Засгийн газрын өнөөдрийн /2026.02.11/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой олон улсад нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгжүүдэд төслийн талаар танилцуулан нээлттэй санал авч, санхүү эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэнтуршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө болон бусад шалгуур үзүүлэлтийг харьцуулан судалсныүндсэн дээр сонгон шалгаруулж, шалгарсан этгээдтэй хэлэлцээр хийхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт үүрэг болголоо.
Төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, танилцуулахыг албан тушаалтнуудад даалгав.
Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зарцуулах талаар иргэдтэй зөвлөлдөнө
Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулна.
Төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах, мэдлэг, мэдээлэл олгох, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу зөвлөлдөх зөвлөгөөнийг энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор Улаанбаатар хотод Төрийн ордны “Их Монгол” танхимд явуулахаар тогтов.
2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд зааснаар Үндэсний баялгийн сан байгуулах бөгөөд "Үндэсний баялгийн сан" нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хуваарилах, хуримтлуулах төрөлжсөн сангаас бүрдэх тогтолцоо юм. Энэ хүрээнд 2025 оны эцсийн байдлаар Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудад 6.7 их наяд төгрөг, 2026 оны эцэст 9.6 их наяд төгрөг хүрэх төсөөлөлтэй байна. Энэ бол хууль батлагдан хэрэгжүүлж байгаагийн үр дүнд гарч буй бодит ахиц, дэвшил боловч хуримтлалын үр өгөөж нь иргэн бүрд хэзээ, яаж хүрч мэдрэгдэх нь тодорхойгүй байна. Засгийн газрын гол зорилт бол байгалийн нөөц, баялгаа улс орон, иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэн тэгш, шударгаар хүртээж, бодит үр дүнг харуулах явдал. 2030 он хүртэл сангуудын зарцуулалт хийхээргүй байгаа нь эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ипотекийн санхүүжилтийн өнөөгийн бодит хэрэгцээтэй нийцэж байна уу гэдгийг бодлогын түвшинд дахин нягтлах шаардлага байна.
Иймээс газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, зүй зохистой зарцуулах, үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд ногдуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд энэ талаар мэдлэг, мэдээлэл өгөх, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах зорилгоор Засгийн газраас зөвлөлдөх санал асуулгыг санаачлан явуулах нь зүйтэй гэж үзлээ.
Төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй хүргэх ажлыг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан зорилт, арга хэмжээний хүрээнд төрийн зарим үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй хүргэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар гаргалаа. Албан даалгавраар,
Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэн, иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүлж байгаа үйл ажиллагааг оновчилж, шийдвэрлэлтийн явцыг тухай бүр эргэн мэдээлэх нөхцөлийг бүрдүүлж, дүрэм, журмыгшинэчлэх ажлыг зохион байгуулах,
Харьяалах салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд ашиглаж байгаа мэдээллийн системийг Мэдээллийн системийн бүртгэл, дүгнэлт, зөвлөмжийн систем /system.gov.mn/-д үнэн зөв, бүрэн бүртгэх;
Хариуцаж буй мэдээллийн системд гадаадын иргэнийг таньж, баталгаажуулан төрийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн хэрэгжилтийг хангаж, цахим хэлбэрээр үзүүлж буй төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia.mn/-ээр дамжуулан үзүүлж, ижил зориулалттай, давхардсан мэдээллийн систем, гар утасны аппликейшныг нэгтгэх;
Хариуцаж буй мэдээллийн системийн өгөгдөл солилцооны “API” сервисийн гарын авлагыг Төрийн мэдээлэл солилцооны /ХУР/ системд нээлттэй байршуулахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Газар олгох эрхийг Засаг дарга нарт шилжүүлэв
НЭМЭЛТ:
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас дараах асуудлыг шийдвэрлээд байна.
Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг баталж, тус жагсаалтад нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн гэр бүлийн хамтын хэрэгцээний болон хуульд заасан бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухай бүр тусгаж, шуурхай шийдвэрлэж ажиллахыг даалгалаа.
Энэхүү шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь түргэн, шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газрын нэгдмэл сангийн ангиллын мэдээлэл, хууль тогтоомжийн дагуу тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас зэрэг газар олгохыг хориглосон байршлын мэдээлэл зэргийг нэгтгэн дүн шинжилгээ хийж, улсын хэмжээнд эзэмшүүлж, ашиглуулах боломжтой 102,079 мянган га газрын байршил, хэмжээ, зориулалтыг тодорхойлжээ. Тогтоол батлагдсанаар нийслэл, 21 аймгийн хэмжээнд 35 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын асуудлыг шийдвэрлэх боломжтой. Цаашид нийслэл, сум, дүүрэг уг тогтоолд тусгагдсан байршил, зориулалт, хэмжээний хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тухай бүр тодотгол оруулах замаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг орон нутагт нь цаг алдалгүй, шат дамжлагагүй, шуурхай шийдвэрлэх боломж бүрдлээ.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
ДЦС-V төслийг санхүүжүүлэхэд 200 тэрбум төгрөгийн бонд гаргана
НЭМЭЛТ:
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Дулааны V цахилгаан станц төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг дотоодын зах зээлд 2026 онд багтаан гаргах эрхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт олгожээ.
Тус төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлнэ, эрчим хүчний салбарт урт хугацааны тогтвортой шийдлийг бий болгох ач холбогдолтой гэж үзсэн байна.
Төсөл ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний системийн тогтвортой байдал, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, III, IV болон I хорооллыг дулаанаар хангах, одоо ажиллаж буй ДЦС-уудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийг найдвартай байлгах ач холбогдолтой. Цахилгаан станц ашиглалтад орсноор шинээр 100 мянга орчим айл өрхийг цахилгаан, 40 мянган айл өрхийг дулааны эрчим хүчээр хангана.
Төслийн барилга угсралтын явцад 1600, ашиглалтад орсноор 370 гаруй байнгын ажлын байр бий болно.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна
Засгийн газрын өнөөдрийн /2026.02.11/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм.
Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл
"Авто замын засвар арчлалтын нэгтгэл" Төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл
– Бусад
Танилцуулах асуудал:
Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар /Боловсролын яам; Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам; Эрүүл мэндийн яам; Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам/
Төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэж байгаа байдалд хийсэн судалгаа, дүгнэлт, саналын талаар
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр”-ийг хөрөнгө оруулагч талтай хамтран баталгаажуулах талаар
Стратегийн ач холбогдол бүхий орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж буй ажлын үр дүнгийн талаар хэлэлцэнэ.
3,607.57






















































Нэргүй 2026-02-11 59.153.115.226
НЯНБАКТЕР ГЭМГҮЙ ДҮР ЭСГЭЧИХЭЭД ЭВГҮЙ ГАРАА… ҮХЭР МОНГОЛЧУУД БРОЖУРНЫ ШАХААГ НЬ МАРТЧИХАА ЮУ
Нямбаатарт 2026-02-11 66.181.189.194
нямбаатарт бүх ажлыг өг
Нэргүй 2026-02-11 66.181.188.228
Чойжилсүрэнг зайлуулаачээ . Ашиг сонирхлын зөрчилтэй САЙД нарын асуудлыг шийдвэрлээч…чадахгүй бол өөрөө зайлах байх шүү
Нэргүй 2026-02-11 202.9.47.45
Өмнөх санхүүжилт яг дэлбэрэх гэж байгаа станцдаа очсон уу
Иргэн 2026-02-11 66.181.188.151
Энэ засгийн сайд нар Нямбаатарын хажууд ёстой багийн засаг даргууд юмаа. тэд Нямкагаас ичих хэрэгтэй
Нэргүй 2026-02-11 202.126.88.197
Чойжилсзрэн хулгайч хажууд нь юү хиГээд бнаа ялын үүрүүлээч муу юм болгоны өмнө Нямбаатар явахын