Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд 2025 оны долдугаар сарын 7-ны өдөр “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг эмхэтгэн найруулж, журамлан боловсруулах ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсэгт МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэн, “Хүмүүн бичиг” сонин зэрэг байгууллагын төлөөлөл багтаж, хэд хэдэн удаа хуралдаж, хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулжээ.
Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр “Монгол бичгийн зөв бичих дүрэм” сэдэвт бүх нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд уг хэлэлцүүлэгт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУИС, МУБИС, Олон улсын Монгол судлалын холбоо, СУИС, Боловсролын хүрээлэн, Монцамэ агентлаг болон ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний багш нар зэрэг 60 гаруй эрдэмтэн, судлаач, багш оролцож, дүрмийн төслийг хэлэлцсэн байна.
Ажлын хэсгээс гадаад үг, олон хувилбарт үг, оноосон нэр, зарим дагавар, нөхцөлийг хэрхэн бичих зэрэг маргаантай асуудлыг мэргэжлийн судлаачдад танилцуулж, санал авч тусган, дүрмийн төслийг боловсруулжээ.
Улмаар уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн ээлжит хурлаар танилцуулж, хоёрдугаар сарын 11-ний өдрийн ээлжит бус хурлаар бүх нийтээр дагаж мөрдөх монгол бичгийн зөв бичих дүрмийг баталлаа.
3,607.57






















































Зочин 2026-02-11 59.153.115.52
Тухайлбал : Одоогийн Монгол хэлэнд " Өглөө " гэдгийг Монгол бичигт "Өрлөгэ " гэж бичих ёстой нь эртний 1000 жилийн өмнөх монгол хэлэнд өглөөг тэгэж нэрлэдэг байсан байж болох юм. Монгол бичгээр "Өглөө "-г " Өглэгө гэж бичхэд эгшиг зохицох ёсонд харшлах зүйлгүй мэт Баруун монгол- Ойрод ястны хэлэнд " үү р " цайж нар мандахын өмнөх үеийг " Өрүүн " гэж нэрлэдэг юм. Мөн монгол бичигт " Гол "-Г " Гоол . " Хор " -г " Хоор " , " Хос " – ийг " Хоос " гэж бичдэг нь бас л эртний монгол хэлнийх
Зочин 2026-02-11 59.153.115.52
Монголчууд монголбичгийг хэрэглэж эхлэснээс хойш 1000 гаруй жил болж тэр үеийн үг хэллэг- нэр үг, үйл үг , ихээхэн өөрлөгдсөн боловч одоо тэр үеийн хээр хэрэглүүлэхийг оролдож байгаа нь хүндрэлтэй байгаа учраас зөв бичхэд бэрхшээлтэй байгаа юм. Иймд Монгол бичгийг Кирил бичгийн зөв бичих дүрмийн дагуу бичдэг болговол Монгол бичгийг бүх нийтээр амархан сурах болмоор юм
ᠵᠤᠴᠢᠨ 2026-02-11 202.126.89.164
ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠪᠠᠢᠢᠲᠤᠭᠠᠢ ᠺᠢᠷᠢᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠵᠢᠡᠷ ᠵᠦᠪ ᠪᠢᠴᠢᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ ᠵᠠᠷᠢᠮ ᠭᠦᠮᠦᠨ ᠰᠠᠭᠤᠵᠤ ᠪᠠᠢᠢᠬᠪ ᠶᠤᠮ
зочин 2026-02-11 202.126.89.164
Монгол бичгээр байтугай кирилл бичгээр зөв бичдэггүй зарим хүн сууж байх юм.
Нэргүй 2026-02-11 103.212.117.144
Сүргийн дархлаа гэм мэт үгсээ цэгцлээчээ оркуудаа. одоо хэрэглээд хэвшлээ.
Нэргүй 2026-02-11 59.153.115.138
ᠲᠡᠶᠢᠮᠦ ᠦᠦ ᠠᠨ ᠵᠠ
Зочин 2026-02-11 103.168.34.13
дүрмээ байн байн өөрчлөөд байхаар одоо зөв бичдэг хүн байхгүй болж байна даа. дахиад хэзээ яаж өөрчлөгдөхийг хэн ч таах аргагүй, нэг их мэдэх гарч ирээд дураараа дүрэм зохиодог болсон юм шиг байна. бага ангийн хүүхдийн монгол хэлний даалгаврыг өвөө эмээ нь өөрийн залгаснаа хийлгэхээр алдаатай ёолоод байна
Нэргүй 2026-02-11 49.172.3.217
Харин тийн өмнө нь байсан дүрэм яацын бол гэж бодоол уншлаа.