niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:05 UTC Эх: https://news.mn/r/2849220/ 9edac0d120acc6f1… ← niitlelch.mn руу буцах

Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар улсынхаа хилийг зарж идсэн

Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар улсынхаа хилийг зарж идсэн

Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар улсынхаа хилийг зарж идсэн

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Монгол Улсын дархан хилийн зурвас газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын тогтоолыг хүчингүй болголоо. Улсын хилээс 900 метрээс –2.5 км-ийн зайд ашигт малтмалын 54 тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгосон байна. Энэ талаар дараах мэдээллийг хийв.


Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хилийн бүсэд газар олгосон, хилийн бүсэд ашигт малтмал уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, хилийн бүсэд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор зарим компанид давуу байдал үүсгэж, их хэмжээний ашиг орлого хийсэн асуудлыг хэлэлцлээ.

Улсын хилээс 900 метрээс- 2.5 км нутаг дэвсгэрт 34,227.8 га талбайг улсын хилийн боомтууд дээр олгосон байна. Энэ боомтуудаас  улсын хилийн шугамаас хэр ойр газрын зөвшөөрөл олгосон бэ гэдэг мэдээллийг би та бүхэнд харуулж байна.

Хилийн тухай хуульд зааснаар улсын хилийн газар нутагтай хиллэж байгаа хилийн зурвас боомт газар нь төрийн өмч, хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ.

Улсын хилийн зурваст газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглоно гэсэн заалттай.

Боомтын сэргэлтийн үндэсний хороо гэдэг бүтэц өнгөрсөн Засгийн газарт ажиллаж байсан.  2025 оны нэгдүгээр сарын 27-нд Боомтын сэргэлтийн үндэсний хороо тогтоол гаргасан. Энэ тогтоолоор Боомтын сэргэлтийн хөгжлийн корпораци ТӨХК байгуулахыг  Монгол Улсын сайд Б.Тулга өөртөө даалгасан тогтоол гаргасан. Дараагийн тогтоол дээрээ сая нэр дурдсан газруудыг олгох асуудал дээр газрын хэмжээ, солбилцлыг нарийвчлан тогтоож Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Б.Тулга сайд мөн өөртөө даалгасан тогтоол гаргасан.

2025 оны хоёрдугаар сарын 5-нд сая нэр дурдагдаж байгаа Б.Тулга сайдын тогтоолд дурдсан Боомтын сэргэлтийн үндэсний корпораци ТӨХК байгуулсан. Улмаар 2025 оны тавдугаар сарын 28-нд буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорхоосоо дөрөв хоногийн өмнө саяны Боомтын сэргэлтийн хөгжлийн корпораци гэдэг компанийн нэр дээр Монгол Улсын хилийн бүсэд 10 байршилд 34 мянган га газрыг ашиглуулах зөвшөөрөл гаргасан.

Компанийн дүрмээр энэ компани нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлнэ, хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулна, боомт дээр бусад байгууламжийг барина санхүүжилт хөрөнгө оруулалт татах зорилготой компани.

Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ний өдрийн хуралдаанаар дээрх асуудлыг яаж хэлэлцэв гэж шүүж үзэхэд ямар ч хэлэлцүүлэг, асуулт хариулт явуулаагүй шууд алх цохиж шийдвэр гаргасан. Энэ боомтуудыг сэргээх хөгжүүлэхтэй холбоотой 10 хилийн бүсэд тэдгээрийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөлт хийгдээгүй, УИХ, Засгийн газраар батлуулсан төлөвлөлт байгаагүй.

Мөн хилийн шугамын хажууд газар олгосон. Жишээлбэл, Цагаан дэл боомтод газар олгохдоо хилээс 1.3 км газарт олгосон.  Концессоор авто зам барихаар төлөвлөж байгаа, гэтэл давхцуулж газар олгосон.

Булган хилийн боомт, Бичигт боомт, Бургастай, Хавирга, Арц суурь, Шивээхүрэн боомтод газар олгосон. Боомтыг хөгжүүлэх гэсэн халхавчаар хууль зөрчин газар олгосон байна гэж үзэж байгаа. Тийм учраас нэгдүгээрт, Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Хилийн тухай хууль, холбогдох хууль тогтоомж зөрчиж, энэ шийдвэрийг гаргасан байна гэж Засгийн газрын хуралдаанаар үзэж, Л.Оюун-Эрдэнийн танхимын газар олгосон шийдвэрийг хүчингүй болголоо. Энэнтэй холбоотой дараагийн асуудал нь хилийн бүсүүд дээр ашигт малтмал олборлолт явуулж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд хил хамгаалалтын асуудлыг хариуцдаг. Хилийн тухай хуульд зааснаар хилийн шугамаас 15 км зайг хилийн зурвас газар гэж үздэг.

Хилийн зурвастай давхцуулж олгосон ашигт малтмалын 54 тусгай зөвшөөрлийг хууль тогтоомж зөрчиж олгосон.

Хууль зүй дотоод хэргийн сайдад хууль хяналтын байгууллагын өргөн бүрэлдэхүүнтэйгээр дээрх олгосон тусгай зөвшөөрөл бүрийг шалгаж, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлэхийг Ерөнхий сайд өнөөдөр үүрэг болгосон. Жишээ татан авч үзвэл хамгийн ойр нь 30 метр, 30 алхаад улсын хил гарна. Ингэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц шийдвэр гаргасан байна. Улсынхаа хилийг зарж идсэн байна гэдэг дүгнэлт хийж байгаа.

"СМАРТ ЭКО ТРАНС" КОМПАНИД ГАЗАР АШИГЛАХ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ШИЙДВЭРИЙГ БОУАӨ-ИЙН САЙД АСАН С.ОДОНТУЯА ОЛГОСОН 

Засгийн газар нүүрс тойрсон асуудлыг лав орж, шалгаж байгаа. Шалгалтын эхний ажлын үр дүнг танилцуулъя.

Гашуунсухайт дахь боомт бол Монголын нүүрс гарч байгаа гол боомт. Энэ дотор “Смарт эко транс” компани нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа.  “Смарт эко транс” компани нь төрийн мэдлийн 19.2 км авто замыг өөртөө авч, өөрсдөө дур мэдэн тариф тогтоож, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийг явуулж байгаа. Цагаан хад нүүрс ачих талбайгаас.

Давуу эрхтэй энэ компани хэрхэн байгуулагдав гэдэг асуудлыг судалж үзэхэд Засгийн газраас 2022 онд 95 дугаар тогтоол гаргасан байна. Энэ тогтоолдоо терминаль байгуулах, терминалын тухайлсан гарц нээх асуудлаар БНХАУ-ын эрх бүхий байгууллагатай харилцан тохиролцох арга хэмжээ авахыг даалгасан. Терминаль байгуулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэл концесоор хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг даалгасан. Хоёр улсын хилийн боомттой холбоотой ачаа тээврийн асуудал яригдаж байгаа учраас.  Гэтэл БНХАУ -ын эрх бүхий байгууллагатай харилцан тохиролцох арга хэмжээ авагдаагүй.  2022 оны 349 дугаар тогтоолоор  “Смарт эко транс” компанийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэх, гэрээ байгуулж холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгасан тогтоол гаргасан.

Энэ тогтоолыг  Засгийн газрын хуралдаанд Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оруулж батлуулсан.

Тогтоол гарч байх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Концессын хуулийн дагуу гаргах байсан. Энийг нууцын бичиг аваад Тендерийн хуулийг үндэслээд шууд гэрээ байгуулж, тус компанид давуу байдал олгосон.

“Смарт эко транс” ямар учиртай компани вэ гээд шалгахад хувьцаа эзэмшигч нь Б.Бямбаатар 51 хувь, түүний охин Б.Хулан 24 хувь эзэмшдэг.  Гүйцэтгэх захирлаар Б.Батнасан гэдэг хүн байсан. Засгийн газрын тогтоол гарахаас зургаан сарын өмнө үүсгэн байгуулагдсан. Сонирхолтой мэдээлэл нь энэ компани,” Админерал” хоёр нэг өдөр байгуулагдсан.

“Баянмонгол” хорооллыг барьсан компанийн захирал байгаа, Хэнтий аймгийн харьяат хүн.

Энэ асуудал яагаад хууль зөрчсөн байдалтай оров гэдэг тэмдэглэл үзэхэд тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Боомтын үндэсний хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан “энэ асуудал хууль зөрсөн байна” гэдэг дүгнэлт гарсан байхад Засгийн газрын хуралдаанд шууд оруулж батлуулсан. Засгийн газрын хуралдаан дээр  яригдсан тэмдэглэлийг авч үзэхэд “Энэ чинь Концессын хуулийн дагуу явагдана биздээ” гэж Б.Жавхлан сайд асуухад “тиймээ” гэж Х.Нямбаатар сайд хариулж байгаа. Концессын хуулийн дагуу явуулна гэж Засгийн газрын хуралдаанд хэлсэн ч тогтоол Тендерийн хуулиар ганц компанид давуу эрх олгосноор шууд гарсан.

Анхаарал татсан нэг асуудал нь Засгийн газрын хуралдаанд Тендерийн хуульгүйгээр өгөхдөө 15 жилийн дараа төслийн бүтээн байгуулалт, нийт хөрөнгийг боомтын захиргаанд бүрэн шилжүүлэх гэрээ байгуулахаар төслийг боловсруулсан гэж танилцуулж байгаа. Гэтэл энэ компанид монополь эрх өгч, гэрээ байгуулахдаа хугацаагүйгээр байгуулсан.

Өөрөөр хэлбэл, “Смарт эко транс” компанид  Монгол Улсын хилийн бүсэд байгаа газрыг хугацаагүйгээр хувьдаа авсан асуудал яригдаж байгаа.

Хувийн компанид  улсынхаа хилийг өгсөн, шилжүүлсэн асуудал яригдаж байгаа.

Үүний дараа 2024 онд 155 дугаар  тогтоол гараад чингэлэг тээвэрлэх зориулалтаар гэж олгосон эрхээ “Смарт эко транс” компанид  мөн жолоочтой тээврийн хэрэгсэл гаргах болгож дахин эрх  өгсөн.  Энэ компанид 2022 оноос 2025 оны зургадугаар сарыг хүрэл ямарваа нэг газрын зөвшөөрөл олгогдоогүй байсан.  Газрын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг ашиглаад, давуу эрх эдлээд сууж байгаа компанитай болсон.

Газрын зөвшөөрөл хэзээ гарав гээд судлаад үзэхэд 2025 оны зургадугаар сарын 13-нд Байгаль орчин, уур амьсгалын, өөрчлөлтийн  сайд С.Одонтуяа тушаал гаргаж, энэ компанид газар ашиглах эрх олгосон.

Шинэ Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогддог өдөр. Чоно борооноор болсон. Гурван жилийн турш газрын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг авсан байсан компанид шинэ Ерөний сайд томилогдох өдөр амжиж хууль зөрчин газар ашиглах эрх олгосон. Хуульд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Монгол Улсын хилийн газарт газар ашиглах эрх олгох эрхгүй. Зөвхөн Засгийн газар шийдвэрлэдэг.

Төрийн өмчийн 19. 2 км авто замыг мөн давуу эрхээр “Смарт эко транс” компанид  олгосон. Нэхийт гэж хүнийг та бүхэн нүүрсний сонсголоор сонссон. БНХАУ-ын компаниудад  газар олгосон гэж сонсгол дээр дуудаж авч ирж байсан. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нар төрийн өмчийн авто замыг энэ компанид хууль зөрчиж эзэмшүүлсэн.

Авлигатай тэмцэх газар Засаг дарга Н.Энхбатыг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

“Смарт эко транс” компанид хүч түрж Засгийн газрынхаа сүүлийн хурлаар амжиж яаран сандран өгсөн зөвшөөрлүүдийн хууль бус шийдвэрийн ард хэдий хэмжээний ашиг олсныг хяналт шалгалтын хэсэг тогтоосон. Хоёрхон жилийн дотор 95.7 тэрбум төгрөгийн ашиг хийсэн. Монгол Улсын хилийг, төрийн өмчийн газрыг өөрсдөө үнэ тариф тогтоож, хэрэг дээрээ зарж хувьдаа ийм ашиг хийсэн. Ийм учраас нүүрсний хулгайн асуудал ямар хэмжээний цар хүрээтэй өргөн асуудал байсан бэ гэдэг нь одоо ил тод болж байгаа.

Энэ компанид төрийн өмчийн авто замыг ашиглаж өөрсдөө үнэ тариф тогтоож хувьдаа аваад байна гэдэг  асуудлаар нийтдээ 14 удаагийн шаардлага өгөгдөж байсан. Хууль хяналтын байгууллага хүчтэй хөдөлж байгаагүй.

Харин 2025 оны долдугаар сарын 8-наас буюу Г.Занданшатарын танхим байгуулагдсаны дараагаас энэ асуудлыг шалгахаар хөдөлж эхэлсэн. Сая Ерөнхий сайдыг Өмнөговь аймагт ажиллах үеэр энэ этгээдүүдэд эхнээс нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэний цаана ямар схем гаргаж давуу эрх олгосон бэ гэдэг асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцсэн хүрээнд танилцууллаа. Мөнгө угаалт гэмт хэргийн шинжтэй асуудлыг хуулийн байгууллагаар шалгаж тодорхой болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
11
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

Avatar

зочин 2026-02-11 103.168.34.1

ЭНЭ ХУУЛЬ ЗҮЙН САЙД ХОВ ЗӨӨДӨГ ХҮН ШИГ ЮМ ЯРИХ ЮМ. ШУДАРГА ЁС ТОГТООНО ГЭЖ ОРИЛООД БАЙГАА ТАНЫ ДОТООДЫН ЦЭРЭГ ЦЭРЭГ БИЕ БИЕНЭЭ ЗОДСОН АСУУДАЛ ГАРСАНД ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОН ШТАБЫН ДАРГЫГ ӨӨЧРИЛЖ ТОМИЛЛОО ГЭСЭН ШИНЭ ДАРГА ТОМИЛОГДООД УДААГҮЙ ДАХИН НЭГ ЦЭРЭГ ЭРҮҮГЭЭ ХУГА ЦОХИУЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРААД БАЙХАД ЯАГААД ТОМИЛСОН ДАРГАДАА ХАРИУЦЛАГА ТООЦОЖ АЖИЛЛАС ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БАЙГАА ЮМ. ТАНЫ ШУДАРГА ЁС ТОГТООЖ БАЙГАА ЧИНЬ ЭНЭ ЮМ УУ?????????????? ТАНЫ ТОМИЛСОН ДАРГА БОЛХООР ХАРИУЦЛАГ ХҮЛЭХГҮЙ ЮУ?????

Avatar

иргэн 2026-02-11 192.82.66.11

та нар ч бусад нь ч зөндөө идсэн цаашид ч иднэ хэрээ биенийхээ харыг гайхав гэдэг шиг бнөө.

Avatar

ИРГЭН 2026-02-11 103.212.119.117

АТГ өгөөд яахын, Хууль, Шүүх, Прокурор, Цагдаа нь авилгалд идэгдчихсэн юм чинь Хариуцлага тооцож чадахгүй шд, жирийн Иргэд дээ л арслан бар,

Avatar

Нэргүй 2026-02-11 66.181.181.238

хил дээр газар эзэмшиж яагаад болохгүй гэж. хил бол зүгээр д өөр улсаас өөрийн газрыг заасан зурвас болохоос дархан мархан гээд шашинжсан ойлголт биш. шаардлагатай бол ашиглах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-02-11 66.181.161.242

хэн манай дархан хилээр оролдоод байна аа цаана нь хятадууд л байгаа дархан хил дархан хил мөн шүү малаа

Avatar

Нэргүй 2026-02-11 66.181.160.5

Овоо тэнэг гаруу

Avatar

Нэргүй 2026-02-11 66.181.187.190

Баян Баадай х***а Цогдалай нарын компани пм бн

Avatar

Нэргүй 2026-02-11 59.153.113.80

хулгайчдыг хил давахаас өмнө барь

Avatar

Нэргүй 2026-02-11 103.212.117.227

Өмнөговийн ард түмэнд баяр хүргэе Тэр уулзалтанд асуулт ,мэдээлэл өгсөн залуу шиг эх оронч иргэд олон байвал манай улс алзахгүй даанч цөөхөн байна тийм хүмүүсээ дэмжих хэрэгтэй дугарвал дуу нэг дугтарвал хүч нэг олны хүч оломгүй далай гэдэг дээ

Avatar

Нэргүй 2026-02-11 103.229.123.9

Хуулийн сайдын үндсэн ажлаа хийхгүй, Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёрын араас мөшгөхөд хамаг цагаа бараад байх юм. ТЭДНИЙГ ХУУЛИЙХНА ШАЛГАНА БИЗ.

Avatar

Нэргүй 2026-02-11 59.153.113.80

эргүү малаа. хуулийн сайд ажлаа хийж байна

Avatar

Зочиэ 2026-02-11 103.57.95.116

Монголын түүхэнд гарсан хамгийн худалч хамгийн их хүн гүтгэж шоуддаг,хамгийн их хууль зөрчсөн хуульзүйн сайд бол энхбаяр. Хуульч ухаантай юм бол ядаж шүүхийн зарлан дуудахаа аваад шүүх дээр өөрийн хэлж ярьсан нэг их том хэргүүд болох хүн амины хэрэг,нүүрсний хулгайн хэрэг,асар их том авлигалын хэргүүдийн нотлох баримтуудаа гаргаад ярьснаа батлаач.худлаа энэ тэнд ток шоу,хэвлэлийн хурал энэ тэрээр шоудаад явна.1937 онд энэ хүн сайд байсан бол олон хүний амь насаар тоглох байсан даа.

Avatar

Нэргүй 2026-02-11 182.173.75.166

Монгол улс хятдад асар их өртэй. өрөндөө газар нутгаасаа өгсөн байх

Avatar

Нэргүй 2026-02-11 66.181.161.248

Урвагч үхэх ялтай

Avatar

Нэргүй 2026-02-11 66.181.160.43

Энэ дүлзэн хүн гүтгэж амтшаад шаааж өгөх юмаа энэ түгжилд үнэН юм түй ч байхгүй элбэгжоржын бууны нохой гэдгээ их эрт зарласан хулгайч даа содномдаржаа чимгээ нарыг 3 шатны шүүхээс ялаа авсан алуурчид гэцэн хээв нэг хуцааж билээ одоо хүн гүтгэж харлуулж хов ярихаас өөр ажилгүй н**ш зайлж далд ороосой

Avatar

Зочин 2026-02-11 192.82.92.42

Аймаар! Улсыг ч самарсан дав!!!

Avatar

Нэргүй 2026-02-11 202.126.91.189

мэдэхгүйээ энэ Зүүний гэх үзэлтэй нэг НАМ Улс орныг хааш чирэхийг таах арга алгааааа

Avatar

ИРГЭН 2026-02-11 103.57.93.59

Даанч тийм байхаа гэмт хулгайч хэлбэлзэнэ гэгчээр сайдаасаа буусан цагаасаа хойш хүний нүүр харж чадахгүй болсон байсан шүү!!! Ийм хүнээр Монголчууд бид шинчлэлийг хийлгэнэ гэж найдаж байдаг!! Зүгээр л нэг Элбэгдоржийн өрөөсөн хөл байсан болж таарвуу

Avatar

Нэргүй 2026-02-11 103.212.117.79

Тэгээд одоо данх хулгайч болох үед эби захиалагч нь үү хахх

Avatar

Нэргүй 2026-02-11 59.153.114.141

нам буудах л хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-02-11 103.229.123.9

ХИЛИЙН БҮСТ ГАЗАР ОЛГОХ ЗГ-ЫН ШИЙДВЭРИЙГ ОЭ-ИЙН ЗГ ОГЦРОХООСОО 4 ХОНОГИЙН ӨМНӨ ГАРГАЖ. ОЭ-ИЙН ЗГ УЛСЫН ХИЛЭЭ ЗАРААД ИДЖЭЭ ГЭВЭЛ ЭНЭ 4 ХОНОГТ ИДСЭН БОЛЖ ТААРНА. ИЙМ БОЛОМЖ БАЙХГҮЙ. ЭНХБАЯР ОВОО ЮМ ЯРЬЖ БАЙСНАА ИНГЭЭД ХАДУУРААД ҮНЭМШИЛГҮЙ ЮМ ЯРИАД ЯВЧИХ ЮМ.ХЭРЭВ ЗГ ИДСЭН ТУХАЙ ЯРИВАЛ ОЭ-ИЙН ЗГ ИДСЭН БИШ, ЗАНДАНШАТАРЫН ЗГ ИДСЭН БОЛЖ ТААРНА. ХУУЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН САЙД ЗӨВШӨӨРӨӨГҮЙ БАЙХАД ЗГ-ЫН ХУРАЛДААНД АСУУДАЛ ОРУУЛВАЛ ХЭГ-ЫН ДАРГА ХАРИУЦДАГ ЖУРАМ БҮР СОЦИАЛИЗМЫН ҮЕЭС МӨРДӨЖ ИРСЭН ЗҮЙЛ ШҮҮ

Avatar

Нэргүй 2026-02-11 202.9.41.84

Засгийн газрын хуралдаанаар орж шийдвэр гаргах ёстой. Тэгэхээр тулга болон бусад сайдууд бүгд өөрөөр хэлбэл МАН болон АН, ХҮН-ын Хамтарсан засгийн газар хариуцлага хүлээх болж байна. Тэргүүн дэд сайд Гантөмөр, дэд сайд Доржханд болон уул уурхай хил хариуцсан сайдууд дэмжиж гар өргөсөн сайдууд бүгд хүлээнэ. Энэ Энхбаяр сүртэй сүртэй юм яриад яг авчих зүйл барьцтай юм ярихгүй л байх юм даа. хэт попроод абйх шиг санагддаг.

Avatar

Нэргүй 2026-02-11 66.181.176.43

Даанч хууль зөрчиж хувийн ашиг авилгалд идэгдсэн болохоос биш газар ашиглалтын хувьд 12,3 сая га газрыгэргэлтэд оруулах шаардлагатай. Манайх нутаг том, хүн ам цөөн болохоор ийм их газраа тоохгүй хилийн дарга нарын ажлыг хөнгөвчилжан хийх мэт дураараа байх нөхцөл бүрдүүлж бна. Дэлхийн улс орнууд бүр хот, тариалан, уул уурхай г.м ашигладаг

Avatar

Нэргүй 2026-02-11 203.91.115.55

Гүй тэгээд улаан цайм гэмт хэрэг байшдээ. Тэр Оюун-Эрдэнийгээ, тэр Тулгыгаа баривчилж шалга л даа.

Avatar

Нэргүй 2026-02-11 66.181.180.54

OE gd bh yum. Odoo bariad shalgad duusagui yum bhda

Avatar

Нэргүй 2026-02-11 103.79.156.111

За бүү мэд

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 5 2026-02-11 103.229.123.9

Гэтэл хуулийн сайд нь ЗГ-ын шийдвэрээ шүүмжлээд одоо байдаг. ЗГ-ын ХЭГ-ын дарга асан Учрал хариуцлага алдав уу. АН-ынхан, түүнийг дэмждэг хэвлэлүүд Энхбаярыг өөрийн намынх нь гишүүдийн эсрэг турхираад, Энхбаяр хаачив, яагаад чимээгүй болчихов энэ тэр гээд байгаа юм. Нөгөө талаас нь дүгнэвэл, Энхбаяр өөрөө элдэв хэл аманд орохгүй байгаа нь түүний УЛС ТӨРИЙН КАПИТАЛ нь юм.Энэ ч хөрөнгө мөнгөтэй ч нэр хүндгүй болсон улс төрчдөөс хамаагүй дээр гэж сонгогч бид үнэлэнэ.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 4 2026-02-11 103.229.123.9

Сая Учрал, Энхбаяр хоёр хөдөөгүүр хамт явсан. Энэ асуудлаа яриа байлгүй.Хүмүүс халдавч хар халзандаа гэж Энхбаяр намын даргаа барьж авч байна гээд л инээлдэх юм. Инээд биш. Гадаад талдаа монголчуудад нууц зүйл гэж байхгүй, итгэж болохгүй, хэлсэндээ хүрдэггүй гэдэг ойлголт өгч байгаа биз. Хилийн бүст тусгай зөвшөөрөл олгосон тухай түүний сүүлийн мэдээлэл. Хуулийн асуудал хариуцсан сайдын зөвшөөрөлгүй ЗГ-ын хуралдаанд асуудал оруулах боломжгүй.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 3 2026-02-11 103.229.123.9

Тэр саяхан ОЭ-ийн ЗГ-ын үед ЗГ-ын ХЭГ-ын Тэргүүн дэд дарга Солонгоо гадаадын хоёр иргэнтэй нууц гэрээ байгуулсныг цагдаагаар шалгуулах үүрэг өглөө гэсэн.Солонгоо “Би ЗГ-ын шийдвэрийн дагуу гэрээ байгуулсан болохоос толгой мэдэж байгуулаагүй, шалгуулъя” гэсэн. Солонгоогийн дарга нь ХЭГ-ын дарга байсан Учрал. ХЭГ-ын дарга Учралын үүрэг чиглэлгүйгээр түүний орлогч Солонгоо уг асуудлыг ЗГ-ын хуралдаанд оруулах боломжгүй.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2026-02-11 103.229.123.9

Тэр ЗГ-ын эсрэг зохион байгуулалттай ажиллагаа явуулсан 2 хүний нэг нь хил гараад зугтсан, нөгөөг нь саатуулсан гэсэн. Гэтэл зугтсан ч зүйлгүй, саатуулсан ч зүйлгүй, IT-ийн 2 техникийн залуу ажилтан байсан тухай мөн хэвлэлээр мэдээлсэн. Сүүлдээ хувь хүний гомдол болж хувираад чимээгүй болсон.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа 2026-02-11 103.229.123.9

Энхбаяр уул нь далд байсан зүйлсийг ил болгох гээд байгаа нь зөв юм. Гэхдээ баталгаа муутай юм яриад тэр нь няцаагдаад байх юм.Амарбаясгаланг хүн амины асуудалд холбосон. Нас барсан хүний эхнэр нь “Манай нөхөр боловсролтой, төлөвшсөн хүн, удаан хугацаанд эмчлүүлж байгаад бурхан болсон. Битгий улс төрийн элдэв юманд хутгаад бай” гэсэн агуулгатай зүйл ярьсныг нь хэвлэлээр мэдээлсэн.Энэ асуудал чимээгүй болж байх шиг.

Avatar

Нэргүй 2026-02-11 203.91.115.55

Хулгайчууд. Танай намын л засаг шүү дээ. Танихгүй юм шиг дайрч гэнэ. Та нарын хулгай. Хилээс 900 метр зайд нүүрс олборлоно гэдэг бол гэмт хэрэг. Газар доогуур тунельдээд ороод ирсэн байсан ч мэдэхгүй малнууд.

Avatar

Нэргүй 2026-02-11 59.153.113.60

Намбарын Энхбаярыг Өргөө зочид буудлыг үнэгүй хувьчилж авсан гээд шоронд хийгээ биздээ, одоо эд нарын идсэн уусан нь юун өргөө зочид буудал биз дээ энчдоо айн ?

Avatar

Нэргүй 2026-02-11 66.181.184.225

ARAI GUU BAILGUI DEEEE .TIIM BOL ASAR TOM ASUUDAL BOSNO SHUU DEEE.

Avatar

судлаач 2026-02-11 202.21.116.2

Данх Оюунэрдэнэ ч ёстой хогын шаар байжээ. Тэр Херо Баатар гэж ахтайгаа нийлээд маш олон луйвар хийж, санал хүсэлтийг аваагүй хүмүүсийг шантаажлаж, хэлмэгдүүлсэн олон жишээ бна.энэ новшнуудад хуулийн хатуу цээрлэл үзүүлэх ёстой.Оюунэрдэнэ шаарт хилийн хориг нэн яаралтай тавих хэрэгтэй. оргон зайлж мэднэ шүү. Данх ч ёстой новшын хоосон данх байжээ.

Avatar

llllllllllllllllll 2026-02-11 59.153.112.254

Yaadag muu n**** ve! Shiitgeech!

Avatar

зочин 2026-02-11 66.181.160.108

Заа худлаа сүржигнээл …Ашигт малтмал нь хаана байна тэнд л ашиглах хэрэгтэй шдэ ..Хятадын хилрүү ороод , Хятадын засгийн газар нь эсэргүүцээд сүйд болоогүй л бол болоошд . Дэмий балай дүрэм журам гаргачихаад өөрсдийгөө хорлоод л байх улс юм аа

Avatar

Нэргүй 2026-02-11 103.242.47.254

Данх Жонхуу Амарбаясгалангийн мафи бол монголыг балалсан юм байнаа. Монголын заяа их тулдаа ийм амьтадаас салж. Одоо шоронд нь хийх болдог бол дүүжлэх л хэрэгтэй юм байна. Өвөг дээдсийн цусаараа хамгаалж ирсэн газар шороо тэртусмаа дархан хилийн бүсэд ийм үйл ажиллагаа зохион байгуулна гэдэг хорлон сүйтгэх ажиллагаа өөр юу ч биш. баргийн хятад ч хил нэвтэрч чадахгүй дотороос нь төр засгийн удирдлага нь ингэнэ гэдэг бол гутамшиг.

Avatar

зочин 2026-02-11 202.131.239.171

боомтын сайд нь Булгантуяа байсан билүү

Avatar

Нэргүй 2026-02-11 203.169.48.150

Өөрөө ОЭ-ийн хууль зүйн сайд байсан биз дээ

Avatar

Нэргүй 2026-02-11 202.126.91.218

XARUIRSLAGA TOOTSOH HEREGTEI O -ERDENE TEI

Avatar

Нэргүй 2026-02-11 202.126.90.70

Оюуны засгийн газарт бсан сайд хамтын хариуцлана хүлээгээрэй!!

Avatar

Нэргүй 2026-02-11 202.126.90.70

Энхбаяр бол жинхэнэ Дүлзэн бна даа

Avatar

Зочин 2026-02-11 66.181.187.104

Энэ Оюун-Эрдэнэ нөхөр чинь эх орноо бодож байсан юм уу? Ямар санаатай ийм үйлдэл хийсэн байна. Маш том хариуцлага яригдах юм биш үү.

Avatar

Утасны үзүүр хаана хүрэх бол? 2026-02-11 66.181.183.132

ЗГ-ын шийдвэр хамтын шийдвэр байдаг, тийм болхоор өмнөх засгийн үед ажиллаж байсан одоогийн сайд нар хариуцлага хүлээнэ. УИХ дарга, МАН-ын дарга Учрал хүртэл!!!

Avatar

Нэргүй 2026-02-11 202.126.88.197

Оюун эрдэнийн засагт бсан олон сайдууд байгаа тэр новшнуудыг адилхан хариуцлага тооцуул ЗГ ын шийдвэр бол хамтын шийдвэр байдгын

Avatar

Солиорол Галзуурал нь туйлдаа хүрчээ 2026-02-11 202.126.90.122

Энэ засаг нэг бол бусдыхаа б**с ухана, эсвэл долоож одон медаль шуудай шуудайгаар нь тараана, Нэг бол Ирээдүй цаг дээр худлаа солиотой юмс ярина……Ухаан сэтгэхүй нь эрүүл саруул боловуу энэ 126+ Кабинэт

Avatar

Нэргүй 2026-02-11 202.126.89.84

Оюун-Эрдэнэ харанхуй, хорлогч новшыг шоронд нийгээч!!!

Avatar

Монгол хүү 2026-02-11 64.119.29.63

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ЗУРВАС 25КМ БАЙСАН Л ЮМ ДАА!!!! ОДОО БҮҮ 15КМ БОЛГООД ТЭГЭЭД БҮҮР ТЭР ХАЛДАШГҮЙ ХИЛИЙН ЗОНД ГАЗАР ОЛГОНО ГЭДЭГ НЬ ЭРҮҮЛ УХААНТАЙ МОНГОЛ ХҮНИЙ ХИЙХ ҮЙЛДЭЛ ЯАВЧ БИШ ШҮҮ!!! ЭНЭ БОЛ ШУУД МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГААС ШУУД УРВАЛТ ГЭЖ ҮЗЭХ БҮРЭН БОЛОМЖ, ҮНДЭСЛЭЛ МӨН. МИНИЙ ӨВӨГ ДЭЭДЭСИЙН ХАЛУУН АМЬ, АМЬДРАЛАА ӨГЧ БАЙЖ БИЙ БОЛГОСОН МОНГОЛ УЛСЫН АЛТАН ХИЛИЙН ТОРГОН ДЭЭСИЙГ ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР ХҮМҮҮН БОЛОН ТӨРСӨН ХЭН БУ ГАЙ Ч ЗӨРЧИХИЙГ МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХЭТ ИРГЭН БИ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ!!!

Avatar

Нэргүй 2026-02-11 66.181.176.101

худлаа үнэн баахан шшасдаг ац даа энэ энхбаяр банди хаха

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа:Хүүхэд чулуугаар айл гэр болж тоглодог шиг ЗГ болж тоглоод байна уу ТА НАР. 2026-02-11 103.229.123.9

Сайд Дамдинням, түүний удирддаг яамны удирдах албан тушаалтнууд хилийн бүст хайгуулын лиценз олгоно гээд одоо яриад байгаа.Сайд Энхбаяр нь улсынхаа хилийг зарж идлээ гээд яриад байх юм. МАН-ын ЗГ-т чинь ямар хүмүүс сайд хийгээд байгаа юм бэ. Энэ Энхбаяр чинь ОЭ-ийн ЗГ-т СЭЛЭМ НЬ БОЛНО гээд байсан биш бил үү. Хуулийн сайд Энхбаярын зөвшөөрөлгүй ЗГ-ын ямар ч шийдвэр гарах учиргүй.Хэрэв буруу шийдвэр гарсан бол ЕС ОЭ, ХУУЛИЙН САЙД ЭНХБАЯР ХОЁР ХОЮУЛ ХАРИУЦУЛАГА ХҮЛЭЭХ БИШ ҮҮ??

Avatar

ЭНЭ ДЭЛХИЙД 2026-02-11 202.179.27.183

ТУС УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙД НЬ ИНГЭЖ МЭДЭГДЭХЭД Л ЗАСГИЙН ГАЗАРЫН БҮХ ГИШҮҮД НЬ БАРИВЧЛАГДАХ ЁСТОЙ .. . ДЭЛХИЙН БҮХ ШУДРАГА ЁС ХЭРЭГЖҮҮЛДЭГ УЛСУУД ТЭГЖ БАЙГАА…. МАНАЙД ХУУЛЬ ЗҮЙН САЙД НЬ БАЙТУГАЙ … ЕРӨНХИЙ САЙД НЬ ХУЛГАЙГ ЗАРЛАСАН Ч … ЯААЖ Ч ЧАДДАГГҮЙ … ЯМАР УЧИР БАЙНАА._

Avatar

Зочин 2026-02-11 59.153.115.226

ЭНЭ НЭГ ТАВИУЛ БҮЛТРҮҮШ ГЭНЭТ БАЙХГҮЙ БАЙСНАА ГАРЧ ИРЭЭД СҮРЖИН2 ШААСНАА ТЭР НЬ ЯАСАН НЬ МЭДЭГДЭХГҮЙ АЛГА БОЛЧИХДОГ ЯВЦГҮЙ ПОП ГАР УУ ҮГҮЙ ЮУ ЭНЭ ЧИНЬ

Avatar

Нэргүй 2026-02-11 202.70.33.164

Тэгээд бариаад хориоч дээ, ийм адгийн гэтг хэргийг дахиад дуугай өнгөрөөх үү? Энэ засагт байгаа Жавхлан Батцэцэг гэх мэт хуучин сайдуудаа бас шалгаарай даа.

Avatar

Нэргүй 2026-02-11 66.181.176.135

Данхыг баривчилж шалггад шоронд нь 25 жил… Хөрөнгө хураа. 130 их наяд яасан.

Avatar

Нэргүй 2026-02-11 66.181.176.135

Данхыг баривчилж шалгаад шоронд хатаа…25 жил яс суулга. 130 их наяд яаж зувчуулсан.

Avatar

зочин 2026-02-11 66.181.189.30

тэгээд шалгаачдээ, худлаа попроод байхын оронд

Avatar

Нэргүй 2026-02-11 192.82.66.210

орлогыг нь нотлооч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж