niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:02 UTC Эх: https://news.mn/r/2849590/ 50248320f974445c… ← niitlelch.mn руу буцах

Сайд асан Б.Тулга ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шүүхэд өгөхөө мэдэгдэв

Сайд асан Б.Тулга ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шүүхэд өгөхөө мэдэгдэв

Сайд асан Б.Тулга ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шүүхэд өгөхөө мэдэгдэв

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Б.Тулга Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийсэн үндэслэлээр шүүхэд өгөхөө мэдэгдээд байна.

Тэрбээр мэдэгдэлдээ “Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын нэгдсэн хуралдааны нэр барин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илт худал, улс төрийн зорилготой, ноцтой гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийлээ. Тэрбээр улсын дархан хилийн бүсийн 34 мянган га газрыг тухайн үеийн Ерөнхий сайд болон холбогдох сайд нар хууль зөрчин ашиглуулах зөвшөөрөл олгосон мэтээр мэдэгдсэн. Уг мэдэгдэлд миний нэрийг удаа дараа дурдсан тул Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдаар ажиллаж байсан хүний хувьд албан ёсоор дараах байр суурийг илэрхийлж байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын Улсын Их Хурлаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн чухал хэсэг болох Боомтын сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, экспорт, логистикийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Хоёрдугаарт, “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХХК-ийг Засгийн газрын тогтоолоор байгуулж, хилийн бүс дэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг хууль тогтоомжийн дагуу баталсан. Энэ нь хувийн компанид газар “бэлэглэсэн” асуудал огт биш, харин төрийн өмчид төвлөрүүлэн, зохион байгуулалттай хөгжүүлэх бодлогын арга хэмжээ байсан.

Гуравдугаарт, дархан хилийн бүсийн газрыг хууль бусаар олгосон гэх мэдэгдэл нь үндэслэлгүй, улс төрийн зорилготой гүтгэлэг бөгөөд төрийн бодлогыг зориудаар гуйвуулсан үйлдэл гэж үзэж байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэхээр хэрэгжүүлж байсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамгийн үр дүнтэй, бодит өгөөжөө өгсөн чиглэл нь “Боомтын сэргэлт” юм. Үүнийг эдийн засгийн тоон үзүүлэлтүүд бэлхнээ нотолж байна. Боомтуудын нэвтрүүлэх чадавхыг сайжруулж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлснээр экспорт, импортын хэмжээ өсөж, улсын төсвийн орлого эрс нэмэгдсэн.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Б.Тулга миний бие ажиллаж байсан хэдий ч тус хорооноос гарах шийдвэрийг ганцаарчлан гаргадаггүй. Тус хороо нь Монгол Улсын Засгын газрын 12 гишүүд болон хууль, хяналтын зэрэг байгууллагуудын төлөөлөл нийт 22 хүнээс бүрддэг бөгөөд асуудлыг хуралдааны үндсэн дээр хэлэлцэн, хамтын шийдвэр гаргадаг.

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил бүр хуулийн дагуу байснаас гадна Монгол Улсад үр өгөөжтэй шийдвэрүүд байсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Төрийн албан тушаалтан хүн олон нийтэд мэдээлэл хийхдээ баримтад тулгуурлах үүрэгтэй. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд үндэслэлгүйгээр, баримт нотолгоогүйгээр бүхий хүмүүсийг хууль зөрчсөн мэтээр олон нийтэд зарлаж байгаа нь өөрөө хууль зүйн хариуцлага хүлээх үндэслэл болно. “Дархан хилийн аюулгүй байдал” гэх үгийг улс төрийн зорилгоор хэн нэгийг харлуулах халхавч болгон ашиглаж, боомтын хөгжлийн бодлогыг сааруулах оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцлагагүй, худал ташаа мэдээлэл тараасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт хууль зүйн хариуцлага тооцуулахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нар хилийн бүсийн 34 мянган га газрыг хууль зөрчин олгосон. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц шийдвэр гаргасан байна. Улсынхаа хилийг зарж идсэн байна гэдэг дүгнэлт хийж байгаа” гэх мэдээллийг хийсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

Avatar

цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2026-02-12 103.57.92.68

АН-ын хан ажлын төлөө сэтгэл зүтгэлээр хэн ажилна түүнийг эгүтгэн харлуулж муулахаа л их ажил,улс төр хтйлээ гэжандуурах. Тэдний толгой тархинаа ямар гэрэл гээтэй юм гарахгүй,гаргая гэсэн тархий хүрэхгүй нь сайхан. Буулгана, огцруулна гэхэд ямар ухаан зарах биш джж дээш харж тэвтээ утсаа маажих засартаа муулья гавал хэн ч чадна. Хамгийн гол нь Цогтгэрэлээс бусад нь ямар хэмжээгээр ёс суртахуунтай жудагтай тул хэн хэнгүй буруу зөвгүй гоочлоод унахгүй л дээ.

Avatar

Нэргүй 2026-02-12 59.153.112.94

АН-ынхан улстөржихөөс өөр юм хийж чадахаа больжээ.

Avatar

Зочин 2026-02-12 203.98.77.101

Хүн зоддог юм уу алчаад түрүүлж очоод эмнэлэгт хэвдэг шиг юм болох нь л дээ
Одоо хязгаарлаж улс орноо бодож Тулга мэтийг хямгадах цаг болсон харин ч оройтлоо

Avatar

Зочин 2026-02-12 66.181.187.48

Намбар энхбаярын цүнх баригч байсан Тулга ямар баасных нь сайд байдаг юм. Баас,баас,баас Ийм бааснуудаар сайд энэ тэр гээд байхлаар Монгол өөдлөхгүй байна шүү дээ. Баас,баас,баас

Avatar

Зочин 2026-02-12 66.181.178.244

Энхбаярын тэжээвэр гөлөг, бас давхар ОЭ-ийн бууны нохой, өөрийг шалгаад шоронд илгээвэл таарна, хилийн боомт орчмын хамаг газрыг зарчихсан гээд байгаа биз

Avatar

Нэргүй 2026-02-12 59.153.114.122

Намбарын нохойд барьдаг мод нь!!! Онгироо сагсуу, ойворгон тэнэг Оюун-Эрдэнийг Намбар удирдаж байжээ!!

Avatar

Зочин 2026-02-12 66.181.187.104

Энэ нөхөр хууль бус үйлдэл гаргасан нь тодорхой л байна шүү дээ. Эх орныхоо хил, хязгаарыг сайн хараарай, хамгаалаарай гэсэн болохоос хилрүүгээ дараарай гээгүй юм байгаа биздээ. Эх орноо гэсэн, Эх нутгаа гэсэн сэтгэл нь хайччихсан амьтан бэ. Арай дэндүү аа.

Avatar

Нэргүй 2026-02-12 103.242.47.254

Numberone ийн долоогч чарлаад хэрэггүй. угаасаа ийм албанд очих ёсгүй хүмүүс хэн нэгэн том хулгайчийн б**с долоож энэ өндөрлөгт очоод хийж чадах юм нь хулгай өөр юу ч байхгүй, Хууль зүйн сайд хүн гүтгэсэн бол хариуцлага хүлээх хэрэгтэй, баримттай юм ярьсан бол энэ хулгайч нарыг эрх биш хууль шүүхтэй тусгаар улс юм бол энэ хогнуудыг одоо байгаа хуулийн хамгийн чанга заалтаар бирд Данхтай юутай нь шоронд хатаах хэрэгтэй. ийм юмнуудаас салахгүй болохоор монгол сүйрэх нь

Avatar

Нэргүй 2026-02-12 120.18.142.43

Ер нь энэ Энхбаярын гүтгэлэг арай хэтэрч байна аа.

Avatar

Зочин 2026-02-12 203.98.77.101

Улсын хилийн онцгой бүсээ ухаж зарж идчихээд юун шүүх вэ яадаг хүү вэ
байх ёстой газар нь байлгаагүй одоо яая гэхэв дээ гудамж талбайд хятад иргэд олширч хятад хоолны газрууд олширч үзэсгэлэн худалдаанд хятад иргэд өөрийн эзэмшлийн лангуу ажилуулж харагдсан нь аль засгийн бодлого вэ
Гэхдээ аль ажилласан нь амьдардаг хорвоо юм даа гадаад хүмүүс их хөдөлмөрч ажилсаг найрсаг харагддаг
Миний монголын залуус омог ихтэй багаахан залхуу өөрөө бусдыг шүүж Чингисийн удам гэдэг нь ажиглагддаг юм даа

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Хууль зүйн сайдад хийх ажил мөн их байна даа. 2026-02-12 103.229.123.9

Хороо, комисс, зөвлөл гэх мэт нь хамтын удирдлагын байгууллага, шийдвэрээ олонхийн саналаар гаргана.Шийдвэр дээр нь хороо, комисс, зөвлөлийн дарга, эсвэл нарийн бичгийн даргатайгаа хамт гарын үсэг зурж албажуулна. Хамтын шийдвэрт хороо, комисс, зөвлөлийн даргад үүрэг өгч болно. Социализмын үед ийм байсан. Одоо чманай төрийн албанд ийм л байна. Тиймээс ТУЛГЫГ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ҮҮРЭГ ӨГСӨН ГЭЖ ЭНХБАЯРЫН ХЭЛДЭГ ҮНДЭСЛЭЛГҮЙ. Энхбаяр заримдаа хэлсэн зүйлээ хүч оруулах гээд дэгэсдүүлээд байх юм.

Avatar

Нэргүй 2026-02-12 103.229.120.63

Энхбаярын хошногны үс орк зайлнаа.

Avatar

Нэргүй 2026-02-12 103.229.121.59

nambarvaanii sugnii us hol ochij hucaarai ci muu darhanii haltar bandi min

Avatar

зочин 2026-02-12 66.181.176.101

Засгийн газар сайд дарга даган баясагч нар эсрэг хүнээ намнах до яамны үнэр ханхлуулаад бна уу кк

Avatar

Уншигч 2026-02-12 66.181.187.185

Үнэн ч байсан худлаа ч байсан ямар ч үр ашиггүйгээр худлаа коммунист маягын лоозонгууд дэвшүүлэн попорч Монголын хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар цацаж Монгол төгрөгний ханшийг унагаж, бидний авдаг цалинг цаас болгосон нь үнэн, одоо цахилгаан дулааны станц ч байхгүй, нефтийн үйлдвэрч байхгүй, авлилга улам ихдсэн нь тэгээд хэний буруу юм бэ? Үр өгөөжтэй шийдвэрүүд гаргаж байсан юм бол үр ашгийг нь хэн нь идчих вэ?

Avatar

Нэргүй 2026-02-12 103.57.92.178

Энэ Тулга чинь өөрөө үнэн асуудалтай баагий биз дээ

Avatar

Нэргүй 2026-02-12 202.9.41.5

Шүүхэд өгч нэр төрөө сэргээлэх хэрэгтэй. Энхбаярын үйлдэл арай л хэтрээд байх шиг санагддаг. Б.Энхбаяр нь АН-аас даалгавартай юм биш үү. Ер нь удахгүй Засгийын газрыг АН-ынхан огцруулах акц хийх нь гарцаагүй. Тэд засгийн газрыг зүгээр байлгана гэж байхгүй.Энхбаярын өмнө ярьж байсан мэдээлэл нь тодорхойгүй худал болж харагдсан.

Avatar

Зочин 2026-02-12 202.179.26.170

Шалгадаг, хянадаг байгууллага, хүмүүс нь ажиллах байх

Avatar

Зочин 2026-02-12 66.181.185.227

Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр сайд Б.Энхбаяр мэдээлэл хийхээсээ өмнө мэдээлэл хийх зүйлээ хуульч хүнй ёсоор тал бүрээс нь бүрэн бодитой судалдаггүй юм уу? Нэр холбогдсон хүмүүс эхнээсээ Б.Энхбаярыг шүүхэд өгөхөө мэдэгдээд эхэллээ.

Avatar

Нэргүй 2026-02-12 202.21.108.38

helsendee shuu

Avatar

Чөлөөт сонгогч Гүрсоронзон гомбосүрэн 2026-02-12 103.229.123.9

СОНГОГЧ БИД ӨДӨР БҮР Л МАН-ЫНХНЫ НЭГ ХУЛГАЙГ СОНСДОГ БОЛЛОО. ОДОО БҮР ДАСЧЭЭ.ИРЭХ ХОЁР СОНГУУЛЬД МАН-ЫГ СЭЛГЭЭНД СУУЛГААД ИДҮҮРЭЭС НЬ ХОЛДУУЛАХ Л АРГА БАЙНА ДАА. ИДҮҮРЭЭСЭЭ ХОЛДОХООР ЭДЭНД БУЛААЛЦАЛДАХ ЮМГҮЙ БОЛЖ НАМАА ШИНЭЧЛЭХЭД ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛЖ ТААРНА.. ГЭХДЭЭ БАС АСУУДАЛ БАЙНА АА.МАН-ЫГ СЭЛГЭЭЭНД СУУЛГААД ОРОНД НЬ ЯМАР НАМ, ЭВСЛИЙГ ГАРГАХАВ ГЭХЭЭР Л ХЭЦҮҮДЭЭД БАЙГАА ЮМ ДАА СОНГОГЧИД БИД.

Avatar

Нэргүй 2026-02-12 66.181.160.50

Хууль зүйн сайд гэж хүн гүтгэж болдог юм уу, Огцор. огцор.

Avatar

Шилээ 2026-02-12 66.181.186.219

Гүтгэсэн л бол цагаатгуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2026-02-12 103.229.121.64

БООМТЫН СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫГ БУРУУ ГЭЭГҮЙ. ЧИ БОЛООД ОЮУНЭРДЭНЭ, АМАРБАЯСГАЛАН ТА ГУРАВ ХУВИА БОДОЖ ХУУЛЬ ЗӨРЧИЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА, АШИГ ХАРЖ ЭНЭ ИХ ГАЗРЫГ НЭГЭЭХЭН КОМПАНИД ХИЛИЙН ЗУРВАСТ ОЛГОСНЫГ ЧИНЬ БУРУУТГАЖ ШАЛГУУЛАХААР ХУУЛИЙНХАНД МАТЕРИАЛЫГ ӨГЧ МЭДЭГДЭЛ ХИЙСЭН ГЭЖ ОЙЛГОСОН. ЧИ БОЛОХООР ШАЛ ӨӨР ЮМ ЯРИАД ТЭНЭГТЭЭД БАЙХ ЮМ. ЭНД ЧИ ИДЭВХИЙЛЭН ОРОЛЦСОН. ЧИ НӨГӨӨ 2 ТОМ ДАРГАА ХАМГААЛААД ХОЛ ЯВАХГҮЙ БИЗ ДЭЭ.

Avatar

Зочин 2026-02-12 66.181.180.27

юугаа ч ойлгоогүй чи дутаач. улс төрийн худал мэдэгдэл хийсэн нь үнэн ш дээ. тэгж ярих юм бол тэр ажлыг УИХ-ын дарга байсан Занданшатар ч алх цохиж баталсан байж таарна. Газар гэдэг зараад идчихдэг торт уу? ма.анаг Энхбаяр ааа. чи ямар ч гайхамшиг бидэнд үзүүлж чадахгүй гэдэг чинь тодорхой болсон шүү

Avatar

Нэргүй 2026-02-12 103.229.120.146

Би хулгай хийдэг байсан гэхдээ 22 уулаа хийдэг байсан шүү дээ намайг ганцаараа хулгай хийдэг гэж гүтгэлээ. гэж л гомдоод байгаа юмуу

Avatar

Ах лам чинь... 2026-02-12 59.153.115.236

Хууль зүйн сайд Б.Энхбаяр улс төрийн ашиг хожоо хараад бүр сохор болзоонд их орох боллоо. Маш итгэлгүй мэдээлэл их хийж байна. Олшрох тусмаа бүр ч инээдэмтэй санагдаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж