Үндэсний статистикийн хорооноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон бусад хэрэглээний барааны үнийг өнгөрсөн 2025 онтой харьцуулан танилцууллаа.
Тодруулбал, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад барааны бүлгийн үнэ 7 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9 хувь, хүнсний бүлгийн үнэ 12 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн, төвийн бүсэд бараа бүтээгдэхүүний үнэ 9 хувь байгаа бол Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 10 хувь, Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 14 хувь, Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 6 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.
Мөн инфляцын түвшин өнгөрсөн оны нэгдүгээр сард 8.7 хувь байсан бол энэ оны эхний нэгдүгээр сард 7.5 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 1.2 нэгж хувиар буурсан аж.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 22 хувь, мах болон хатуу түлшнээс бусад дотоодын бараа 51 хувиар өссөн нь инфляцад голлон нөлөөлжээ. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дотор нь задалж үзвэл, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 12.6 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.6 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 5.3 хувь, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 5.3 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.5 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувь, бусад бараа, үйлчилгээний үнэ 8.9 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн аж. Тухайлбал, 2026 оны нэгдүгээр сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 18.4 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 25.8 хувиар, хонь, ямааны махны үнэ 17.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин талх, гурил, будааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өсөхөд гурил болон бусад төстэй бүтээгдэхүүний үнэ 7.7 хувиар, гоймонгийн үнэ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

3,607.57






















































Нэргүй 2026-02-10 202.9.46.131
Германаас үнэтэй болчихоод байна.
Зочин 2026-02-10 68.148.28.104
Удахгүй манай баячууд америкаас манай ядуучууд эрээнээс хоолны махаа зөөдөг болно.
Нэргүй 2026-02-10 202.55.188.123
малчдын халамж нэмэгдэхийн хирээр л үнэ өснө ямарч халамж өгөлгүй татварыг үхтэл нь авах хэрэгтэй нийгмийн дайсныг устгаж байж л сайн сайхан болдог
Нэргүй 2026-02-10 202.9.46.131
Үргэлж үнэгүй юм авдаг. Өвөл зуд. хавар зун ган, гачиг үер нэрээр. Яг л хувалз.
Нэргүй 2026-02-10 202.55.188.123
яг тийм малчдыг тэтгэсээр эдийн засаг өөдлөхгүй байгаа
Нэргүй 2026-02-10 59.153.113.254
Ерөөсөө юмныхаа үнийг ханатал нэмчих. Махаа 100 мянга, сүү талх энэ тэрээ 10 мянга, гурил будаагаа 20 мянга тэгвэл энэ наймаачидын сэтгэл ханах юм уу. Ард түмэн түрүүчээсээ өлсөж хөлдөж үхэж бна.
Зочин 2026-02-10 68.148.28.104
Наймаачны сэтгэл хэзээч ханахгүй монголчууд бүгдээрээ өлсөж үхсэн ч наймаачид үнээ нэмж улам их шулж мөлжих гэж зүтгэнэ.
Нэргүй 2026-02-10 66.181.161.168
67 67