niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:31 UTC Эх: https://news.mn/r/2848994/ 90d92d72b24100d6… ← niitlelch.mn руу буцах

Сэлэнгэ аймагт 13 ААН хууль бусаар мод бэлтгэжээ

Сэлэнгэ аймагт 13 ААН хууль бусаар мод бэлтгэжээ

Сэлэнгэ аймагт 13 ААН хууль бусаар мод бэлтгэжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтаар Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий гурван аж ахуйн нэгж, мөн Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж буй 10 аж ахуйн нэгжтэй холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлсэн байна. Уг ажиллагааны үеэр нийт 15 мянган ширхэг, 620 шоо метр палк, 1,754 ширхэг, 1,128 шоо метр гуалин, 320 шоо метр зах банз, ОХУ-д үйлдвэрлэсэн “Тайга” загварын хөрөө рам 38, хүнд даацын өргөгч ковш 29, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл 34, Урал маркийн тээврийн хэрэгсэл 1, трактор 29, том оврын “Пусо” маркийн тээврийн хэрэгсэл 9, мод ачигч ковш 29-ийг тус тус битүүмжилж, цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн бүртгэлд оруулжээ.

Эдгээр үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн баялгийг хууль бусаар ашиглах, мөн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд үйлдсэн байж болзошгүй гэж үзэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-10 202.126.88.109

ЦБ Монгол Улсын бүх сум нэгж тосгодод өөрийн алба хаагчидтай. Бүхэл бүтэн 13 аан хууль бус мод бэлтгэж, тээвэрлэж байгааг мэдэхгүй хэсгийн төлөөлөгч, сумын цагдаа гэж байхгүй. хууль бус мод бэлтгэгч нартай ямар нэгэн байдлаар холбогдсон юм уу, эсвэл дээд удирдлагаас нь үүрэг өгсөн л байгаа. Сум орон нутагт үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаагийн алба хаагчид хаана юу болж байгаа талаарх бүх мэдээлэлтэй байдаг юм ш дээ. 13 ААН-г хамаарал бүхий талаарх мэдээллийг цагдаа биш тагнуул, атг шалгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-02-10 59.153.113.254

Сэлэнгэ хамаг алтаа ХУЖААГУУДаар ухуулаад гол усаа бузарлаад дууслаа… Хужаагуудаа хөөж гаргаач…

Avatar

Нэргүй 2026-02-10 202.55.188.123

хужаанууд бүгд малчин болоод хөөж чаддаггүйээ

Avatar

Нэргүй 2026-02-10 77.111.246.54

ххмм

Avatar

Нэргүй 2026-02-10 59.153.114.122

Хулгайгаар мод бэлтгэн гэмт хэрэг үйлдчихээд үйлдэл дээрээ баригдаад байхад "болзошгүй" байхдаа яахав дээ??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж