Милан–Кортина 2026 Өвлийн олимпын наадмын эхний өдрүүдэд Азийн Олимпын Зөвлөлийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Шэйх Жоаан Бин Хамад Аль Тани болон ерөнхий захирал Хусейн Аль-Мусаллам нартай уулзсандаа таатай байна. Уулзалтын үеэр Азийн Олимпын Зөвлөлийн үйл ажиллагааны талаар санал солилцож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын Чинбатын Ундрам хамт Монгол Улс 2030 оны Азийн Танхимын болон Тулааны спортын наадмыг зохион байгуулах талаар үр дүнтэй яриа өрнүүллээ. Монгол Улс тус наадмыг хүлээн авах орныг тодруулах шалгаруулалтын эцсийн шатанд шалгарсан хоёр улсын нэг болоод байна. МҮОХ, Улаанбаатар хотын удирдлага, салбарын яам хамтын уялдаа холбоотой, нэгдсэн байдлаар шаардлагатай алхмуудыг шуурхай хэрэгжүүлж чадвал манай улс наадмыг зохион байгуулах бодит боломж бүрдлээ. Монгол Улс Азийн Танхимын болон Тулааны спортын наадамд амжилттай оролцож ирсэн түүхтэй. Хамгийн сүүлд 2017 онд Туркменистаны Ашхабад хотноо болсон наадмаас манай тамирчид 5 алт, нийт 30 медаль хүртэж, түүхэн амжилтаа үзүүлсэн удаатай. Дараагийн буюу 6 дахь удаагийн Азийн Танхимын болон Тулааны спортын наадам 2026 оны 12-р сард Саудын Арабын Эр-Рияд хотноо зохион байгуулагдана. Уг наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр ажиллах билээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ