Монгол Улсын Засгийн газраас 2022, 2025 онд хууль бус тогтоолууд баталж, хилийн бүс, боомтуудын эргэн тойронд нүүрсний тээвэр, уул уурхайн компаниудад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль зөрчин олгосон байсан талаар дуулиан дэгдлээ. Хууль бус тогтоолын дагуу давуу байдал олгосон компани хоёрхон жилийн дотор их хэмжээний буюу 95.7 тэрбум төгрөгийн ашиг олсон гэдгийг Засгийн газрын ажлын хэсэг тогтоожээ.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар улсын хилээс 0.9-2.5 км-ийн зурваст, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Цагаандэл-Уул, Хавирга, Булган, Бургастай, Арцсуурь, Байтаг, Бичигт гэсэн 10 боомтын орчимд хууль бусаар нийт 34.227 га газар олгосон өмнөх Засгийн газрын тогтоолуудыг хүчингүй болгов.
Энэ нь Улаанбаатар хотын бүх барилгажсан талбайтай дүйцэх бөгөөд 11000 Сүхбаатарын талбайг нийлүүлсэн хэмжээний асар том газар юм. Ийм хэмээний асар том газрыг “Смарт эко транс” тэргүүтэй хэдхэн компанид ашиглах эрх олгосон асуудлыг Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс шалгах даалгавар өгчээ.
Нийт 34.227 га газрын тогтоолыг анх Засгийн газрын хуралдаанд танилцуулахдаа, “Боомт хөгжүүлнэ”, “Эдийн засгийг дэмжинэ” гэх нэрээр халхавчлан хууль зөрчин олгосон болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн. Тэрбээр Засгийн газрын хилийн зурваст газар олгосон 2022 оны 95, 349, 2025 оны 262 дугаар тогтоолууд хууль зөрчсөн. Эдгээрийг Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлсэн. Алх цохиж, баталсан сайд нарыг нэрлэсэн.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын үүргийг гүйцэтгэж байсан Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан Б.Тулга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан С.Одонтуяа, Хүннү хотын захирагч Б.Батбаяр нарыг эл хэрэгт оролцоотой болохыг мэдэгдсэн. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, тус аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт нарыг хилийн бүсэд БНХАУ-ын компаниуд болон дээр дурдсан “Смарт эко транс” компанид давуу байдал үүсгэж, газар олгосон хэргээр АТГ-аас шалгаж эхлээд байгаа.
Улмаар хилийн зурвас дахь асар том газрыг хууль бусаар олгосон дээрх асуудлыг Үндэсний аюулгүй зөвлөлд танилцуулж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болоод байна.
3,607.57






















































Нэргүй 2026-02-12 59.153.113.97
засгийн газрын гишүүн байсан Учрал'Батцэцэг'Энхбаяр'Бямбацогт'Жавхлан'Дэлгэрсайхан ' гээд бүгд цаазлагдах болж дээ
нэргүй 2026-02-12 124.158.105.162
эх орноо зарсан хулгайч нарыг цаажлах хэрэгтэй
Нэргүй 2026-02-12 103.57.92.178
Тэр Одонтуяа Тулга эд нар бол дуугай царайлчихаад жинхэнэ мөнгөний гүйцэтгэгч нар. Барих хэрэгтэй
Нэргүй 2026-02-12 103.57.92.178
Тэгээд бэлэн мэдэж байгаа асуудлаа шууд ил гаргаж тавиад цагдаа прокурор шүүхээр оруулаад нэг тийш шийдэх хэрэгтэй. Ярьж ярьж ярьж тэгээд Торгууль болж л хувирдаг шүү
Жалайр 2026-02-12 202.21.100.210
Монгол улсын ДАРХАН хилээр хэн ч оролдох ёсгүй Тэгсэн нь батлагдах аваас үтэр түргэн устгах
Нэргүй 2026-02-12 202.55.188.118
Хулгайч нарын троллууд ямар олон бна аа
М.Амар настан. 2026-02-12 59.153.112.153
Хил дээр газар өглөө гээд сүржигнэх юм юу ч алга.Харин MCS шиг хулгайлаад нүүрс зарсан биш.Харин хил орчмын газарт тогтоосон зай хэмжээнд багтаан олон суурин боомт барих хэрэгтэй.Хүнгүй эзэнгүй юм шиг байлгаж болохгүй.Хожмын өдөр Хятадууд манайх гэж хэлж чадахгүй болтол суурин байгуулах хэрэгтэй.
зочин 2026-02-12 66.181.160.62
Хил гэхлээр л заавал эзэнгүй байх ёстой юу ?..Тултал нь ашиглах ёстой шдэ!!.. Хятадын хил рүү цөмрөөд орчихгүй л бол болоо шдэ
Нэргүй 2026-02-12 66.181.160.5
Хил орчим эзэнтэй болж байвал сайн л биз дээ ацнуудаа
Зочин 2026-02-12 103.229.121.127
Гантулга ах юу гэж хэллээ, ахын хэлсэн үгийг авилгачид үргэлж санаж яв
Нэргүй 2026-02-12 66.181.177.103
Та нар тэгээд л юу ч мэдээгүй сууж байсан одоо л мэдлээ гэв дээ
Нэргүй 2026-02-12 202.55.188.121
бариад шалгаачээ
Үнэн 2026-02-12 150.228.177.109
Бас туйлширч болохгүй ээ, яг хулгай гэхэд бас хэцүү юм байна лээ. Төрийн өмчид компани байгуулаад, төрийн өмчит компани руу шилжүүлсэн юм бн лээ. Магадгүй боомтууд эрчимжээж ихэлбэл тэр хавийн газар төрийн өмчид компани дээр юм уу гэж харсан.
Нэргүй 2026-02-12 66.181.180.101
Судалгаагаар Оюук Ерөнхийлөгчид нэр дэвшвэл тасархай гарах дүн гарсан байна, одоо худлаа үнэн нь хамаагүй дайраад гүтгээд гутаагаад байхгүй бол болохгүй болчихлоо!!!
Тэгвэл Ухаа худагаа алдахад хүрэх учир хүчитгэсэн хүчээр дайрья гүтгэк, гутаая
Нэргүй 2026-02-12 59.153.113.60
пaа xa xa, тасархай гарна гэнэ үү? ёоо элэг авах нээ
Үнэн үг 2026-02-12 66.181.176.51
Энэ зарчимгүй тогтолцоогоо үндсээр нь халахгүй бол хянаж, шалгах ажил дуусахгүй биз ээ. Одоогийн хэрэг зөрчил илрүүлж, хянаж шалгаж дуулиан тариад байгаа нөхөд маргааш өөрсдөө шалгуулах ажлын эзэд болон цоллуулж байхыг үгүй гэх газаргүй. Монголын бодит үнэн ийм л байна.
ЗОЧИН 2026-02-12 103.229.121.64
ЗУРАГТ БУЙ ДУДАХ ГУРАВ БОЛ ХЯТАДЫН АГЕНТ УРВАГЧИД, ТҮҮНИЙ ЭРХ АШГИЙГ МОНГОЛД ХАМГААЛАГЧИД, ШАЛГАРСАН БҮР МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ, АВИЛГАЧИД, МОНГОЛ ХҮНИЙ АДАГ, ЭНЭ ХОРВООГИЙН ХОГИЙН ШААРУУД. ЭНЭ ГУРВЫГ ЯАГААД ОДОО БОЛТОЛ БАРИВЧЛАХГҮЙ, ХЭРГИЙГ НЬ ШҮҮЖ ЯЛЛАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ. 3-уулаа ЧӨЛӨӨТЭЙ ДАРВАЛЗААД ЯВЖ Л БАЙХ ЮМ.
Нэргүй 2026-02-12 124.158.107.191
ОЭ -АБ – Нямбаа нар өсөхын өлөн шуналтнууд гэдгээ харуулж тэнэгтсэнээ ойлгох хэрэгтэй. Эрүүл ухаан, сайхан сэтгэл эд нарт байсан бол монголыг удаан хугацаанд авч явж чадах байлаа, хөөрхийс амьтад байжээ.
Болдоо 2026-02-12 202.126.89.146
Монголын хил гаалийн орчмын талбай үнэхээр эзэнгүй мэт хөгжилгүй арчаагүй байдагшдээ. Урагшаа хилээр гарахад л хятад талын хил орчим нэг алхаал дэлгүүр үйлчилгээний төв, зочид буудалууд хувийн хэвшлүүд байдагштээ. Эсвэл хуулиа өөрчилж сайжруулж болдоггүй юм уу.
Зочин 2026-02-12 103.229.120.89
Оюунэрдэнэ Амарбаясгаоан нар төр улс хил гэсэн ойлголт байхгүй юм байна Зөвхөн мөнгө ашиг гэж боддог байжээ яодонтуяа ичмээр насны ч хувьд байгаль орёин харижцаж байсны ч хувьд Сайд дарга нараас нийтийн удирдлагын талаар шалгалт авдаг болмоор яопутнуудаас дор баына шүү
Нэргүй 2026-02-12 66.181.189.23
энэ опонтуяа гэгч яачихсан муухай юм бэ. байгаль орчны сайд богино хугацаанд хийхдээ бас хууль бус юм хийж. тултал нь шалгаж хатуу арга хэмжээ авч ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
Нэргүй 2026-02-12 45.117.35.55
Та нар бүгд ижил нэг еэвэнгийн хоёр тал. Ард түмэн бүгдийг мэдэж байгаа. Одоо шударга хүний дүрд тоглох гээд хэрэггүй байхоо. Галт тэрэг хөдөлчихсөн.
Нэргүй 2026-02-12 37.19.205.153
Энэ олон хулгайг хуулийн байгууллага шалгаж дийлэхээргүй боллоо шүү. Гэхдээ энэ бол ноцтой луйвар байна. Шатыг дээрэс нь гэдгээр оюунэрдэнээс эхлээд хариуцлага үүрүүлэх зарчмаар явахгүй бол энэ олон холбогдогч сүүлдээ бүгд буруугүй болоод ногоон автуусны араас орно. Тэгээд нэг хэсэг сошиалаар шуугиад л дуусах байлгүй.
Э 2026-02-12 103.57.94.12
эх орноо зарагсад зайл
mgl 2026-02-12 103.9.90.131
энэ зүгээр элбэгдорж MCSийн захиалгаар өрсөлдөгчөө нам дарах гэсэн орлдлого бн, засгийн газар яах гэж өгсөн гэлэг нь тодорхой биш энэ засгийн газрын олон гишүүн тэр үед ажиллаж кабинетийн зарчмаар шийдвэр гаргалцсан тэд яагаад хариуцлага үүрэхгүй бган үнэхээр тийм буруу юм бол,
Нэргүй 2026-02-12 192.82.66.210
тэнэг юм уу хаашаа юм? эх орны хил яригдаж байхад
Ахмад 2026-02-12 202.9.41.83
Оюун-Эрдэнийн Засгийн газрын ХЭГ-ын дарга нь Н.Учрал байсан билүү үгүй билүү. Тэр хүн буруугүй Тэр хотын дарга, ИХ-ын дарга 2 яагаад буруутай болчиховоо.
Иргэн 2026-02-12 66.181.191.81
Бавуугийн Лхагвасүрэн гуай хэлснээр хулайч биш хүн МАН -АН байхгүй!!!
зочин 2026-02-12 103.140.11.165
Татвараа төлсөн бол болоо биз ээ Ашиг оллоо гэж халаглаад яах вэ Энхбаяр сайд аа
а**а даа 2026-02-12 202.126.90.209
ЁОО МОНГОЛ УЛСД ЖИРИЙН ИРГДЭЭС ӨӨР ЭЗЭД БАЙНА УУ…БАЙХГҮЙ БОЛ ТӨР БАРИГЧ МАН ЗАЙЛ ДАА…
Нэргүй 2026-02-12 103.212.162.39
ингээд улс маань зарагдаад дууслаа бүгдийг нь буудах л үлдээ
зочин 2026-02-12 103.140.11.165
Улс оронд ашигтай, хувь хүнд бас ашигтай бол юуны буруу байх вэ. Ашиг олсон нь гол биш, хуулийн зөрчлийг арилгах хэрэгтэй гэж харагдаж байна. Эсвэл УИХ-аас нэг удаагийн шийдвэр гаргамаар юм уу
ИРГЭН 2026-02-12 103.212.119.117
Авилгачидад мөнгө хэрэгтэй, Эх орон хэрэггүй,
Жалайр 2026-02-12 202.21.100.210
Хэрэв энэ улсын хилтэй холбоотой асуудал батлагдаад ирвэл холбогдогч нарыг шууд олны өмнө хуулийн дээд шийтгэл өгөх хэрэгтэй Эх орны минь хил шүү дээ
Нэргүй 2026-02-12 103.168.34.108
Нямбаатар их том байгаад байсны учир нь тайлагдав
Нэргүй 2026-02-12 188.162.254.56
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж энэ их хулгай 35 жилийн омно эхэлсэн !!!!!!!! одоо ч ургэлжилсээр, хэзээ зогсож Монгол улс хогжиж бар болох юм болоо ? миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан сайн галч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад яагаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу
зочин 2026-02-12 59.153.114.215
Одоо наад Нямбаатарыгаа барьж шалгаач ээ. Юу хүлээгээд байгаа юм бэ?
Зочин 2026-02-12 66.181.189.140
Зандан Энхаяр хоёроо та нар нэгнээ намнах гэсэн наадах тархи угаалт попорлоо жаахан татаарай. Энэ ард түмнийг битгий хуваагаад байгаарай. Тийм юм гэж юу байдгийм бэ
Нэргүй 2026-02-12 172.58.244.36
Хэнтийн хэдэн боловсролгүй тэнэг юмнуудыг Төр, Засгий н толгойд гаргаж, ингэж муухай дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлсэн хүн бол нөхөр Хүрэлсүх юм шүү!!!
Ер нь мэдээжийн хэрэг ш дээ, тосгоны галчийг яаж ч тор доод яаж ЕС хийхэв дээ ! Тувагийн Солчак Тогоо гэж хүн мөн галчаас удирдагч болоод эх орноо Орост худалдчих сан шүү дээ !!!
Данхыг дахиад жаахан байлгасан бол Монголыгоо Орос, Хятад хоёрт хуваагад зарчих бсан доо, ёстой л***р юмаа !!!