niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:33 UTC Эх: https://news.mn/r/2848800/ 5e5a3684ec2c0929… ← niitlelch.mn руу буцах

АЗЗА нэгтгэлийнхэн ажил хаяхаа анхааруулж, сандаргав

АЗЗА нэгтгэлийнхэн ажил хаяхаа анхааруулж, сандаргав

АЗЗА нэгтгэлийнхэн ажил хаяхаа анхааруулж, сандаргав

Авто замын засвар арчлалт нэгтгэл ТӨХК-ийнхан сар шинийн баяраас урьтаж, сүүлийн хоёр сарынх нь цалинг  олгохгүй бол улс орон даяар ажил хаяхаа Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд мэдэгдэн, сандаргаад байна.

Төрийн өмчит авто зам засвар арчлалтын компанийн бүтцийг оновчтой болгох, засаглал, үр ашгийг сайжруулах, олон нийтийн шууд хяналтад оруулах зорилгоор 2023 онд төрийн өмчит авто зам засвар арчлалтын 20 компанийг нэгтгэж, нэг АЗЗА нэгтгэл болгосон аж. Гэвч өнгөрсөн хугацаанд улс орон даяар 21 аймгийн АЗЗА нэгтгэлийн салбаруудын санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, санхүүжилтээ цаг тухай бүрт нь авч чадахгүй байгаагаас ажиллагсдынхаа цалинг олгож чадахгүйд хүрч, татвар, нийгмийн даатгалд хуримтлагдсан өр төлбөртэй болж, ажилчид нийгмийн баталгаагаа ч хангаж чадахгүйд

хүрчээ. Иймээс асуудлаа Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд хандан тавиад байгаа нь энэ аж.

Салбарын сайд хариуд нь Сангийн яамд яаралтай албан бичиг явуулж, энэ долоо хоногт  цалинг нь олгох асуудлыг бүрэн шийдвэрлэх үүргийг Зам, тээврийн яамны Автозамын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд нарт даалгалаа.

Мөн энэ үеэр Б.Дэлгэрсайхан сайд “АЗЗА нэгтгэл” ТӨХК-ийг салбарын яамны харьяа байгууллага болгох саналаа Засгийн газраар хэлэлцүүлж, дотоодын хүмүүсээр бүрдүүлсэн ТУЗ-ийг байгуулж, дүрмээ батлан, санхүүгийн мэдлийг өөрсдөд нь олгож, орон нутагт тендерт оролцох боломжоор нь хангахаа илэрхийлжээ. Үүнийг төлөөллүүд дэмжсэн байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

16 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-09 103.9.90.100

битгий хуцаж байна.Зам тээврийн ослын хэрэгт заавал иргэний хариуцагчаар оролцуулж, хохирогч нарт замын хагархай, тасархай, замын чанаргүйгээс болсон хохирлыг гаргуулж байх хэрэгтэй. Ёстой хуцдаг. Хэчнээн хүн замын ослоос болж нас барж байгаа билээ

Avatar

Нэргүй 2026-02-09 59.153.113.17

болиочээ!!!!

Avatar

Нэргүй 2026-02-09 185.100.87.166

сугармааг өмнөх ажил явуулдаггүй поп батболд амрагтай нь АТГ-т нь өгч шалгуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2026-02-09 185.100.87.166

УРСГАЛ ЗАРДЛЫГ НЬ ТӨСӨВ ДЭЭР БАТАЛСАН БАЙГАА БАТЛААД ӨГСӨН МӨНГӨӨ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ КОМПАНИЙН УДИРДЛАГА ГЭЖ БАЙГААД ХЭРЭГГҮЙ…. СУГАРМАА АВГАЙГИЙН ЗОХИОН БАЙГУУЛЖ САНААТАЙГААР АЖИЛ СААТУУЛЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ БАЙНА

Avatar

Огт ажил хийхгүй байж бас шантааж 2026-02-09 66.181.161.176

Харин ч огт ажил хийгээгүй биздээ өвөлжингөө. Уб-дархан хооронд 2 эгнээ замын 1 нь бүр битүү цас мөс, дархан-эрдэнэт ялгаагүй. Арай л байсан шүү та нар

Avatar

Зочин 2026-02-09 66.181.185.118

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АСУУДАЛ БАЙНА… АЖЛАА ХИЙЖ ЧАДДАГГҮЙ УДИРДЛАГЫГ НЬ СОЛИХ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2026-02-09 66.181.185.118

КОМПАНИЙН УДИРДЛАГУУДАД НЬ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ АЖЛАА ХИЙЖ ЧАДДАГ, ЗОХИОН БАЙГУУЛЖ ЧАДДАГ МЕНЕЖЕР УДИРДЛАГЫГ СОНГОЖ ТОМИЛОХ, АЖИЛ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2026-02-09 202.126.88.190

zamiin nuhuus hiij chadahgui azzanuud taruul taarna munguu awch ideh gej yaraad bn daa

Avatar

Нэргүй 2026-02-09 188.162.254.106

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Зочин 2026-02-09 202.9.40.1

АЗЗА гэж юу ч хийж чаддаггүй компаниуд тарвал таарна

Avatar

Нэргүй 2026-02-09 202.55.188.86

дэлгэрсайхан огцорсон нь дээр шүү

Avatar

Нэргүй 2026-02-09 66.181.177.87

Хоёр сар цалингүй ажмллсан бол ёстой эх орончид байна-шүү дээ. Сайю юугаа хийж байсан юм? Сайд ёстой саад байна шүү дээ…

Avatar

Нэргүй 2026-02-09 103.168.34.27

Сайд хамаг ажлыг хамж хийгээд байхаар аргагүйшдээ

Avatar

зочин 2026-02-09 66.181.182.94

Бидний чаддаг юм нь ажил хаях, самуун үүсгэх, Засгийн газраа унагах ,Улс төрийн тогтворгүй байдал буй болгох Үл бүтэх этгээдүүдэд хууртах, Энэ нь эцэсийн эцэст өөрийгөө хорлох,

Avatar

Зочин 2026-02-09 66.181.161.158

Ажлаа шаана ш дээээ ажил хаяад цалингаа олж авий

Avatar

Нэргүй 2026-02-09 103.57.92.178

Юу ч болоод байнаа юм, угаасаа үл ойлгогдох эрх зүнй орчинтой, яам нь ч тэр сайд бүүр ч сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж