Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ өнөөдөр /2026.02.10/эхлэх бөгөөд хоёрдугаар сарын 15-н хүртэл үргэлжилнэ.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд ойр орчмынхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм. Тодруулбал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ хийхийг Улаанбаатар хотын ерөнхий инженерийн тушаалаар баталсан байдаг. Энэ хүрээнд албан байгууллагууд 50 метр доторх хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг цэвэрлэж өнгө үзэмжийг сайжруулах юм.
Энэ жил нийслэлд найман удаа бүх нийтийн их цэвэрлэгээ хийх бөгөөд цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуй нэгжийг Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага тооцох зохицуулал бий.
Энэ удаагийн их цэвэрлэгээгээр дүүрэг, хороо бүр гудамж, зам талбайн хог хаягдал болон цэвэрлэгээг хийх болсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргал хэлэхдээ, "2026 онд Улаанбаатар хотод найман удаагийн бүх нийтийн цэвэрлэгээг ерөнхий инженерийн А/02 дугаар тушаалаар батлагдсан. Энэ хүрээнд албан байгууллагууд 50 метр доторх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм. Бүх цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуй нэгжийг Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох үүрэгтэй байдаг. Гэхдээ Зөрчлийн хуулиар торгоно гэхээсээ илүү аж ахуй нэгжийг цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм. Мөн хотхон бүрийн хог ачилтыг эрчимжүүлэх, үүсмэл хогийн цэгүүдийг ачиж цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг самбарын өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг зохион байгуулна" гэлээ. Улмаар иргэн, аж ахуй нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг НЗДТГ-аас уриалж байна. Их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд шуурхай тээвэрлэж, дүүргүүдийн 300-500 орчим машин, техник бэлэн байдалд ажиллаж байгаа аж.
Хог хаягдлыг цаг алдалгүй тээвэрлэх зорилгоор шөнийн уртасгасан цагаар ажиллахаар төлөвлөжээ.Дүүрэг, хороод, ААН байгууллага, иргэдийг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Мөн нохойгоо уяж, хашааныхаа орчимд нохойтой анхааруулга байрлуулах, гадуур авч явахдаа бусдын аюулгүй байдлыг хангаж хошуувч зүүлгэж хэвшихийг зөвлөж байна.
3,607.57






















































Нэргүй 2026-02-10 46.128.10.239
Уриалах хэрэггүй. Шаард! Торго, шийтгэ!
Нэргүй 2026-02-10 59.153.113.254
50м дотор алцайж очоод хогоо цэвэрлэхгүй бол хаалгыг нь хаа…
ypaa 2026-02-10 50.147.160.114
T
ystgalgee 2026-02-10 50.147.160.114
CJNry
Negrn tamry dordoj,Galzyy,yadyy GAYBOLJ 2026-02-10 50.147.160.114
BOVOON xuxyyldeg gyilagchni XYYr + keni
xaraaltai Energ 2026-02-10 50.147.160.114
boovoo xuxyyldeg gyilagchni XYYr ystgal
Negruin tamry
иргэн 2026-02-10 43.228.128.226
Багшийн Дээдийн автобусны буудал дээр байгаа бор майхануудыг буулгаж өгнө үү. Мөн Нүхэн гарцны шатны 2 талаар зогсож юм зарж байгаа хүмүүсийг болиулна уу
mangr 2026-02-10 132.194.13.92
xylgaichduinzz NET.
cklt cymnu gopod yy g 2026-02-10 132.194.13.92
Nzglk
b)skPoxj #; b) 1#Nz Bolshoir##,
XUUX 2026-02-10 132.194.13.92
gadni OC Nyraagch #; ipgenshil,brknst
Нэргүй 2026-02-10 202.126.90.245
Хуцаа! Түй май