niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:04 UTC Эх: https://news.mn/r/2849308/ 44f4ff51da415809… ← niitlelch.mn руу буцах

А.Амартүвшин: Хийн зуух дэлбэрээгүй

А.Амартүвшин: Хийн зуух дэлбэрээгүй

А.Амартүвшин: Хийн зуух дэлбэрээгүй

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж буй. Энэ хүрээнд хийн зуухнуудыг айл өрхүүдэд суурилуулж байна. Өчигдөр орой хийн зуух дэлбэрсэн гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Тэгвэл нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хийн зуух дэлбэрээгүй гэсэн тайлбар мэдээллийг өглөө.

Тэрбээр "Өчигдөр орой Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны айлд суурилуулсан хийн түлшний зууханд суурилуулалтын улмаас багахан гэмтэл гарсан. Зуухыг суурилуулахдаа угсралтын баг хяналтаа дутуу хийж, алдаа гаргасан. Тухайлбал, зуухны плитканы хийн хоолойн жийрэг резин нь тээвэрлэлтийн явцад унасан байсныг хяналтын ажилтан зуух суурилуулах явцдаа анзааралгүй угсарсан байна. Үүний улмаас плитка асааж турших явцад буюу угсарчхаад эхний удаа асаахад бага хэмжээний гал гарсан ч зуухны хамгаалалтын системүүд ажиллаж гал тэр дороо унтарсан. Айл өрхүүдэд суурилуулж байгаа хийн зуух нь хий алдагдахаас хамгаалсан, өндөр түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай. Ямар нэг дэлбэрэлт гэх мэт зүйл болоогүй. Бид хийн зуух, баллоныг суурилуулахдаа аюулгүй ажиллагааны норм, дүрмийг маш сайн мөрдөж, баримталж ажиллаж байгаа бөгөөд иргэд хийн хэрэглээнд дадтал 7-10 хоног эргэх холбоотой ажиллаж байна" гэлээ.

Айл өрхүүдэд суурилуулж байгаа хийн зуух нь:

  • Олон улсын NFPA норм, ASME стандарт, шаардлагын дагуу монгол инженерүүд бүтээсэн.
  • Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, аюулгүй ажиллагааны дээд түвшний хамгаалалттай.
  • Яндан нь хоёр давхар хийцтэй.
  • Агаарыг гаднаас авч, шаталтын бүтээгдэхүүнийг гадагш гаргах зориулалттай учраас хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэггүй.
  • Хийн алдагдал гарсан тохиолдолд “Lorawan” системээр дамжуулан Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд шуурхай мэдээлэл дамжуулдаг.
  • Ажиллагааны хэвийн, эко горимтой. Температур тохируулах боломжтой бөгөөд ашиглахад хялбар.
  • Агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай.

Харин хийн баллон нь:

  • Олон улсын NFPA нормын шаардлага хангасан.
  • Аюулгүй хавхлагатай.
  • Хамгаалах хавхлагатай.
  • Хэт дүүргэлтийн хавхлагатай аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-02-11 121.129.104.144

Нямбаатар өөртэйгээ таарсан нөхдүүдээр хүрээлүүлэх юм.Ийм нөхдүүд хотыг хөгжүүлэх биш хямраагаад дуусах байхаа.

Avatar

Нямбаатар 2026-02-11 202.126.89.96

Хотын дарга бол Том Бодлого бодох ёстой хүн, гэвч Нямбаатар 50% -д нь аж ахуйн ажилтай зууралдаж, Хэл ам хийгээд, 50%_д нь тэр Бодлогоо бодоод , болиод байх юм. Аж ахуйн ажлуудыг нь Албатууд нь хийх ёстой. Нямбаатар хэл амаа татаад зүгээр Humble байгаад Бодлогоо Бодоод Хэрэгжүүлээд Be Strong байгаасай

Avatar

Нэргүй 2026-02-11 172.58.244.36

САмарсайхан гэж нэг цэхийсэн гүлдийсэн юм Төр,Засагт их өндөр суудалтай байлуу ? Тэр балай л Хийн хоолой моолой, дүүжин зам мам ярьж балайраад байдагсан, одоо огцорч санаа амарсан уу ? Монголын төрд иймэрхүү л мануухайнууд дүүрэн дээ !!!

Avatar

Нэргүй 2026-02-11 202.9.41.84

Уул нь хийн зуух маш хэрэгтэй бас хямд зүйл юм. Хөгжсөн бүх улс нүүрс биш хий л хэрэглэдэг. Ямар сайндаа тэд Оросын газнаас
хараат болчихсон байхав. Хийн газ хэрэглэх нь агаарын бохирдол бууруулж иргэд ч цэвэрхэн орчинд байх боломжтой. Харин Монгол улсын нутаг дээгүүр хийн хоолой тавиагүй учир дандаа машинаар тээвэрлэх нь өртөг өндөртэй болно Монголчууд хийн хоолой тавихыг эсэргүүцсэн. Гэтэл яг адилхан Хятад улс Монголын нутаг дээгүүр явуулахыг эсэргүүцэж байгаа. Адилхан бодолтой байна.

Avatar

Нэргүй 2026-02-11 103.57.92.178

Хувь хүн нь огт хамаагүй ээ. Гэхдээ олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр ярьж байгаа нь ашиглаж байгаа үгсийн сан нь огт таалагддагүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж