УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий хүмүүсийг гадаадын хөрөнгө оруулалттай компанийг залилан, хөрөнгийг завшсан хэргээр шалгаж эхэлсэн гэх гэмт хэргийн мэдээлэл хэвлэлээр тархаад буй.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нөхөр Р.Батбаяр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нар нийлэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Шинжиан Шинфа" компанийн хөрөнгийг завшсан гэх асуудлыг "НУУЦ МАТЕРИАЛУУД" нэвтрүүлэгээр ил болгож байгаагаа зарласан. Улмаар хуулийн байгууллагаас төрийн албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийг хамтатган шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан энэхүү мэдээлэл гарсан даруйд тайлбар хийсэн. Тэд өөр хоорондоо эдийн засгийн ямар нэгэн харилцаа хамааралгүй. Бизнесийн хамтрал огт байхгүй. Нэг танхимын гишүүд учраас мэнд устай явдаг гэцгээсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаярын гарын үсэгтэй, нийт 6.800.000.000 /зургаан тэрбум найман зуун сая/ төгрөгийн дүн бүхий зургаан удаагийн гүйлгээ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүүгийн эхнэр Э.Энхмаагийн “Би Эй Ти девелопмент партнерс” компанийн данс руу орсон болохыг илтгэх сангүүгийн баримт ил боллоо. Уг гүйлгээнээс БНХАУ-ын Сүн Гуанчен эзэнтэй “Шинжиан шинфа” компанийг залилсан гэх “М Ойл”, “Хос мөнгөн зам” болон “Би Эй Ти девелопмент партнер” компаниудын санхүүгийн хамаарлыг харж болохоор байна.


Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа "Манай компанийн оролцоотойгоор Монгол Улсад 840 км зам тавигдсан нь үнэн. Олон арван компани, хэдэн мянган хүний хүч хөдөлмөр шингэж сайн замтай болсон ч саар мууг нь зөвхөн надад хаяглаж байгаа нь зохисгүй юм. Холбогдох талууд тайлбар хийнэ гэдэгт итгэж байна. Монгол Улсад хөгжил авчрах аливаа ажлын төлөө тууштай зүтгэсээр байх болно" гэж цахим хаягтаа байр сууриа илэрхийлсэн.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан үүнд, “Миний дүү Э.Батбаярыг УИХ-ын нэр бүхий гишүүнтэй бизнесийн холбоо хамааралтай, гадаадын компанийг залилсан гэх мэтээр дурдсан нь бодит байдалд огт нийцэхгүй, ор үндэслэлгүй худал болно. Манай гэр бүлийн зүгээс тухайн гишүүнтэй аливаа бизнесийн харилцаа, хамтын ажиллагаа байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ. Мөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Б.Пунсалмаа гишүүнтэй мэндийн зөрүүтэй явдаг. Хамтарсан компани байгуулан, хамтран зам тавьсан зүйл байхгүй. Миний төрсөн дүү Э.Батбаярыг Б.Пунсалмаа гишүүний нөхөр, “М-Ойл” компанийн захирал Р.Батбаяртай андуурч хольж хутгасан байхыг үгүйсгэхгүй” зэргээр тайлбар хийгээд байна.
Хэргийг эргэн сануулахад, нэр бүхий этгээд цагдаагийн байгууллагад “Хос мөнгөн зам” ХХК-ийг хууль ёсоор төлөөлөх эрхгүй этгээд нь бусад хувьцаа эзэмшигчийн болон гүйцэтгэх захирлын эрх мэдэлд халдаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчин, хуурамч бичиг баримт бүрдүүлж, хууль бусаар хуулийн этгээдийн нэр дээр төгрөгийн болон ам.долларын данс нээлгэж, уг дансаар үлэмж хэмжээний мөнгийг татан төвлөрүүлж, улмаар дур мэдэн зарцуулж, компанид их хэмжээний хохирол учруулсан. Уг хууль бус мөнгөн гүйлгээгээр нэр бүхий этгээдүүдийн сонгуулийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх гомдол гаргаснаас энэхүү хэргийн шалгалт олон жил үргэлжилж байгааг эх сурвалжууд тодотгож байгаа. Хууль хяналтын байгууллагынхан сунжруулсан гэх уг хэрэгт Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаяр, Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нарын нэр холбогдоод байгаа юм.
3,607.57






















































ЗАМ 2026-02-10 202.179.27.183
3 ЖИЛИЙН ӨМНӨ ЯВЖ ҮЗСЭН…. ХЯРГАСЫН ЗАМ БОЛ ҮНЭНХҮҮ САЙХАН БАЙСАН ДА. ЯМОНГОЛЫН БҮХ ЗАМЫГ ЭНЭ ХЯТАД КРМПАНААР БАРИУЛЧИХМААР ЮМ БАЙНА ГЭЖ ЯРИЛЦАЖ БАЙЖ БИЛЭЭ. САЙХАН ЗАМ БАРЬСАН БАЙСАН . ТИЙМ КРМПАНИЙГ ХУУРЧ ХУЛХИДАЖ БОЛОМГҮЙ… ӨӨР ХААНА ЗАМ БАРЬСАНГ МЭДЭХГҮЙ. ЯМАРТАЙ Ч ХЯРГАСЫН ЗАМ БОЛ СҮПЭР БАЙСААН.
Нэргүй 2026-02-10 66.181.181.238
буруу этгээдээр нөхөн олговрыг ойлгуулаад олны өмнө уучлалт гуйлгуулах хэрэгтэй
ИРГЭН 2026-02-10 103.57.93.59
Хулгай луйвар залин нь илрээд ирхээр МАН -АН мафиууд нэг нэгнийгээ танихгүй гэдэг нь жам ёсны юмаа!!! ккк
Зам чухал 2026-02-10 122.201.28.193
Эцсийн эцэст бид замтай л болж байвал хэн хэдэн төгрөг өгч авсан, цалингаа аваад гэртээ талх авч харьсан эсэх падлий алга.
Нэргүй 2026-02-10 103.212.163.238
Луйварчдыг УИХ-аас яаралтай зайлуулж хохирогчдын мөнгийг гаргуул!! Адгын новшнууд хууль боловсруулж харагдаач шоронд нь явуул!!
MoF 2026-02-10 37.120.217.148
Э.Батбаяр манай Сангийн Яаманд ажиллаж байсан ах байна. Мөнгийг нь гаргаж өгнө гээд будилуулж дээ. Гэнэтхэн л Жи 500 цоо шинээр нь унаад л эхлэсэн юм. Бид нар бүүр гайхаад аймаар бизнес хийдэг болж гэсэн ахтайгаа нийлж луйвар хийж эх орныхоо нэр хүндийг шороотой хольж байж.
Өндөр настан 2026-02-10 66.181.190.180
манай өлөн хулгайч нарыг бодвол тэр захирал хөгшин зарим замыг хугацаанаас нь өмнө төсөвт өртгийг нь 11 тэрбум төгрөгөөр хэмнэж барьсан байна лээшдээ.Тэгэхэд манай луйварчид135 км замынх нь мөнгийг зохион байгуулалттайгаар хуйвалдаж луйвардсан байна ш дээ.Энэ луйварын бүлгийг яаралтай илэрүүлж шийтгэн,Пунсалмааг УИХ-аас зайлуулбал зохино,хулгай хийх гээд ороод ирчихсэн байгаа нь тэр.
Нэргүй 2026-02-10 59.153.112.67
Ийм байж гадаадын хөрөнгө оруулалт татна гэх мэтээр ярих хэрэг байхгүй болох нь. Харин яаж шилүүлгийг олж гаргасан нь сонин.
Монголд том гэлтгүй, хурган дарга болсон хүмүүс дэндүү их мөнгөтэй байх юм… Энэ нийгэмд энгийн хэн нэгэн хүн дарга болох тавилангүй ажээ:::
Нэргүй 2026-02-10 122.201.31.241
хүнээр ажил хийгэчээд манай хамтрал 800 гаран км зам тавьсан гэчжээ. адгийн луйварчин бэ
Нэргүй 2026-02-10 59.153.115.128
сайд дарга нарын гэр бүлийнхэнд хууль үйлчилдэггүй хогийн нийгэм
И 2026-02-10 103.212.117.21
Энэ Хятадын компани манай улсад 20 гаруй жил олон сайн ажил хийсэн. Манайхан их ч дарамтласандаа ! Эцэст бүр дээрэмдсэн шив ?БУЗАР ИХ ХУРЛЫН ГИШҮҮД !
Иргэн 2026-02-10 66.181.189.62
Их хуралд суугаа болон эрх мэдэлтэй нохойнууд хууль бус аар баяжаад , идээд байгаад тавих хууль хяналт гэж байхгүй . Бүх нийтээр нь непалдахаас өөр сонголт үлдээгүй бололтой энэ оронд
Нэргүй 2026-02-10 103.57.92.178
Ийм хлг шаарнуудыг бас УИХ д гишүүнээр сонгоно, сайд болгож сонгоод иргэдийн дээр байлгана гэдэг огт боломжгүй. Тэр танхимийн ЕСайд нь Хурлын дарга нар эпнийгээ зайлуулвал таарна
Нэргүй 2026-02-10 66.181.178.129
БЗД ийн хэдэн МАНгас намын хэсгийн ахлагч балиар авгай нар улс орны хөгжилд гай болж байна ялангуяа ийм луйварчин хулгайч нартай хуйвалдаж
Нэргүй 2026-02-10 124.158.107.242
Пунсалмөөгийн гэр бүл нүдний шившиг. Тэр хятад эр монголын төлөө сэтгэлээ гаргаж сайн зам тавьж ажилласан, харах царайны сайхан сэтгэлтэй нөхөр харагдсан. Тэр гадны хүний мөнгийг өгөөчээ, хүний адаг шааруудаа.
Нэргүй 2026-02-10 59.153.113.254
Завханы Сонгиноос увс явдаг зам , өөр Ховдод тавьсан зам энэ тэр бол ёстой сайхан сэтгэл шингэсэн зам байсан. Тэр хүний яриад байснаар бол 240 тэрбум төгрөгийг нь төлөөгүй юм шиг бсан. Хууль , шүүх гэж бдаг бол үүнийг зөвөөр шийдэх хэрэгтэй. МУ-ын нэр хүнд шавар шавхай болох нь энэ 2 сдакт хамаагүй юм .