Монгол Улсын 50 иргэнийг БНСУ-ын хилээс буцаасан гэх мэдээлэл 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр цахим орчинд цацагдсан. Уг мэдээлэл нь үндэслэлгүй, буруу ташаа болохыг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдлээ. Тодруулбал, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сарын байдлаар БНСУ-д зорчин ирсэн зарим иргэнийг визийн зөрчлийн улмаас хил нэвтрүүлэхээс татгалзсан тохиолдол гарсан. Тухайлбал, хуурамч “Эмнэлгийн С-3-3 виз” болон бусад төрлийн хуурамч виз ашигласан зургаан иргэн, шенгений бүсийн 32 улсад зорчих үедээ В2 ангиллын визээр нэвтрэхийг завдсан 14 иргэн, мөн визгүй нэвтрэх хүсэлт гаргасан нэг иргэнийг БНСУ-ын Цагаачлалын алба хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ.
Мөн сүүлийн үед БНСУ-д хөдөлмөр эрхлэх виз, кодтой виз гаргаж өгнө хэмээн амлаж, визийн барьцаа, үйлчилгээний төлбөр нэрээр иргэдээс мөнгө залилан авах хууль бус үйлдэл нэмэгдэж байгааг анхаарууллаа.
Иймд иргэд аливаа зуучлалын байгууллага, хувь хүнээс төлбөр нэхсэн хууль бус саналд болгоомжтой хандаж, зөвхөн албан ёсны байгууллага, хууль ёсны эх сурвалжаас мэдээлэл авч байхыг Элчин сайдын яамнаас зөвлөж байна. Мөн залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Түүнчлэн, Гадаад харилцааны яамны мэдээлснээр, иргэд виз авсан ч хилээр нэвтрэх эрх нь баталгааждаггүй, учир нь хил дээр байрлах тухайн улсын хилийн алба, гаалийн алба, цагаачлалын алба эцсийн шийдвэрийг гаргадаг байна.
Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлснээр:
- 2023 онд БНСУ-ын хилээс буцаагдсан 1487
- 2024 онд БНСУ-ын хилээс буцаагдсан 1804
- 2025 оны БНСУ-ын хилээс буцаагдсан 716 Монгол Улсын иргэн байна.
3,607.57






















































Нэргүй 2026-02-12 202.126.89.7
Монгол Улсын иргэдийг буцаах гээд тоолоод л байж байдаг байх нь. гэтэл манай хилээс буцаагдсан хэдэн со байна.
Иргэн 2026-02-12 202.126.89.13
Цэцэг гэж сэтгэцийн эмгэгтэй авгайг оруулах албагүй лдээ . Өвчин нь сэдэрвэл хүн ч алж мэднэ
Нэргүй 2026-02-12 150.249.174.69
бидэнтэй яаж харьцана тэдэнтэй адил харьцах хэрэгтэй
Нэргүй 2026-02-12 150.249.174.69
50 солонгосыг хил дээрээс буцаа. адилтай адил годилтой годил
М 2026-02-12 66.181.181.39
тгвл онгоцны зардлаа буцааж авч бмаар б.ашдэээ
Асуудал 2026-02-12 59.153.114.243
Монгол Улсын Хил хамгаалах байгууллага юу хийгээд гаргасан юм. Асуудалаа хайлдаа
Нэргүй 2026-02-12 66.181.176.37
Гадаад харилцааны яам сайд гээд бүгд өөрсдийгөө өмөөрөх юмаа
Нэргүй 2026-02-12 103.212.119.201
Илүү олон Монголчууд буцаагджээ. Үхэж байсан даршилсан ногооны өт кимчинүүд…
Нэргүй 2026-02-12 103.57.92.178
Биеэ зөв явах хэрэгтэй