niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:04 UTC Эх: https://news.mn/r/2849399/ 21486bbde0a33abd… ← niitlelch.mn руу буцах

"Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.5 тэрбумыг зарцуулж, өвчлөлийг бууруулсан"

"Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.5 тэрбумыг зарцуулж, өвчлөлийг бууруулсан"

"Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.5 тэрбумыг зарцуулж, өвчлөлийг бууруулсан"

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.02.12/ мэдээлэл өгч байна.


Гуравдугаар сарын дунд үеэс томуу болон томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна. Ялангуяа дархлаажуулалт хангалтгүй байгаа нь халдварт өвчний тархалтад нөлөөлж буй гол хүчин зүйл болж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн мэдээлснээр, улаанбурханы өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.5 тэрбум төгрөг гарган, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр өвчлөлийг бууруулж чадсан байна.

Гэсэн хэдий ч дархлаажуулалтын хамрагдалт хангалтгүй хэвээр байгаа бөгөөд вакцинд хамрагдаагүй хүүхдүүд нийт өвчлөгсдийн 70 хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүдээ товлолын дагуу дархлаажуулалтад бүрэн хамруулах, иргэд амны хаалт зүүх, гараа тогтмол угаах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд сахихыг албаныхан уриаллаа.

Түүнчлэн Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулах шийдвэр гарсан талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээллээ. Тэрбээр энэхүү шийдвэр нь өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог Монгол Улсад бүрэн нэвтрүүлэх түүхэн алхам болсныг онцолсон юм.

Шинэ тогтолцоо бий болсноор халдварт болон халдварт бус өвчний дэгдэлт, тархалтыг урьдчилан таамаглах, төлөвлөх, бэлдэх боломж бүрдэж, эрүүл мэндийн салбарын тэсвэрлэх чадвар сайжирна. Ингэснээр эрсдэл үүссэний дараа арга хэмжээ авах бус, өвчлөл гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх тогтолцоонд шилжиж байна хэмээн тайлбарлалаа.

Мөн иргэд Эрүүл мэндийн даатгалаас ямар тусламж, үйлчилгээ авсан талаарх мэдээллээ E-Mongolia системээр дамжуулан харах боломжтой болсон байна. Тодруулбал, иргэн өөрийн болон хүүхдийнхээ мэдээллээр E-Mongolia-д нэвтэрч, “Эрүүл мэндийн даатгал” цэсийг сонгосноор даатгалаар үнэ төлбөргүй авсан тусламж, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой юм байна.

ШУУД МЭДЭЭ ҮЗЭХ: 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-12 66.181.187.33

5.5 тэрбумаар өвчлөл буурдаг бол 50 тэрбумаар үхэхгүй болгох нь дээ ккк

Avatar

Нэмхээ 2026-02-12 66.181.181.219

хулгайч нар сууж байна одоо болио та нараас болж улс орон сүйрлээ

Avatar

Иргэн 2026-02-12 66.181.191.81

Монголчуудаа та бүхэн хэрсүү байж МАН тарааж буй мэдээ мэдээлэлд дүгнэлт өгч сур шууд л утгаар нь ойлгочихдог гэнэн битгий байлдаа!!! Томуугийн эрсдэлтэй үе шувтарч байгаа!! МАН мафиууд Хулих Хурандаа Хүрэлсүхийн зааварар тушаалаар иргэдийн жагсаал цуглаан тэмцэлийг саармагжуулах эхний заль мэхээ хэрэгжүүлэх гэж бн аа!!! Гуравдугаар сард дулаан орсон үед томуугийн дэгдэлт байхгүй харин талбай дээр гаргахгүй тулд МАН мафиууд айлгах ичээх янз бүрийн арга хэрэглэн шүү хэрсүү байгаарай

Avatar

Нэргүй 2026-02-12 66.181.161.234

заавал мөнгө авч байж ажлаа хийдэг тийм ээ

Avatar

Нэргүй 2026-02-12 66.205.9.18

CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв. хуучин байсан тогтолцоо энд шинэ зүйл байхгүй. зүгээр нэрийн өөрчилж мөнгө идэх үү Чинбалаг аа

Avatar

иргэн 2026-02-12 59.153.113.107

эрүүл мэндийн байгуулагт ажиллаж бгаа эмч нарынхаа мэдлэг чадварт анхаараач энэ хувийн сургууль төгссөн эмч нар дүнгийн төлөө явна уу гэхээс толгойдоо мэдлэгтэй хүн алга ном уншихгүй сургуулийн хажууд дадлага хийхээр эмнэлэг алга хүний хүүхдүүдээс төлбөр гэж баахан мөнгө авчаад сургасан юм алга эд нараас болжэмч нарын нэр хүнд буурах юм оношоо тавьж чадахгүй хүнээ үзэж чадахгүй эмээ үөв бичиж чадахгүй эмч нар бэлдээд яах вэ бүгд хятад явж бна арай л дэндүү нэр хүндгүй бна

Avatar

Нэргүй 2026-02-12 150.228.177.132

Вакцин эсэргүүцэж, зарим мулгуу эцэг эхчүүдийн тархи толгойг эргүүлж, хүүхдүүдийг нь вакцин хийлгээгүйгээс улаан бурхан тусаж амь насаа алдсан, эрүүл мэндээрээ ноцтой хохирсон хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийн хохирлыг тэр хэвлэлийн бага хурал хийгээд байсан авгай, фээсбүүкээр сэвээд бдг нөхдүүдээр төлүүлмээр бна.

Avatar

Нэргүй 2026-02-12 59.153.114.122

Цагаан сараар хүүхэд, хөгшчүүдтэй золгохдоо заавал үнсэж шүлсдэх гэж зүтгэхээс татгалзмаар байна!!! Томуу болон халдвар бусад өвчнийг хамгийн амжилттай тараадаг арга зам чинь үнсэх явдал шүү дээ!!! Уламжлал зан заншлаа дагалгүй л яахав, гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаа харгалзан эрүүл аргаар золгох нь чухал байна!!! Ж: харваас ханиад томуутай хүнд нялх хүүхдээ өгч үнсүүлэхийг хэн ч хүсэхгүй биз дээ??!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж