niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:31 UTC Эх: https://news.mn/r/2849049/ d2acde116104efdf… ← niitlelch.mn руу буцах

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүртэл хүйтэрнэ

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүртэл хүйтэрнэ

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүртэл хүйтэрнэ

"NEWS" агентлаг өнөөдрийн (2026.02.11) цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. 


Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр -31…-36 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -25…-30 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -9…-14 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -14…-19 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн байна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Завхан, Заг-Байдраг голын эхээр -14…-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -9…-14 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +3…-2 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26…-28 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

Багануур орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

Тэрэлж орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 1-6 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж