niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:03 UTC Эх: https://news.mn/r/2849425/ 209364c5df992f37… ← niitlelch.mn руу буцах

Ж.Баярмаа: Монгол Улс авлигад бүрэн нэрвэгдсэн улс болсон

Ж.Баярмаа: Монгол Улс авлигад бүрэн нэрвэгдсэн улс болсон

Ж.Баярмаа: Монгол Улс авлигад бүрэн нэрвэгдсэн улс болсон

Ардчилсан нам 4:11 мэдээллийн цагаараа өнөөдөр /2026.02.12/ дараах мэдээллийг хийлээ.


УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА:  -Монгол Улс авлигатай тэмцэж байна гэж зарладаг ч үр дүн нь эсрэгээрээ явж буйг  Транспэрэнси Интернэшнл байгууллагаас өнгөрсөн 2025 оны авлигын индексийг зарласан мэдээллээр тодорхой боллоо. Зөвхөн нэг жилийн хугацаанд Монгол Улс дэлхийд авлигын индексээр 10 байраар ухарлаа, тун харамсалтай.

Монгол Улс 12 жилийн өмнө буюу 2014 онд авлигын индексээр дэлхийн 180 улсаас 94 дүгээр байрт байсан.  2015 онд Ардчилсан нам Засгийн эрх барьж байхад авлигын индексээр 72 дугаар байрт орж, 22 байраар урагшлуулсан амжилт гаргасан.

2016 онд Засгийн эрх солигдож, МАН 10 жил тасралтгүй засаглах болсон энэ хугацаанд авлигын индексээр 124 дүгээр байрт орж 52 байраар ухраасан. Энэ бол Ардын намын хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн.

Ардын намын өндөр дээд албан тушаалтнуудын гэрээс, сейфнээс нь гадаах хогийн савнаас гардаг асар их мөнгөн дүнгийн илрэл дээрх индексээр олон улсад гарч байна.

Авлигаас болж хамгийн түрүүнд бизнесийн орчин хумигдсан. Бизнес хийхийн тулд авлига өгдөг тогтолцоо зайлшгүй болж хувирсан. Хоёрдугаарт, хуулийн засаглал. Монгол Улсад хуулийн засаглал байхгүй болсон. Сүүлийн үед дуулиан шуугиантай хэргүүдийг илрүүлж байна, хармсалтай нь хариуцлага тооцож байгаа зүйл алга.  Судалгаанаас харахад авлигын гомдол зөрчил асар ихээр ирдэг хэрнээ хэрэг болоод шүүхээр шийдэгдэж байгаа нь бага байна гэдгийн илрэл энэ. Албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлага сул байгаагийн илрэл авлигын индексээр илэрч гарч байна.

Авлигын индексийг гаргахдаа хууль, шударга ёс, эдийн засгийн индекс, ардчиллын индекс ордог. Судалгааны нийлбэр нь авлигын индекс болдог.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдтэй холбоотой авлига, албан тушаалын хэрэг дэгддэг ч  бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхээр оруулж ирж байгаа зүйл алга. Ийм их зүйл Монгол Улсад дэгдээд байхад дэлхий нийт чихээ бөглөөд сууж байхгүй, тийм учраас судалгаагаар авлигын индексээр 10 байр ухарлаа. Өнгөрсөн жил 33 оноо гэдэг дээр дэнжигнэж явж байгаад энэ удаад 31 оноотой болсон. Ардчилсан бус орнууд 33, 31 оноотой дэлхийд явж байдаг.

Монгол Улс авлигын хувьд ардчилсан бус орнуудтай нэг эгнээнд явж байна. Тэр бүү хэл манай өмнө Сьерра Леон гээд мөнхийн дайн байлдаантай улс манай өмнө алхаж явдаг, авлигаараа.

Тэгэхээр Монгол Улс  авлигын дайнд бүрэн нэрвэгдсэн улс болсон нь нотлогдож байна.

Улс төр дэх мөнгөний нөлөө асар их байна гэж олон улсын байгууллага үзэж байгаа.  Сонгуульд асар их мөнгө зарцуулж байна. Сонгогдоход зарцуулдаг мөнгө асар их байна гэж үздэг. Олон жил ярьж байгаа, сонгогчдын саналыг худалдаж авч байна гэж. Гарц шийдлийг боломжийнхоо хэрээр хайж олох хэрэгтэй.  Тийм учраас Сонгогчдын саналыг худалдан авахын эсрэг хуулийн төсөл боловсруулж байна. Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, судлаач, хуульчид, Цагдаагийн ерөнхий газраас холбогдох хүмүүс ороод ажиллаж байгаа. Энэ хууль суурь хууль. Англи улс бол ийм агуулгатай хуулийг 1883 онд баталсан бол Франц улс 1879 онд баталсан.  Монгол Улс 150-170 жилийн хоцрогдолтой явж байна гэсэн үг.

Энэ хуулийн төсөл нь сонгогчдыг мөнгөөр, эд материалаар, аялал зугаалгаар, албан тушаал амлах, албан тушаал олгох байдлаар татдагийг таслан зогсоох зорилготой.

Сонгогчдод тараагаад байгаа эд зүйлсийг улс төрийн онолд олон улсад улс төрийн болон сонгуулийн авлига гэж үздэг.

Хуулийн төсөлд УИХ-ын гишүүн санал худалдан авах ажиллагааг дөрвөн жилийн туршид хэзээ нэгэн цагт хийсэн байх юм бол тэр нь эгүүлэн татагдах үндэслэл болохоос гадна Эрүүгийн хуулиар шийтгэгдэнэ.  Одоогийн хуулиар сонгуулийн жил эхэлмэгц эд бараа материал тараахыг хориглодог бол шинэ төслөөр бүхий л үед хориглоно. Өнөөдөр Ардын намын гишүүд тэргүүлээд цагаан сарын бэлэг тарааж байгаа, энийг зогсоох ёстой.

УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа бэлэг тараасан, мөнгө тараасан нь нотлогдоод байхад буцааж татах боломж үүсдэггүй.  Яагаад гэхээр санал худалдан авахыг хориглосон зохицуулалтыг Зөчлийн тухай хуульд оруулсан байдаг. УИХ-ын гишүүнийг Зөрчлийн тухай хуулиар шийтгэж болохгүй, яагаад гэвэл энэ шийтгэл нь бараг 0-тэй тэнцдэг.  Тэгэхээр дээрх сонгуулийн авлигыг Зөрчлийн тухай хуулиас гаргаж Эрүүгийн хуульд оруулж байгаа.  Сонгуулийг авлигадаж, ялж засагладагийг болиулах төсөл дээр ажиллаад хаврын чуулганаар батлуулна гэж бодож байна. Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна бусад намын гишүүд дэмжиж байгаа. Удахгүй бүлгээрээ хэлэлцүүлнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

Avatar

БҮТЭН ДАМПУУРЧЭЭ. 2026-02-12 202.179.27.183

ЭНЭ УЛСЫН БҮХ МӨНГӨ САНХҮҮГИЙН УРСГАЛ ЗААВАЛ БОХИРЫН ХООЛОЙГООР ДАМЖИЖ УРСДАГ БОЛООД 35 ЖИЛ БОЛЖЭЭ. .. ОДООГООР ТӨСВИЙН УРСГАЛААС ИЛЭРЧ БАЙГАА НЬ ЭНЭ БОЛОХООС САНХҮҮ МӨНГӨИЙ УРСГАЛЫГ ШАЛГАВАЛ ДАЛАЙ БОХИРДОХООР ЮМ ГАРНА.

Avatar

Нэргүй 2026-02-12 59.153.112.36

"Сүүлийн 35 жил засаглаж байгаа МАНАНг үндсээр нь устгамаар бна". гэсэн комментийг дэмжиж байна. БҮҮР УГ үндсээр нь коммунист дэшлэмээс салмаар байна.

Avatar

Нэргүй 2026-02-12 150.228.177.155

Авилгачдын өөрийгөө хамгаалдаг нэг схем нь авилга өгсөн хүнд ял өгүүлдэг хуулийн буруу тогтолцоо. Аргагүй шахаанд нь орж, авилгыг нь өгөхөөс өөр аргагүй болсон хүнийг барьцаалдаг буруу тогтолцоо. Хэрэв энэ намайг илчилбэл өөрөө бас ял авна гээд авилгачид айх юмгүй болдог. Авилга өгсөн хүн шүгэл үлээх, авилгачныг илчлэх боломжгүй бна. Өөрөө ялд унах учраас. Үүнийг засах ёстой. Бусад орны жишгээр. Авилга авсан түшмэлийн бүх хөрөнгийг хурааж, шоронд хийдэг, өгөөд мэдээлсэн хүнийг шагнадаг бх ёстой

Avatar

irgen 2026-02-12 103.229.121.239

Баярмаа гишүүн хамгийн зөв сэдвийг барьж авчээ. Дэмжиж байна. Авилгаас салж чадвал Монгол улс хөгжиж хүн ардын амьдрал сайжрах бусуу үхэрүүдээ. Ийм энгийн юмыг яагаад зориуд эсэргүүцээд байгаа юм бэ.

Avatar

Зочин 2026-02-12 103.212.116.87

Шатлалыг бууруулах тал дээр та юу хийсэн бэ. Шүүмжлэх амархан.

Avatar

Нэргүй 2026-02-12 103.212.119.201

Сүүлийн 35 жил засаглаж байгаа МАНАНг үндсээр нь устгамаар бна. ОДоо өр бараг 40 тэрбум амд болоо биз. 27,28 онд гараар тоолж сонгууль явуулая. НЭр цэвэр урд өмнө засагт ажил хийж байгаагүй хүмүүсийг гэхдээ аймаг болгоноос 1 хүн + хотуудаас 1 хүн нийтдээ 50 хүн байхад хангалттай. Элдэв бусын дуучин, бөх, ширээний хүүхэн, нэрсийн жагсаалтаар оруулхыг хориглоё. Инженер ЭЗ-гчдаа засагт оруулая. Цэрэг, Жа, галч, сэтгүүлч, нийгмийн ухаан, хэлний хүмүүсийг засгаас хол байлгая.

Avatar

Нэргүй 2026-02-12 103.229.120.160

Өөрөө ч бас авилгын замаар явж ирсэн гэдэгт зуун хувь итгэлтэй байна!

Avatar

Нэргүй 2026-02-12 202.9.41.5

Дандаа явуургүй хов хэрүүл л ярьдаг эмэгтэй. Улс орныг хөгжүүлэх эдийн засгийн талаар юу ч ярьдаггүй. Засгийн газрыг огцруулах хоббитэй хачин сэтгүүлч хүүхэн. АН-аас УИХ-д яагаад дандаа сэтгүүлч нарыг сойдог юм болоо. Уул нь хуульч , эдийн засагч хүмүүсийг сонгож баймаар юм. Хов жив хэрүүл тэмцэл бидэнд хэрэггүй

Avatar

Зочин 2026-02-12 66.181.186.74

Шүүхийн үйл ажиллагаа шууд нөлөөлж бна ш тээ. Шүүхийг шүүмжлээч. Шүүх гэж авлигийн шудрага бусын уурхай болсон газар бна ш тээ

Avatar

сонгогч 2026-02-12 202.9.47.33

Манай төр засаг Хулгайч, авилгачид, дээрэмчид, эх орноосоо урвагчдыг цээрлүүлэхгүй 35 жил давраасны үр дүнд тэд ҮАБ-н зааг хязгаарыг давж ТОМОРЧЭЭ…ХУУЛИА эрс ЧАНГАТГА. Эс бөгөөс монгол мөхөх нь …

Avatar

Нэргүй 2026-02-12 202.55.188.123

сонгууль болгоноор л малчдын саналыг худалдан авдаг хууль халамж тэтгэмж тэтгэвэр утгаа алдсан архидаж яваад үхвэл 4жилийн цалинтай тэнэцэх тэтгэмж өгнө ч гэх шиг энэ бүхнийг эдийн засгийн хохирол 4-5их наяд хүрнэ жил бүр цахилгаан станц барьчих мөнгөөрөө л малчдыг архидуулж бн

Avatar

Зочин 2026-02-12 202.126.90.116

АН-хан сонгуульд ялагдсандаа өширхөж бүгдийг харлуулах санаатай. АН-ынханы хүсэл нь хэдэн удирдлагууд нь улс орны баялгийг зөвхөн өөрсдөө идэж хагартлаа баяждаг байсан үеээ буцааж авчрах….Зарим нэг АН-ын удирдлага нь дансанд байгаа сая доллараа мартатлаа баяжсан билээ…

Avatar

Жудаггүй 2026-02-12 202.126.89.188

ахынхаа залилангийн төлбөрөө барагдуулчихаа миндөө

Avatar

Нэргүй 2026-02-12 59.153.112.36

Битгий асуудлын хүчийг өөр тийш залах гээд байгаачээ. Эхлээд энэ сэдвийг үндэстэнээрээ ярьж шийдье.

Avatar

Нэргүй 2026-02-12 150.228.177.132

МУ-ын иргэд 2 анги давхаргад хуваагдсан. МАН анги ба улны анги гэж. Монголын Авлигачдын Нам нь 250.000-уулаа ба тэд баг, хороо, дүүрэг, сум, аймаг, хот, яам, тамгын газар, төрийн өндөрлөг, ТӨААН-үүд гээд бүх шат давхаргад хачиг болон шигдэж, хувалз мэт сорон мөлжиж таргалж бна. Ул анги цалингаас цалин, тэтгэврээс тэгэвэр, зээлнээс зээлний хооронд амьдарч бна.

Avatar

Нэргүй 2026-02-12 150.228.177.132

Авилгачдын өөрийгөө хамгаалдаг нэг схем нь авилга өгсөн хүнд ял өгүүлдэг хуулийн буруу тогтолцоо юм. Аргагүй шахаанд нь орж, авилгыг нь өгөхөөс өөр гарцгүй болсон хүнийг бөлдөгддөг буруу тогтолцоо. Хэрэв энэ намайг илчилбэл өөрөө бас ял авна гээд авилгачид айх юмгүй болдог. Авилга өгсөн хүн шүгэл үлээх, авилгачныг илчлэх боломжгүй болдог. Өөрөө ялд унах учраас. Үүнийг засах ёстой. Бусад орны жишгээр.

Avatar

Нэргүй 2026-02-12 66.181.160.5

Шшш тэнэг гичиии өөрийгөө болон ойр тойрондоо л хичээж яв төр энэ тэнэгээр дутах юм даа

Avatar

Зочин 2026-02-12 103.145.234.36

Энэ эмэгтэй өөрийгөө голохгүй нь сайхан юмдаа

Avatar

зочин 2026-02-12 59.153.112.18

Авилгалын "АЛТАН ЭЦЭГ "ЭБЭ"-ахыгаа гомдоолгүйгээр бүр эхэнд нь дурсаж байгаарай бүсгүй!! Амнаас гарах үг болгондоо дурсаж яваарай..бас авилгалч+эх орон+хүүхдийн наймаачин гэдгийг дурсаж явахгүй бол "АГАА" нь гомдоно шүү!!

Avatar

Нэргүй 2026-02-12 103.26.195.104

танай лджхргад хамгийн том авлигачин. түүнийг яагаад хэлэхгүй й бна.

Avatar

Нэргүй 2026-02-12 103.212.117.104

БАЯРМАА ГЭДЭГ ХЭДХЭН ҮГНИЙ ПЯН ДААДАГГҮЙ ЭМЗЭГ ДЭЛБЭЭНД САЙД, НАМЫН ДАРГА МЭТИЙН ЯЛЫН АЖЛУУД ТОХИРОХГҮЙ.

Avatar

Нэргүй 2026-02-12 66.181.177.103

Монгол улс АТГ авилгалтай тэмцэл хийгээгүй зүгээр л хэлбэр үзүүлсэн

Avatar

Нэргүй 2026-02-12 59.153.112.36

Дарга нь өөрөө авлигач байх

Avatar

Нэргүй 2026-02-12 103.57.94.69

Төмөр хатагтай зөв хэллээ.

Avatar

Нэргүй 2026-02-12 66.181.184.103

Зөв хэллээ

Avatar

Нэргүй 2026-02-12 188.162.254.45

хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна ??????????

Avatar

Нэргүй 2026-02-12 202.126.88.197

Дашраар нь огцохуул авилга хэтэрлаа

Avatar

зочин 2026-02-12 66.181.182.94

АН төрд гараад эдийн засгийг сүйрүүлдэг,Услын данс улайж,өр зээлэнд живдэг, Бүүр хууль хүчний байгууллагын эрхийг гартаа оруулж гол орон тоон дээр өөрсдийн төлөөллөө тавьж байгаад нийгмийн өмчийг ил цагаан идэж уудаг,Иргэдийн амьдрал хүндэрдэг,Харин МАН-ын нөхөд гарч ирээд энэ бүхнийг засдаг,Эдийн засаг бизнесээ сэргээж, экспортыг тэлж,төсвөө тэлдэг,Зах зээл бол угаасаа авилга ,луйвар хулгай үүсгэдэг цөөнхийг баяжиж олонх ядуурдаг адгийн нийгэм, Хатуу засаг байж л энэ бүхэнтэй тэмцэж багасгана

Avatar

зочин 2026-02-12 66.181.182.94

АН төрд гарвал авилгыг арилгаж ард иргэдийн төлөө шудрага ёс тогтоно гэж худал ярьж иргэдийг мунхруулах хэрэггүй, Америк мэт ардчилал хөгжсөн гээд байгаа орнуудад авилга хамгийн их бий, Тэнд авилгагүйгээр ямар ч ажил бүтэхгүй,Мөнгөгүй бол тэнд чи хүн биш, Чиний төлөө хэн ч анхаарахгүй, Тэдний дэргэд манайх бараг авилгагүй орон,Манайд авилга гээд байгаа зүйлүүд тэнд бараг хэвийн үзэгдэл,Орон гэргүй, хагас өлсгөлөн,м*нс**р*х бодьсонд донтсон, үй олон хүн, гудамж талбайд нь билчиж байна

Avatar

Нэргүй 2026-02-12 103.57.92.178

Нэг их том орд газар нээсэн геологич шиг сүржигнэж гэнэ, уйддаг юм уу яадаг юм. Наад авилалын асуудлыг чинь цэцэглүүлэгч нь Монголчууд өөрсдөө. Хэрэв статиск байдаг бол Ардчилсан намын засаглалын хугацаанд хүзүүгүй хулгайчын дэлгэрүүлсэн авилга бас л дэлхийд зартай дуулдаж байгаа биз. Залгуулаад Данхын засгийн үед бүр тэнгэрт гарсан.

Avatar

Нэргүй 2026-02-12 103.229.120.51

баярмаа далий амтай жжингэрээ хазгар энхбаяр луйварчин ах мэндбаяраа малла эргүү авгай минь гэр бүлээрээ бузар хүүрнүүд үүхэж тонил

Avatar

зочин 2026-02-12 202.131.232.74

Энэ авилгалын индекс бол хийсвэр л мэдээлэл юм шиг бна лээ

Avatar

Нэргүй 2026-02-12 202.21.108.5

Tiim unen, gehdee tanai nam garch irvel bur suiruulne, batalgaatai Vangaday

Avatar

galdan 2026-02-12 103.26.195.135

yaag vnen hvzvvgvi hulgaichaas ehlii.

Avatar

Chimu 2026-02-12 202.126.90.227

Адилхан авилгач байж хэрээ хэрээнийхээ харыг гайхдаг наасан.

Avatar

Del 2026-02-12 202.55.188.36

ардчилсан нам 96 аас 2000 он 12 иас 16 онд засаг барихад монгол улс сүйрэхээ шахсан ардын нам засаг барихад эдийн засаг гайгүй харин авилга цэцэглэдэг шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж