Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Бакытжан Абдирович Сагинтаевтай уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз зэрэг улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлов.

Мөн Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсныг онцлон тэмдэглээд, уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай төлөөний ноотыг гардуулав.

Худалдааны түр хэлэлцээрийг ЕАЭЗХ-ны гишүүн орнуудаас Орос, Беларусь, Казахстан улсын парламент соёрхон баталсан нь уг хэлэлцээрийг түргэн хугацаанд хүчин төгөлдөр болгон хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байгаагийн илрэл болохыг УИХ-ын дарга Н.Учрал онцоллоо.

Мөн тэрбээр Худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чухал суурь болж байна. Хэлэлцээрийн үйлчлэх хугацаанд хэрэгжилтийг өндөр үр дүнд хүргэж, үр өгөөжийг аж ахуйн нэгж, ард иргэд бодитоор хүртэх боломж нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал гэдгийг тэмдэглэв. Цаашид хэлэлцээрт тусгагдсан зохицуулалтуудыг бодит ажил хэрэг болгох, гаалийн болон бусад стандартын зөрүүг арилгах, тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг үе шаттайгаар бууруулах, харилцан ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэж байлаа.

Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаев, энэ удаагийн айлчлалын хүрээнд зохион байгуулж буй Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлэгт Монголын 30 гаруй аж ахуйн нэгжээс 70 орчим төлөөлөл оролцож буйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хэлэлцээрт тусгагдсан зохицуулалт, заалт бүрийг ойлгомжтой, ажил хэрэгчээр тайлбарлаж, бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлуудад оновчтой шийдлийг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ийнхүү талууд санал солилцсоны дараа Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулж буй Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлгийн нээлтэд оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
3,607.57





















































Нэргүй 2026-02-10 66.181.177.210
Залуу улстөрчид төрийн хүний торгон ухаанаар энэ хэцүү цаг үед маш ухаантай бодлоготой байх нь чухал даа. Хамгийн гол нь 2 том хөрштэйгээ маш нарийн зөв бодлоготой харьцах ёстой. Амжилт….
ҮРГЭЛЖЛЭЛ 2026-02-10 103.229.123.9
Оросууд ураны судалгааны төв байгуулъя гэхэд нь бид үгүй, Францтай найзлана гэсэн. Үүнд гол роль гүйцэтгэсэн хүн нь манай Учрал дарга. Бид газрын чухал элементээр Польш, Солонгостой яриа эхлүүлсэн..Хоёр хөрштэйгээ учир начиртайхан, харилцан ашигтай, харилцан хүндэтгэлтэй харилцах нь манайд л тустай. Орос, Хятад хоёр бидэнгүйгээр хэвийн аж төрөөд л байна.Бид хоёр ХӨРШТЭЙГЭЭ ХАРИЛЦАХГҮЙ, ДЭЭГҮҮР СЭВЭЭД амьдрана гэвэл хэцүүдэнэ.гэдгийг ойлгох хэрэгтэй боллоо шүү янз нь..
зочин 2026-02-10 66.181.182.94
Элийрч балайрч байгаад хөршүүдтэй тогтоосон харилцаанд сэв суулга ва,Хоёр хөрштэй харилцаа муудвал бид урагшаа ганц ч алхахгүй, Бүр Украинаас дор сүйрч ч болзошгүй,Хоер хөршийг үзэн ядах нь бидэнд л муу, Гайг иргэд л амсана
ҮРГЭЛЖЛЭЛ 2026-02-10 103.229.123.9
Ер нь одоо бид оростой харилцаа хамтын ажиллагаа доод түвшинд байна.Орос дахь манай элчин хэн гэдгийг ч мартсан. Хамтын ажиллагаа бараг байхгүй юм чинь аргагүй.Манай дарга нар сүүлийн үед хоёр хөрш рүүгээ байн байн яваад байгаа нь БОДИТ ҮНЭНТЭЙ нүүр тулж байгаагийн илрэл. Бид гадаад харилцаанд ДЭЭГҮҮР СЭВЭЭД байгаа биш биз
Нэргүй 2026-02-10 103.229.123.9
Ерээд онд оросын цэргийг идэр есийн хүйтэнд Монголоос гаргасан. Орос цэргүүд дөнгөж хил гараад майханд өвөлжиж байна гээд яриа гараад байсан. Энэ үеэс л орос монголын харилцаа хүйтэрч эхэлсэн.Хуучны ах, дүү энэ тэр одоо үеэ өнгөрөөсөн.Шинэ оросууд үүнийг мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байгаа биз.Тэд Эрдэнэтээс, Мардаагаас гараад явчихсан. Одоо Монголд зөөлөн хэлэхэд оросын эсрэг үзэл, хатуухан хэлэхэд оросыг үзэн ядах үзэл их байгаа нь нууц биш.Үүнийг оросын тал мэдэхгүй байна гэж байхгүй
Нэргүй 2026-02-10 59.153.114.122
М.Горбачёв Хятадтай харилцаагаа ааайжруулахын тулд 1989 оны 5-р сард Бээжинд айлчилж, Дэн Сяопинтэй хэлэлцээ хийхэд хятадын тал ЗХУ-ыг БНМАУ-ын нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг шаардсаны дагуу ЗХУ 1989 оны 12-р сараас 1992 оны 9-р сарын хооронд Монголд байсан цэргээ бүрэн гаргасан!! Тэгэхдээ Монголын талд урьдчилан мэдэгээ ч үгүй! Гэтэл оросын жирийн иргэд болон монголын иргэд БНМАУ-ын Засгиййн газар оросын цэргийн ангиудыг хөөж гаргасан мэтээр гажууд ойлгодог!!