Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Бакытжан Абдирович Сагинтаевтай уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз зэрэг улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлов.

Мөн Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсныг онцлон тэмдэглээд, уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай төлөөний ноотыг гардуулав.

Худалдааны түр хэлэлцээрийг ЕАЭЗХ-ны гишүүн орнуудаас Орос, Беларусь, Казахстан улсын парламент соёрхон баталсан нь уг хэлэлцээрийг түргэн хугацаанд хүчин төгөлдөр болгон хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байгаагийн илрэл болохыг УИХ-ын дарга Н.Учрал онцоллоо.

Мөн тэрбээр Худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чухал суурь болж байна. Хэлэлцээрийн үйлчлэх хугацаанд хэрэгжилтийг өндөр үр дүнд хүргэж, үр өгөөжийг аж ахуйн нэгж, ард иргэд бодитоор хүртэх боломж нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал гэдгийг тэмдэглэв. Цаашид хэлэлцээрт тусгагдсан зохицуулалтуудыг бодит ажил хэрэг болгох, гаалийн болон бусад стандартын зөрүүг арилгах, тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг үе шаттайгаар бууруулах, харилцан ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэж байлаа.

Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаев, энэ удаагийн айлчлалын хүрээнд зохион байгуулж буй Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлэгт Монголын 30 гаруй аж ахуйн нэгжээс 70 орчим төлөөлөл оролцож буйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хэлэлцээрт тусгагдсан зохицуулалт, заалт бүрийг ойлгомжтой, ажил хэрэгчээр тайлбарлаж, бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлуудад оновчтой шийдлийг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ийнхүү талууд санал солилцсоны дараа Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулж буй Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлгийн нээлтэд оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
3,607.57





















































ҮРГЭЛЖЛЭЛ 2026-02-10 103.229.123.9
Оросууд ураны судалгааны төв байгуулъя гэхэд нь бид үгүй, Францтай найзлана гэсэн. Үүнд гол роль гүйцэтгэсэн хүн нь манай Учрал дарга. Бид газрын чухал элементээр Польш, Солонгостой яриа эхлүүлсэн..Хоёр хөрштэйгээ учир начиртайхан, харилцан ашигтай, харилцан хүндэтгэлтэй харилцах нь манайд л тустай. Орос, Хятад хоёр бидэнгүйгээр хэвийн аж төрөөд л байна.Бид хоёр ХӨРШТЭЙГЭЭ ХАРИЛЦАХГҮЙ, ДЭЭГҮҮР СЭВЭЭД амьдрана гэвэл хэцүүдэнэ.гэдгийг ойлгох хэрэгтэй боллоо шүү янз нь..
Нэргүй 2026-02-10 172.58.244.36
Бас дандаа л хөршөө гээд байхаар тэд чнь давраад бдаг ш дээ, эрхэм Оросын тавиул гуай,
ҮРГЭЛЖЛЭЛ 2026-02-10 103.229.123.9
Ер нь одоо бид оростой харилцаа хамтын ажиллагаа доод түвшинд байна.Орос дахь манай элчин хэн гэдгийг ч мартсан. Хамтын ажиллагаа бараг байхгүй юм чинь аргагүй.Манай дарга нар сүүлийн үед хоёр хөрш рүүгээ байн байн яваад байгаа нь БОДИТ ҮНЭНТЭЙ нүүр тулж байгаагийн илрэл. Бид гадаад харилцаанд ДЭЭГҮҮР СЭВЭЭД байгаа биш биз
Нэргүй 2026-02-10 103.229.123.9
Ерээд онд оросын цэргийг идэр есийн хүйтэнд Монголоос гаргасан. Орос цэргүүд дөнгөж хил гараад майханд өвөлжиж байна гээд яриа гараад байсан. Энэ үеэс л орос монголын харилцаа хүйтэрч эхэлсэн.Хуучны ах, дүү энэ тэр одоо үеэ өнгөрөөсөн.Шинэ оросууд үүнийг мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байгаа биз.Тэд Эрдэнэтээс, Мардаагаас гараад явчихсан. Одоо Монголд зөөлөн хэлэхэд оросын эсрэг үзэл, хатуухан хэлэхэд оросыг үзэн ядах үзэл их байгаа нь нууц биш.Үүнийг оросын тал мэдэхгүй байна гэж байхгүй
Нэргүй 2026-02-10 172.58.244.36
Орос цэргийг бид хөөгөөгүй ээ, тэд чинь Хятадад өрсөн амлалтаа биелүүлэх гэж л өөрсдөө өвлийн хүйтнээр гарч явсан ш дээ, үнэндээ !!!
зочин 2026-02-10 66.181.182.54
Оросууд шудрага шулуун элдэв ааш араншингүй нэг зангаар хүнлэг тусархаг хариутай бол бариутай хүмүүс бидний мөнхийн хөрш найрсаг харьцаатай эв найрамдалтай байх чухал
Нэргүй 2026-02-10 103.10.23.120
Тэнэгт
h 2026-02-10 202.131.238.26
k
h 2026-02-10 202.131.238.26
h
Нэргүй 2026-02-10 103.212.117.144
Энхтүвшин гэж өгөр толгой хулгайг зайлуулаа.
Нэргүй 2026-02-10 202.9.41.84
Монгол улс бүр улс орнуудтай найрсаг дотон харилцаатай байх нь бидний оршин тогтнох үндэс болох юм. Монгол улс дэлхийн улс орнуудын хуваагдал талцалд орж болохгүй. Зүгээр л төвийг барьсан бодлого барьж байх нь чухал юм. Айлчлалд амжилт хүсье.
Зочин 2026-02-10 66.181.178.244
Хаха, нөгөөхийг чинь аваачаад төрүүлчихсэн юм биш үү, хэнтэй яах гээд уулзаад яваа нь ч ойлгомжгүй, орвол тэр төрийн дум энэ тэрээр нь л орно биз, өөрийнхөө ажил үүргээс ангид юм хийгээд яваа юм биш үү, эсвэл поопроод хувийн тоглолт хийгээд байгаа ухаантай юм уу
зочин 2026-02-10 66.181.182.94
Барууны тавиулууд, ардчилагч гэх хоосон нэрт луйварчид, орос хятадтай хамтын ажиллагаа өрнүүлэх бүх боломжийг устгах гэж оролдоно,Байдгаараа харааж доромжлоно, Энэ хоёр оронд ,Украины нацистүүдээс илүү дайсагнана, Үзэн ядна,
Нэргүй 2026-02-10 59.153.114.122
Оросын парламентын дарга нь манай хүнийг урьж ирүүлчихээд хүлээж авахгүй аар саар хүмүүстэй уулзуулан цаг нөхцөөж байгаа юм уу??
зочин 2026-02-10 66.181.182.94
Энэ хүн аар саар биш, Европ азийн, эдийн засгийн холбооны хамтын ажиллагааны байгууллагыг толгойлж байгаа хүн , Энэ байгууллага амжилттай ажиллаж,гишүүн орнуудын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, эдийн засаг нь амжилттай урагшилж байна Зөвхөн Киргиз л гэхэд эдийн засаг нь өнгөрсөн онд 10 хувь өссөн,Нийт нутгийн 40 хувийг газжуулж, 60 хувьд хүргэхээр ажиллаж байна,Манайх энэ байгууллагын ажиллагаанд ямар нэг хэмжээгээр оролцож,татварын хөнгөлөлт авч,хамтын ажиллагаа өрнүүлэх гээд л байгаа биз дээ
Нэргүй 2026-02-10 150.228.177.166
Оросууд манай руу бараа оруулахад гаалийн татвар 0% болсон. Манайх буцаагаад мах, арьс шир, оёмол бүтээгдэхүүн гаргахад Оросын гаалийн татвар 60% байгаа тэгш биш байдлыг яриачээ. Дэмий тэнэж явахаар.
Нэргүй 2026-02-10 59.153.114.122
Үнэн хэрэгтээ энэ бол эдийн засгийн хориг арга хэмжээ шүү дээ!!! Оросууд үнэхээр дээрэлхүү шүү!! Манай дарга нар орос даргыг харахаар өвдөг нь чичрээд юу ч хэлж чаддаггүй!!!
зочин 2026-02-10 66.181.182.94
Барууны тавиул ардчилагч гэх бүлэг луйварчид, манай хоёр хөршид энгэж дайсагнаж , бидний харилцаа холбоог тасалж монголчуудыг хорлох гэж оролддог ,Ийм хандлагатай, өөрсдийг нь үзэн ядагч этгээдүүдтэй, хэн юу ярих юм, Хэн ойртож нөхөрлөх юм, Ардчилагч гэх энэ этгээдүүдийн хорон санааг хоёр хөрш мэдэхгүй гэж бодоо юу, Ийм этгээдүүдийг 5-р колони гэж нэрлэдэг,Эх орноосоо урвагч гэж үздэг, Үндсэнд нь цэвэрлэсэн
Нэргүй 2026-02-10 103.10.23.120
Хол очиж х**
зочин 2026-02-10 66.181.160.108
Оросд очичхоод хаа хамаагүй юмнуудтай уузсан болоод яваад байгаа юмаа даа.. Нөгөө Оросууд нь гөлөөгч гэж тоосонгүй шив дэ .
Шал дэмий .. намба алдсан айлчлал болчихвуу яав ..