Ухаахудаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна. Энэ асуудлын талаар өнөөдөр /2026.02.10/ Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлэл хийж, дээрх ордыг эзэмшигч талууд гарын үсэг зурлаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
-Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын өнгөрсөн 2025 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 72 тоот захирамжаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.5-д заасан Стратегийн ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмших хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр орлуулах асуудлаар санал боловсруулах, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Тус захирамжийн хүрээнд ажлын хэсэг стратегийн ордын лизенз эзэмшиж байгаа 25 компаниас үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн компани болох “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнгөрсөн наймдугаар сараас хойш олон удаа уулзаж, хэлэцээр хийсний үр дүнд эхний ойлголцолд хүрч, өнөөдөр санамж бичиг зурахад бэлэн боллоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “… газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Энэ заалтыг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн талууд тохиролцоонд хүрлээ.
2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг одоо ба ирээдүйн иргэддээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрх тэгш, шударга хуваарилах” зарчмыг тусгасан бөгөөд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан.
Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг хэрэгжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг хангах үүднээс стратегийн ач холбогдолтой ордод хамрагдсан болон үүсмэл ордуудад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна.

Ажлын хэсэг 2025 оны наймдугаар сараас Эрдэнэтийн үүсмэл орд ашиглагч болон стратегийн ач холбогдолтой нүүрсний ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийсэн. Үүнд:
Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “М Си Эс”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорэйшн”
Нарийн сухайтын ордод тусгай зөвшөөрөлтэй “Өсөх зоос” болон “Ачит Ихт” ХХК-ийн эзэмшдэг Эрдэнэтийн үүсмэл орд,
Эдгээр ордын өгөөжийн 60 хувийг Монгол Улсын иргэдэд ногдуулж, Үндэсний баялгийн санд хуримтлуулах, харин тухайн жилд өгөөж 60 хувиас бага байвал стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөр төлөх зохицуулалтыг тусгасан.
Цаашид уул уурхайн салбарыг цэгцлэх хүрээнд, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хэрхэн зохицуулах, үр өгөөжийг хэрхэн тооцох талаар УИХ-ын шийдвэрийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн мэдүүлнэ. Хамтран ажиллаж байгаа та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.
Засгийн газар уул уурхай төдийгүй бүх салбарт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буй. “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 онд "Хуримтлалын сан”-д нийт 500.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг буюу өссөн дүнгээр нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэхүү орлогын дийлэнхийг тус нэгдлийн бүрэлдэхүүний стратегийн зургаан ордод үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлсэн байна. Мөн иргэд хуримтлалын сангаа хянах боломжтой цахим системийг ашиглалтад оруулахаар хөгжүүлж байгаа талаар Ерөнхий сайд Г.Занданшатар дурдлаа.

3,607.57






















































Зочин 2026-02-10 103.212.116.173
Одоо энэ том компаниуд хувийнхаа охин компаниуд руу төсөл нэрийн дор хэдэн зуун тэрбум төгрөг шилжүүлэх болно.Тэр нь өгөөж гэж тооцогдоно.Ингэж өгөөжөө өсгөснөөр Баялагын санд өгөх мөнгө бараг байхгүй болно доо.Их өглөө гэхэд том компани жилд 40 тэрбум төг өгөх байх.
Нэргүй 2026-02-10 27.123.212.86
Стратеги төлөвлөлт байгаа бол иргэдийн амьжиргааг тэтгэх, амьд байх эрхийг хангах, тогтвортой хөгжих боломжийг бүрдүүлэх томоохон төслүүдээ санхүүжүүлэх нь дээр шүү дээ. Иргэдэд мөнгө тараагаад юмны үнэ нэмэгдэж ядуурал л улам ихсэх байх
зочин 2026-02-10 66.181.160.108
Одоо энэ кампаанууд зардлаа зад өсгөнөө!!… бараг ашиггүй ажиллах биз !!..
zochin 2026-02-10 66.181.180.89
Энэ шаал худлаа шүү, зардлаа өсгөөд өгөөж будаа байхгүй болно. Зардал нэмэгдээд ААНОАТ хүртэл буурна. Харин үүний оронд АМНАТ нэмэгдүүлэх естой байсан.
Нэргүй 2026-02-10 59.153.115.26
ахин коммунист тархи угаалт
ЭНХРИЙЛНЭ ЧАМАЙГ 2026-02-10 202.126.90.122
ОРОСЫН БАНК ОРУУЛЖ ИРНЭ, 60%_Г ХУРААЖ АВНА, 2030 ОНД 10САЯ ТӨГТЭЙ БОЛНО, ХҮҮХДИЙНН СҮҮ ТАРААНА, СОЁЛЫН ТӨВ БАРИНА, 100 ЖИЛ ТЭМДЭГЛЭНЭ, БОРЖУУР СОЛИНО, АЙМГУУДЫН ХААЛГА & ХӨШӨӨ ХИЙНЭ, АДАГ СҮҮЛД НЬ АЙЛЫН БУУЗ БАНШ ХАЛААЛТ ЗУУХ ГАЛ ТҮЛЖ ЭНХРИЙЛНЭ.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа:60 хувь гэдэг тодорхой бус байна.ЦААШИД ТОДРОНО БИЗ 2026-02-10 103.229.123.9
Би анх ОЭ-ий ЗГ-ыг огцруулахад дараах утгатай мэдээллийг энэ сайтад бичиж байсан. Ухаа худаг зэрэг уул уурхайн том компаний эзэд ЗАНДАНШАТАРЫГ ЗӨӨЛЧЛӨӨД БАЯЛГЫН САНД БАГА ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ӨГНӨ. ОЛОН НИЙТИЙН ШАХАЛТААС БОЛООД ЗААВАЛ МӨНГӨ ӨГНӨ гэж. Асуудал дөнгөж эхэлж байна.ТАТВАР, ХУРААМЖ, ТӨЛБӨР зэргийг ӨГӨӨЖ гэж байгаа бол одоо эдгээрийн нийлбэр хэд баыгааг хэн ч ярихгүй байна.60 орчим гэдэг нь одоогийн хэмжээнээс жаахан нэмээд аргалах гээгүй биз
Corruption Index 2026-02-10 202.126.90.122
Ишш Муу Намзасаг минь Ард биднийгээ сайхан амьдруулах гэсээр байтал Улс мань Авилгын Индексээр 10 байраар ухарчээээ ……Төр Засаг минь "ажиллад" Тун завгүй ……
Нэргүй 2026-02-10 202.9.47.45
Энэ бол залилан
Нэргүй 2026-02-10 59.153.113.254
Лалруудаа ард түмэн гулгачин болж дууслаа. МАНАН гэдэг таргалсан хонийг энэ хавар гаргаж идье. Ер нь өлсөөд бна. Гинжнээс өөр алдах юм Ард түмэнд байхгүй боллоо.
Why Nations Fail ??????????? 2026-02-10 202.126.90.122
ОО ХӨӨӨРХИЙ ХӨӨРХИЙ..
зочин 2026-02-10 66.181.160.108
40% тайгаа үлдхэд л тасархай баячууд хэвээрээ л үлдэншдээээ .Тэрнтэй тэрнгүй элдэв татвараар 60 хувиа улсад өгч л байсан биз!!..
.Хоосортол нь дээрэмдэхгүй л бол Монголчуудын санаа амрахгүй шдэээ!!.. Маргаашнаас эхлээд л 100 хувь авах байсан юм гээл орьлолдож эхэлнээ.. хараарай ..
Нэргүй 2026-02-10 59.153.114.122
Соёлтой дээрэм!!! Гадаадын хөрөнгө оруулагч нар үүнийг анхааралтай ажиглаж, Монгол Улсад хөрөнгө оруулбал ингэх юм байна гэсэн "сайхан" дохио болж дээ??!! Гаднаас хөрөнгө орж ирэхгүй болохоор дийлдэгээрээ дотоодын хэдийгээ л боорлож суух шив дээ!!! Монголын ТӨР ганц чаддаг ажлаа хийж байна даа!! "Ард түмэндээ авч өгч байна" гэж болхи популизм!!!
иргэн 2026-02-10 202.179.15.114
Оюутолгой ХХК, Эрдэнэс тавантолгой ХХК..гэх мэтийн төрийн өмчит компаниуд чинь энэ санг мөнгөөр бялхуулна гээгүй юм уу??
Нэргүй 2026-02-10 203.91.115.51
Нэг их магнай хагаран баярлах юм биш шүү. 68%-ийн татвар гэдэг шиг хэдхэн хувийн хэвшлийн ААН-үүдээ л багалзуурдаж байгаа үйлдэл юм шүү дээ. Сайн юм огт биш. Одоо нэг асуудал үлдэж байгаан. Төр л гээд байна. Төр гэдэг чинь хэн юм бэ? Яг өнөөдрийн байдлаар бол нам шүү дээ. Нам гэдэг чинь хулгайч. Энэ их өгөөж зөвхөн хулгайчийн л гарт орсноос биш иргэдэд гамбир болж наалдах яагаа ч үгүй. Бид Оюун-Эрдэнийг зогсоосон. Гэхдээл зогсоогоол хаячихсанаас биш түүний гараар орж үрэгдсэн хэдэн 10 их наяд тө
Нэргүй 2026-02-10 203.91.115.51
грөгний хохирлыг хэн ч дурсаагүйшдээ. Угтаа бол Ман-н халаас руу орсон 40-60 их наяд төгрөгийг өнөөдөр хэн ч дурсахгүй байна. Энэ бол шуудхан хэлэхэд аюул шүү. Оюун-Эрдэнэ үүнээс ч илүүг цавчих төлөвлөгөөтэй байсан. Тэр бүр урьдчилаад цавччихсан. Ман асар их хэмжээний мөнгөний ацагт уначихсан байхгүй юу. Одоо энэ улс хэдэн доллар олж байна вэ, бүгд тэр ацаг руу л урсаж байна. Бүгд нууц гэрээтэй. Энийг яагаад ярихгүй байна аа? Одоо эдгээр компаниудын өгөөж, ЭТТ-н бүх ашиг энэ рүү л урсана. Иргэдэ
Нэргүй 2026-02-10 203.91.115.51
эд зөвхөн хоосон тоо л оногдоно. Цаана нь юу ч байхгүй хоосон. Капитал Ундармаа, Чингис хаан банк Нийгмийн даатгалын санг 400 тэрбумаар хохироосон. Үүнээс хохирол барагдуулсан дүн нь 100 тэрбум хүрэхтэй үгүйтэй. Тэр 250-300 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын актив гэж үзэх үү эсвэл алдагдалд оруулж хаах уу? Үндэстний баялагийн сан гэдэг нь одоо яг ийм нөхцөлд байгаа шүү. Монголчууд цэнхэр, ягаан тасалбарыг бүгд мэднэ. Тус бүр нь 7,000 ба 3,000 төгрөгний үнэтэй хувьцаа эзэмших эрх бүхий баримт б
Нэргүй 2026-02-10 203.91.115.51
ичиг. Тухайн үеийнхээр асар их мөнгө. Яахав тухайн үед иргэд зах зээл, чөлөөт өрсөлдөөн, хувьцаат компани ба хувьцааны тухай мэдлэгтэй байсан бол ирээдүйтэй гэж үзэж буй хэдэн үндэстний компаниудад хөрөнгө оруулаад 30 жилийн дараа азаа үзэж болох л байсан байх. Гэвч амьдрал дээр энэ нь ямар ч барьцгүй баримжаагүй байсан хэрэг. Ихэнх тохиолдолд иргэд өөрсдийн ажилладаг үйлдвэр, цех, артел, хаа-н нэгдэл, сангийн аж ахуйгаас үүндээ таарсан хөрөнгийг хувьчилж аваад зүйл дууссан. Малынх нь дийлэнх ми
Нэргүй 2026-02-10 203.91.115.51
чин жилийн зуднаар үгүй болсон. Зарим сүйхээтэй нь иргэдийн гар дээрээс бэлэн мөнгөөр тус хувьцаануудыг хямд аваад цааш нь эргэлтэнд оруулж ашиг унагасан. Тэгвэл одоогийн энэ үндэстний баялагийн сан бол мөн л иймэрхүү тоглоом өрнөх суурь дэвсгэр юм. Хамгийн гол нь голлон тоглогч нь төр. Төрийн нэрээр идэж цавчиж гаршсан нам жаална гэсэн үг. Тэгэхээр нөгөө ягаан, цэнхэр тасалбар буюу цаас чинь таны харж буй имонголиа дээрх мөнгөний тоо. Хоосон тоо. Одоо хэдэн удаа хулхидуулж хаширсаны хувиар бид
Нэргүй 2026-02-10 203.91.115.51
ний зайлшгүй хийх ёстой зүйл бол төрийг шахах юм. Тэр хоосон тоогоороо дамжуулан намыг хянах нэг боломж ч байж магадгүй. Хэзээ энэ тоо бодит гамбир болох вэ? Айдас түгшүүргүй байж болох вэ? Баялагийн менежментийг нам, төр гардан хийж байгаа үед үргэлж эрсдэлтэй. Тэгэхээр гуравдагч этгээд л хэрэгтэй. Тэр нь хувийн хэвшлийн компани, тэр дундаа гадны шалгарсан пүүс компани байвал л нэг түгшүүргүй байж болно. Нам, Занданшатар, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Бямбацогт, Батцэцэг гээд аль нь ч байсан худлаа шү
Нэргүй 2026-02-10 122.201.19.61
Цахилгаан станцаа бариарай, бэлэн мөнгө битгий тараагаарай.
Нэргүй 2026-02-10 202.126.91.137
попроод байлгүй наад шоронжуулалтаа зогсоо! хүний эрх эрх чөлөө хумигдлаа!
сонгогч 2026-02-10 202.9.46.69
60-аас доошгүй хувийг ард түмэндээ хэзээ, ямар арга замаар хүртээх вэ?
Нэргүй 2026-02-10 103.212.117.144
Шудрага өрсөлдөөнөөр биш хууль бусаар авсан бол юун 60%. Хураа.
Нэргүй 2026-02-10 103.57.94.195
энэ ерөнхий сайд хулгайч нарыг бүүр хүлээн зөвшөөрүүлэх арга техник хэрэглэж 60 хувь нь орно ч гэх шиг ард түмнээ хуурч ханахгүй тэнэг мангар гэж бодоод байгаа юм байхдаа. Ард түмэн баялгаа авахдаа авна даа.
Нэргүй 2026-02-10 202.9.41.84
Энэ орлого баялагынн санд орох учиртай. Бусад бүх компанитай яаралтай гэрээ хэлцэлд орж баялагын санг ажил хэрэг болгох хэрэгтэй. Ирээдүйд монгол улсын хөгжилд хэрэгтэй. Баялагын санг эсэргүүцдэг, УИХ-ын гишүүн хүмүүс байна. Мөн MSC-ээс мөнгө авдаг эрхтэн дархтан болон оюутнууд баялагын санг эсэргүүцэж жагсаал цуглаан хийж магадгүй. Шударга иргэд түүнийг нь эсэргүүцэх хэрэгтэй. Мөнгө өгнө гэвэл ядуу иргэд ч жагсаад явж чадна. Засгийн газар ямар ч байсан сайн эхлэл тавьж байгаад нь баяр хүргье
Т 2026-02-10 66.181.181.158
1072 бол утгагүй болсоншдээ.ихэнх настангууд.тэр үеийн оюутнууд авчихсан..тгд юм авдаггүй шдээ
Нэргүй 2026-02-10 103.57.92.178
МАК өгөхгүй юм уу бас л баян гэр бүл шүү дээ
Нэргүй 2026-02-10 103.57.92.178
ЗГ зөв ажил хийж, том компаниуд ингэж өгч байх хэрэгтэй
Зочин 2026-02-10 66.181.185.118
АМНАТАА ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙНИ ХАНШТАЙ НЬ УЯЛДУУЛАН 65-80 ХУВЬ БОЛГОО МАНГАРУУДАА
ЗОЧИН 2026-02-10 66.181.185.39
ЕС-ЫГ ЦАГААН САРЫН ӨМНӨ САЙН МЭДЭЭ СОНСГОНО ГЭСЭН. АРАЙ МӨНГӨ ТАРААЖ АЛАХВИЙ ДЭЭ
Нэргүй 2026-02-10 66.181.186.74
МАК яасан бээ. Энэ компаниуд ордынхоо тодорхой хувийг цахилгаан станц эрдэнэт үйлдвэрийн хувьцаагаар сольж бгаа гэж үнэн үү. Том үйлдвэрүүпийн хувьцааг энэ компаниудад худалдахаар тохирсон гэж шуугиад бна. Багш нараа хуурсан засгийн газарт итгэхэд бэрх бна
Нэргүй 2026-02-10 202.126.89.128
гал алдаж өвөл тог цахилгаангүй даарч бна цахилгаан станц хурдан барья сургууль цэцэрлэг эмнэлэг барих хэрэгтэй тарааж өгч идэж уусаар суутал улс орон маань дампуурлаа яасан арчаагүй юм бэ толгой нь ажилдаггүй юм бол ядахдаа бусад улсуудыг хар л даа
Нэргүй 2026-02-10 66.181.191.195
Bidnii baylagiig uhaad teeverleel damlaal bid hulgaich naraas carai aldaal tor sain menejer hiihed operatopuud zondoo. baindoo. Buh ashigaa hulgai hiihgui uls ornoo hogjuulj. Bolondoo.
Зочин 2026-02-10 66.181.185.118
БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫН 60 ХУВЬ ЮМ УУ … АШГИЙН 60 ХУВЬ ЮМ УУ… АШИГ ГЭВЭЛ РИО ТИНТО ШИГ АШИГГҮЙ БОЛГООД АШГИЙН ӨМНӨ ЗАРДЛААР АШГАА АВААД БУЛТАНА ШҮҮ………..
Зочин 2026-02-10 66.181.185.118
АМНАТ -АА ГЭНЭТИЙН ӨСӨЛТИЙН 65 ХУВЬ БОЛГООЧЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ……….. УУЛ УУРХАЙН УГААДАС ДОЛООСОН УХА ХУДГИЙН АВИЛГАЧ ТАВИУЛУУДАА
Нэргүй 2026-02-10 66.181.176.21
Тэрүүгээр маниус яахавдээ. Улсдаа хэрэгтэй ганц юм хийлдээ. Амьдрал ахуй хэцүүдлээшдээ
Зочин 2026-02-10 162.229.191.188
Баялгийн сандаа төвлрүүлэх хэрэгтэй. Улс орны эдийн засаг, дэд бүтэц хүчирхэг болж байж ард түмний амьдрал дээшилнэ. Мөнгө тараах бол эдийн засгийг сүйрүүлж байгаатай адил шүү. Оюутолгойгоос хөрөнгө оруулалтын зээлээс сонгуулиар ард түмэнд тараасан мөнгө одоо асар их өболж хуримтлагдаад байгаа байна.
иргэн 2026-02-10 66.181.171.252
Гуйж байна, энэ мөнгөөрөө цахилгаан станц, нефтийн үйлдвэрээ барих аа, үнэн сэтгэлээсээ гуйя, Ерөнхий сайд аа. Битгий л замбараагүй тарааж үзээрэй. Цахилгаан, дулаан хангалттай, үнэ хямд байх нь хүн бүрт мөнгө тарааснаас хамаагүй илүү үр өгөөжтэй гэдгийг эрх биш ойлгоно гэж найдаж байна.
Нэргүй 2026-02-10 103.212.119.87
Энэ байтугай мөнгөөр 30 жилд цахилгаан станц барих байсан. 2010-аап онд 5 -р ЦС-ийг барих 16 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж байсан ч сураггүй болсон. Нефть боловсуулах үылдвэрийн барилгын ажил анх баталсан ТЭЗҮ төсвөөсөө одоо 3 дахин хэтэрчихээд ашиглатад орох хугацаа 2 жилээр хойшлоод байна. Ийм байхад ард иргэдээ улсынхаа хөгжлийг боддоггүй хөгийн авилгачдад дахин сул мөнгө өгөх утгагүй. Иргэдийнхээ амьжиргааг бодсон нь дээр. Үнээ өсгөөд буудаггүй.Цахилгааны үнэ бууна гэдэг шиг үлгэр байхгүй
Иргэн 2026-02-10 66.181.179.15
Гуйж бна,үнэн сэтгэлээсээ ч гэх шиг эрхлэх, нялуурах юмаа мөн олов оо. Байгалийн баялаг хүн бүхэнд хүртээмжтэй гэдэг ,ард түмэн байгалийн баялгаас хүртэх эрхтэй. Тэр цахилгаан, дулаанаа улсаасаа хулгайж, луйварддаг эр ,эм луйварчдаас гаргуулж аваач