niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:32 UTC Эх: https://news.mn/r/2848729/ a90be3bba8b83842… ← niitlelch.mn руу буцах

Нүүрсний экспортын тээг

Нүүрсний экспортын тээг

Нүүрсний экспортын тээг

Төмөр замыг атгасан хүн Монголын эдийн засгийг захирах үе ирнэ гэдэг үнэний ортой байжээ. Үүнийг Монгол Улсын экспортын гол гарцуудын нэг Хангийн боомтод болж буй үйл явдлууд батлан харуулж байна.

Ханги боомтын төмөр замаас автомашин руу нүүрс шилжүүлэн ачих цэг өчигдөр /2026.02.09/ ямар нэгэн шалтгаангүйгээр бүрэн зогсжээ. Тээврийн машины урт дараалал үүсэж, экспортын гарц бөглөрөв. Нүүрс буулгаж ачих талбай төмөр замын тээвэр, концесс эзэмшигч компанийн далд хамааралтай учир ийнхүү таг гацжээ.

Мөн Тавантолгой ордоос авто замаар коксжих нүүрс тээвэрлэн, БНХАУ руу экспортлох дамжин өнгөрөх буюу нүүрс ачиж, буулгах талбай (НАБТ) ихэнх нь хоосорч, хаагдсан. Хангийг чиглэсэн авто замын тээврийн оргил үед нийт 10 НАБТ үйл ажиллагаа явуулдаг байсан бол өнөөдөр гурав нь ажиллаж байна. Тэрхүү гурван талбайн дүүргэлт ердөө 20-30 хувь байгааг Ханги дахь эх сурвалж мэдээлэв. Улмаар авто замын тээвэр хийдэг байсан 80 орчим компанийн 50 хувь нь дампуурчээ. Ажилгүй болсон жолооч нар ажил хайхаар Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудыг зорих болжээ.  Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал 2025 онд захирамж гарган, Ханги чиглэлийн авто замын тээврийг зогсоосныг ашиг сонирхлын зөрчилтэй, улс төрийн шийдвэр хэмээн олон компани эсэргүүцэж байлаа.

Нөгөө талаар хямд үнэтэй гэх төмөр замын тээвэр, авто замын тээврийг орлож буй зах зээлийн зарчим үйлчилж эхэлсэн хэмээн тайлбарлаж болох ч Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий “Болд төмөр ерөө гол”, “Инфинити спейс”, “Монголиантранс лайн”, “Монголиан транс ложистик” компаниудын толгой компани “Гоби майнинг энд транспорт групп” (GMT) Хангийн боомтод ноёлож байгаа нь ашиг сонирхлын зөрчил юм.

Өөрөөр хэлбэл, Зам, тээврийн сайдын хамаарал бүхий компаниуд өөрийн мэдлийн уурхайгаас олборлож, баяжуулсан төмрийн хүдрээ сайдын удирдлага дор байдаг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замаар давуу эрхтэй, хямд зөөдөг. (“Инфинити спейс”, “Монголиантранс лайн” ХХК-иуд Монголын төмөр замын нөлөө бүхий ачаа тээвэрлэгч болсныг Эндээс харж болно)

Улсын төмөр замаар давуу эрхтэй зөөсөн төмрийн хүдрээ хувийн эзэмшлийн төмөр замаараа дамжуулан, хилийн боомтын дараалалгүйгээр БНХАУ руу гарган, давхар давуу эрхтэй ашиг олж байна. Энэхүү эрх ашиг нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний орлогыг тасалдуулах замаар улс, олон нийтийн эрх ашгаас дээгүүр үйлчилсээр байгаа нь хачирхалтай.


-Хангийн төмөр замыг концессын гэрээгээр байгуулсан. Надтай холбож байгаа компани 230 км замыг найман сарын дотор барьж гүйцэтгэсэн. Шинээр 3000 вагон  орж ирсэн нь зөвхөн төмрийн хүдэр ачих зориулалттай, өөр ямар ч зүйл ачих боломжгүй.

2025.06.09


ХАНГИЙН БООМТЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 2025 ОНД 28.8 ХУВИАР БУУРАВ

Ерөнхий дүр зургаараа Ханги боомтын нүүрсний экспорт 2025 онд 30 орчим хувиар буурсан. Энэ нь мөн л төмөр зам эзэмшигчтэй холбоотой. Гаалийн нээлттэй тоон мэдээллээр, өнгөрсөн 2025 онд Дорноговь аймаг дахь Хангийн боомтын нүүрсний экспорт буурсан бол Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудын нүүрсний экспорт жил ирэх тусам тасралтгүй өссөөр ирэв.

Монголын нүүрсний экспорт (2023-2025 он, боомтоор, мян,тн) 

 

Ийнхүү нүүрсний экспортын хэмжээ буурахтай зэрэгцэн тус боомтын төмрийн хүдрийн экспорт тасралгүй өсөж байна. Монгол Улсын төмрийн хүдрийн экспорт 2025 онд 17.2 хувиар өсөж, 8.8 сая тонн төмрийн хүдэр экспортолсон дүн мэдээ бий. Үүний талаас илүүг нь Монголын төмөр замын сүлжээг бүхэлд удирдаж буй “Болдтөмөр ерөө гол”, “Гоби майнинг энд транспорт групп”-ийн эзэн БНХАУ руу экспортод гаргасан.

Монгол Улсын Засгийн газраас хэдхэн жилийн өмнө Өвөрмонголын Бугат хот буюу зах зээлийн гол хэрэглэгчидтэй хамгийн дөт хэмээн Хангийн боомтыг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын томоохон гарцаар зарлаж, 226.9 км төмөр замыг тодорхойгүй гэрээгээр байгуулсан. Ингэхдээ Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компанид 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Стратегийн гэж тодотгосон уг төмөр зам 2022 онд ашиглалтад орж, Тавантолгойн коксжсон нүүрс төдийгүй говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өслөө хэмээн зарласан.  Хамгийн гол нь нүүрсний экспортыг 13-15 сая тонноор нэмэгдэнэ. Тавантолгой-Ханги чиглэлийн төмөр замын тээврийн зардал тонн тутамдаа 19 ам.доллар болж, нүүрсний үнэ цэн 40 ам.доллароор нэмэгдэх боломжтой зэргээр сурталчилсан байдаг.

Гэвч Хангийн төмөр зам, боомт өдгөө “Болдтөмөр ерөө гол” компанийн экспортын монополь гарц болж хувирсан. Өнөөдөр багш, эмч нарынхаа цалинг ч бүтэн өгч чадахгүй эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулгараад буй Засгийн газарт уг компанийн эзэн сайдаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-02-10 66.181.161.176

хувийн компани яагаад бизнес хийж болохгүй гэж. Хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн нийгмийн тогтолцоо шүү гуйлагчид аа

Avatar

Ажилгүй иргэн 2026-02-10 103.229.122.219

дэлгэрсайханыг алахгүй бга Төрийг гайхаж бна.

Avatar

Нэргүй 2026-02-10 59.153.115.128

засгийн газар нь ийм бхад яаж хөгжих вэ

Avatar

Нэргүй 2026-02-10 59.153.113.254

ЭНэ шуналын тулам хагарч үхдэггүй л юм бна. Засаг төр гэж бна уу. МУ-ын эсрэг ажиллаад бгаа юм бишүү.

Avatar

Иргэн 2026-02-10 103.57.94.177

Захиалгат нийтлэл бна аа

Avatar

Зочин 2026-02-10 162.229.191.188

Зам тээврийн хамгийн том бизнeс эрхэлдэг хүн зам тээврийн яамны сайд, барилгын хамгийн том бизнесийг атгадаг хүн нь түлш эрчим хүчний сайд хийдэг газар Монголоос өөр хаана ч байхгүй гэдгийг баттай хэлэe. Энэ хүмүүс хувийн бизнесээ нэгт тавин уу гэхээс улсын ажлыг үнэнч шударгаар хийнэ гэж хэзээ ч байхгүй. Бид өөрсдөө ийм хүмүүсийг сонгоод байгаа юм чинь яаж өөдлөх юм бэ

Avatar

Нэргүй 2026-02-10 66.181.178.130

монголд монголчуудад Тээг болж байгаа бол эргүүлээд өөрсөд нь Тээг болчихгүй юу монголын баялагаас зөвхөн өөрсдөө ашиг хийж бурзайсан бол буцааж хурааж аваад Тээг хийчих тэгээд л болоо ш дээ

Avatar

Зочин 2026-02-10 66.181.179.113

энэ нэг ханаж цаддаггүй пизду байнаа. болд төмөр ерөөг там болгож монголын хамаг төмрийн хүдрийг урагшаа хятадруу зөөж байгаа бузар. төр энэнээс ордоо буцааж авах хэрэгтэй. бас хөрөнгийг нь хурааж нөхөн сэргээлт хийхгүй бол нээрээ аймшигтай дүр зураг болсон шүү.

Avatar

Nergui 2026-02-10 59.153.115.128

awilgiig ni hahtal ugdug bolood l ene said bgaa

Avatar

Нэргүй 2026-02-10 66.181.161.197

няпалдах хүн энэ дээ бузарыг

Avatar

Нэргүй 2026-02-10 59.153.114.122

Энэ нэг балай цагдааг зайлуулаачээ!!

Avatar

И 2026-02-10 103.212.117.21

монголд хууль үйлчилдэггүйн том тод жишээ энэ сайд

Avatar

Нэргүй 2026-02-10 202.55.188.44

засгийн газарт хулгайч бна

Avatar

Нэргүй 2026-02-10 202.21.104.2

Хэрэв үнэн бол энэ новшийг зайлуулаач.

Avatar

Нэргүй 2026-02-10 66.181.187.240

Энэ сайдаа зайлуулахгүй бол засаг огцор. Шударга зүйлс хаа байна

Avatar

зочин 2026-02-10 66.181.160.108

МАН баахан луйварчидын бөөгнөрөл болжээ …Намаар нь зайлуулах хэрэгтэй …

Avatar

Нэргүй 2026-02-10 150.228.177.166

Дүгнэлт : Дорноговийн Засаг дарга О.Батжаргал 2025 онд захирамж гаргаж, Таван Толгойгоос Ханги чиглэлд явах нүүрсний авто тээврийг хүчээр зогсоож, Ханги дээр Дэлгэрсайханы төмрийн хүдрийг нь чөлөөтэй урагш гаргах орон зайг нь бий болгож өгчээ. Үүнээс болж Хангиар гарах ТТ-н нүүрс 30% буурч, Дэлгэрсайханы төмрийн хүдэр 17%-р өсчээ. Засаг дарга ингэж хувийн компанийн эрх ашгийг хангахаар ажиллаж болдог юмуу.

Avatar

Нэргүй 2026-02-10 103.212.119.87

Дэлгэрсайхан Дорноговийн цагдаа

Avatar

Нэргүй 2026-02-10 103.57.92.178

Энэ нөхө Данхын засагт ажиллаж байхдаа олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр Хойдохоо уншуулаагүй байна гээд их бүдүүлэг байсан, ерөнхийлөгчтэй уулзана гээд өрөө рүү нь ороод энэ засагт улирч ажилласан биз дээ. Ажлаа мэдэхгүй улсын хөгжилд саад тотгор болж байгаа бол Зайлуулах л хэрэгтэй !

Avatar

зочин 2026-02-10 59.153.113.51

Энэ х***а гаралтай новшийг барьж Төмөртэй ордоо аваач ээ. Ахмад үеийн олж тогтоосон байгалийн баялагийг ганц х***а идэж дууслаа

Avatar

gadni 2026-02-10 132.194.13.92

– stimulus 1809 #;

Avatar

bz 2026-02-10 132.194.13.92

cymky

Avatar

y 2026-02-10 132.194.13.92

ylcuin

Avatar

gly 2026-02-10 132.194.13.92

###

Avatar

Нэргүй 2026-02-10 202.126.88.100

Энэ Дэлгэрсайхан монгол улсынхаа эсрэг ажил хийж зовхон хувиа зогоосон арчаагуй амьтан Ийм хунийг улсын ажлаас маш хол байлгах естой бороогийн ордыг ч улс буцааж авах цаг нь болсон

Avatar

Хар 2026-02-10 202.55.188.35

Хүний шуналд хязгаар байхгүй юм даа зайлаасаа энэ гөлөг

Avatar

No 2026-02-10 202.55.188.35

Ar gereesee hol amidrah gj hicheej baigaa humuusiin zorigiig mohooj ajillah nuhtsuliig n hyasan boogduulj udur bur bur ur shirtei bga humuusiin hairan tsagiig ugui hiih tiim saihan baidag yum bhdaa salbariin said n ard irgediinhee esreg huwia hicheesen iim baihaar yaj hugjih vee

Avatar

Нэргүй 2026-02-10 202.131.227.102

hudal medee s***h yumaa nohtsol baidal deer nuurs teever ni oocherluulaad tugjreed bj bhad 😡 hamag teevriin haagaad zogsoochihson

Avatar

Нэргүй 2026-02-10 124.158.123.242

Баян хүн сайд болно гэдэг хөгжилд чөдөр, харин өөрт нь хачин сайхан боломж

Avatar

Нэргүй 2026-02-10 202.126.90.129

Бузар н**ш. нүглийн хүүдий нь дүүрсэн л баймаар юм

Avatar

Нэргүй 2026-02-10 150.228.177.166

Хангиар гарах нүүрс 30% буурч, төмрийн хүдэр нь төдий хэмжээгээр өсчээ. Өөрөөр хэлбэл засаг дарга төрийн Таван Толгой компанийг хясан боож, Дэлгэрсайханы хувийн компанийг дэмжсэн юм уу даа. Ингэж болдог юм уу.

Avatar

Нэргүй 2026-02-10 150.228.177.166

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал 2025 онд захирамж гарган, Таван Толгойгоос Ханги чиглэлд явах нүүрсний авто тээврийг хүчээр зогсоож, Ханги дээр Дэлгэрсайханы төмрийн хүдрийг нь чөлөөтэй урагш гаргах орон зайг нь бий болгож өгсөн гэж ойлгогдлоо. Тодорхой бич л дээ news.mn.

Avatar

Б.Даалхай 2026-02-10 103.26.195.191

Монгол улсад гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ярьж байгаа нь зөв зорилт юм.Дарханы төмөрлөгийн үйлдвэрт түшиглээд гангийн үйлдвэр баривал улс орны хөгжилд том үсрэлт гарах байх.Үр дүнтэй,тогтмол үйл ажиллагаатай ажиллахад түүхий эдийн нөөцтэй байх нь чухал биз.Иймд төмөртэй ордыг Гадагшаа түүхийгээр нь зөөж байгаа Дэлгэрсайханаас буцаан авах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж