлтэй орчинтой, 76.9 хувь нь гадна талбайдаа ил задгай цахилгааны утастай байна.
Мөн 2022 оны байдлаар Улаанбаатар хотын 670 цэцэрлэг, 281 сургуулийн тоглоомын талбай MNS 6751:2019 болон MNS ISO 8124:2010 стандартын шаардлага хангаагүй байгаа нь тогтоогдсон.
Эдгээр нь жижиг асуудал биш.
Хүүхдийн сурч, тоглож, хөгжиж буй орчны аюулгүй байдал системийн түвшинд зохицуулалт дутмаг байгааг илтгэж байна. Одоогийн зохицуулалт салангид, хяналт сул, хариуцлага тодорхой бус байна.
Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Тиймээс сурч, хүмүүжиж буй орчин нь эрүүл, аюулгүй байх нь сонголт бус, Үндсэн хуулиар баталгаажсан эрхийн хэрэгжилтийн асуудал юм.
Ийм нөхцөлд сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэгдсэн стандарт, тодорхой хариуцлага, хэрэгжилтийн хяналттайгаар хуульчлах шаардлага бодитоор үүссэн.
“Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль” нь уриа биш Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах эрх зүйн зайлшгүй шийдэл юм.
Хуулийн төсөлтэй дараах холбоосоор орж танилцана уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-12 150.228.177.155

Ангидаа 50-60 хүүхэд чихэлдэж байна ш дээ. Боржур, замын хавтан сольж байхаар сургууль, цэцэрлэг бариачээ МАН-аа.

Avatar

Нэргүй 2026-02-12 202.9.40.201

х***а манж шаарнууд бүлглж шаадг адгийн шаарнууд бүлглж шаадг мнгол хүниыг муусанаатаы юмаа нуугаад гэж шаажхужааманж яаах ийх гэж бгаагсэь яриулж сонсж бгаад хийх юм хэлүүлж бх санаатаы хийх юмын хэлүүьж бгаад мэдж аваад хорлдог зэвүүн лаларуул тэгээд хэн хорлгдж бхийг хүсхв юмаа ярьснгүй гэж шааж юмын яриулх атгаг санаатай жинхн муу санаатай л******д хужааманжууд.аймр атгаг муу санаатай тиймдэ хулгайгаар эзлцн бхгүй юу.

Avatar

Нэргүй 2026-02-12 202.9.40.201

худлаа шаагаад бгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж