Либертари намыг бүртгэх эсэхийг дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар шийднэ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчид өнөөдөр /2026.02.25/ хуралдсан байна. Хуралдаанаар Либертари нам үүсгэн байгуулагдсан болон намын даргыг бүртгүүлэх өргөдлийг Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ оны өнгөрсөн сарын 13-нд иргэн Э.Оргил-Эрдэнэ Улсын дээд шүүхэд хандан Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх агуулгатай өргөдөл гаргасан байдаг. Өргөдлийн дагуу уг асуудлыг дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Өмнө нь "Либертари нам"-ыг Улсын дээд шүүх бүртгэхээс дөрвөн удаа татгалжаад байсан юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.