niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:32 UTC Эх: https://news.mn/r/2848825/ c6e7df7df72bad10… ← niitlelch.mn руу буцах

АТГ-т шалгагдаж буй Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат БНСУ-руу явсан уу?

АТГ-т шалгагдаж буй Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат БНСУ-руу явсан уу?

АТГ-т шалгагдаж буй Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат БНСУ-руу явсан уу?

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат түүний багын найз Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг, дүү Э.Очирхуяг, аав Т.Энхээ, Өмнөговь аймгийн Бүсийн дата төвийн дарга Б.Чинбат, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн барилгын салбар хариуцсан мэргэжилтэн М.Мөнхмаа нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендерийн үйл ажиллагаанд хууль бус нөлөөлсөн, авлига авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхлээд буй.

Өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гаригт буюу хоёрдугаар сарын 5-нд АТГ-ын мөрдөгчид Өмнөговь аймагт ажиллаж, энэ үеэрээ тус аймгийн Засаг дарга Н.Энхбатын гэр болон албан өрөөнд нэгжлэг явуулжээ. Тус нэгжлэгтэй холбоотойгоор Н.Энхбатыг саатуулсан зүйл байхгүй бөгөөд түүний хувьд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалттай байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацагдсан. Ийнхүү АТГ-аас түүний гэр болон албан байгууллагат нэгжлэг хийсний дараа  буюу хоёрдугаар сарын 6,7,8-ны өдрүүдэд Түмэн тэмээний баяраа тэмдэглэсэн.

Тэгвэл Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат өнөөдөр /2026.02.10/ БНСУ-руу явсан гэх мэдээлэл байна. Тэрбээр тус улстай аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөгдсөн хуваарийн дагуу явсан гэх мэдээлэл байна.

Зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг цагаан сарын өмнө хоригдох магадлалтай талаар мэдээлж байсан ч тэрбээр ийнхүү БНСУ-ыг зорьсон байж болзошгүй байна.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хувьд тус аймгийн Баяндалай сумын уугуул бөгөөд ХААИС-ийн Бизнесийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсмөгцөө 2007 оноос “Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслахаар хоёр жил ажилласан түүхтэй. Улмаар 2010 онд Өмнөговь аймгийн “Хаан банк”-ны захирлаар томилогдож, 2020 он хүртэл ажилласан байдаг.

Банкны захирал байхдаа Н.Энхбат 2012, 2016, 2020 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дараалан сонгогдсон. Ийн 2020 оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн Уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан орлогч болж, 2023 оны тавдугаар сард Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2024 оны аравдугаар сард Өмнөговийн Засаг даргаар томилогдсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Зөв 2026-02-10 103.26.195.247

Тендер зарлаад 10 хувь өгч авч байж гүйцэтгэгч шалгаруулдаг нь үнэн. Гэхдээ өгсөн хүн нь ч хувиа хичээгээд дуугарахгүй авсан хүн нь мэдээж юу гэж дуугарах вэ. Тендер бол танил тал хахуулиар явдаг үнэн. Үнэнийг гаргаж ирэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-02-10 103.26.195.141

Ажнай ахыг нь ямар удаан шалгаж бна. хурдан хориочээ.

Avatar

Нэргүй 2026-02-10 202.21.124.43

classic tsunh barigch boy l bna

Avatar

Лодойсамбуу 2026-02-10 103.26.195.104

тэр шоронд байх ёстой хүн. их юм бий!!!!

Avatar

Тогоо 2026-02-10 43.242.243.13

АТГгэдэг нь ардчилалтай тэмцэх газар гэсэн үг юм уу

Avatar

Зочин 2026-02-10 66.181.185.118

ХАНБОГД СУМЫН АВИЛГАЧ ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН ДАРГА НАРЫГ ХАМТАД НЬ ШАЛГААРАЙ АТГ-ЫНХААН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж