niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:33 UTC Эх: https://news.mn/r/2848726/ 0e4dd56cb85774a2… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхий сайдын дуулгах сайн мэдээ сая төгрөгийн хуримтлал уу?

Ерөнхий сайдын дуулгах сайн мэдээ сая төгрөгийн хуримтлал уу?

Ерөнхий сайдын дуулгах сайн мэдээ сая төгрөгийн хуримтлал уу?

“Сар шинийн өмнө Ерөнхий сайд сайн мэдээ дуулгана” гэх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын орон нутагт ажиллахдаа хэлсэн үг ард иргэдэд хүлээлт үүсгээд байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар ч “Нэг сая төгрөгийн үнийн дүнтэй өвлөгддөг, хуримтлалын данс нээж өгнө” гэх үгийг Төв аймгийн иргэдтэй уулзах үеэрээ хэлсэн нь өнөө жилийн сар шинээр Засгийн газраас бэлэг авах нь баараггүй боллоо гэх ойлголт өгөөд буй.

Анх Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Бортээг, Олон овоот зэрэг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нэн тэргүүнд хуримтлагдсан ашгаасаа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая хүртэл төгрөгийн ногдол ашгийг үе шаттайгаар олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан болохыг шинэ он гарахын өмнө мэдэгдсэн удаатай. Гэхдээ Засгийн газраас ногдол ашгийг бэлнээр олгохгүй, буруу мэдээлэл өгсөн байна гэж залруулсан. Үнэндээ ч бэлнээр их хэмжээгээр мөнгө олговол инфляцийг улам нэмэгдүүлнэ. Энэ нь эдийн засагт эргээд хүндрэл учруулна. Тиймээс Засгийн газар Баялгийн сангаас иргэдэд ашиг хуваарилахдаа бэлэн бус хэлбэрээр зарцуулалт хийхэд анхаарч байна гэж хэлж болохоор буй.

Ямартай ч талуудын өгсөн мэдээллээр эхний ээлжинд 1.8 сая иргэн буюу хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тус бүр нэг сая төгрөгийн үнийн дүнтэй өвлөгддөг хуримтлалын данс нээх болов уу гэх хүлээлт бий.

Харин энэ нь дээр хэлсэнчлэн сар шинийн өмнө үү, эсхүл хойно уу гэдэг одоогоор баттай болоогүй байгаа юм.

Ерөнхий сайдын амлалтаар хүн бүрийн нэр дээр нээгдсэн хуримтлалын сан нэг сая төгрөгөөр хязгаарлагдахгүй 2030 он гэхэд тус бүр 10 сая төгрөгт хүргэх учиртай. Товчдоо хуримтлалын санг стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн стратегийн ач холбогдол бүхий орд, үүсмэл орд ашиглаж байгаа хувийн хэвшлүүдтэй хэлэлцээ хийж, хувь хэмжээ тогтоосноор жил бүр Баялгийн сан руу хөрөнгө төвлөрүүлж, түүнийгээ иргэн бүрт нээсэн Хуримтлалын сан руу хуваарилах зэрэг зохицуулалт хийх юм.

Үндэсний баялгийн санд 2025 онд 9.6 их наяд төгрөг төвлөрөх тооцооллыг Засгийн газраас өгч байсан. Энэ бол төрийн өмчит уул уурхайн компаниудаас Үндэсний баялгийн санд төвлөрүүлсэн орлого.

Түүнээс нь иргэн бүрийн Хуримтлалын дансанд хоёр жилийн хугацаанд нийтдээ 137 мянган төгрөг төвлөрүүлсэн. Хэрвээ MCS, МАК, Ачит ихт, Эрдмин , Зэс эрдэнийн хувь компаниудтай хийж байгаа Засгийн газрын хэлэлцээр ойрын хугацаанд нэг талдаа гарч эцэслэгдвэл Үндэсний баялгийн санд төвлөрөх орлого мөн нэмэгдэнэ. Засгийн газрын хувьд дээрх компаниудын эзэмшиж, ашиглаж байгаа ордууд дээр хувь эзэмшил тохирохоор хэлэлцээр эхлүүлээд удаж буй. Үндсэндээ Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байх үед стратегийн ач холбгдол бүхий орд газрыг эзэмшигч болон үүсмэл ордыг эзэмшигч хувийн хэвшлүүдтэй хэлэлцээр хийх ажил эхэлсэн. Энэ ажлыг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан хариуцаж, ажиллаж байв. Гэхдээ тэрбээр өнгөрсөн сард чөлөөлөгдсөн. Түүнийг дээрх ажлаас чөлөөлсөн ч Засгийн газрын хувийн хэвшлүүдтэй хийж байгаа хэлэлцээрт өөрчлөлт ороогүй урагшилж байгаа гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тодотгосон. Иймээс олон нийтэд хүлээлт үүсгээд буй байгалийн баялгаас өгөөж хүртэх монголчуудын хүсэл энэ жилийн сар шинэ болохын өмнө биелэх үү, эсхүл дахиад хүлээх үү гэдэг удахгүй шийдэгдэнэ гэсэн үг.

Иргэн бүрийн нэр дээр нээгдсэн Хуримтлалын санд төвлөрөх мөнгийг иргэд орон сууц, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулах эрхтэй байх юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-09 202.9.47.45

энэ бол Залилан

Avatar

дорж 2026-02-09 202.21.116.2

МСи ЭС -ийн хулгайч нараас ухаа худгаа хурдан авч баялагаа ард иргэддээ өгөөчээ. Яасан ханаж цаддаггүй луйварчид вэ. бүгдийг нь барьж аваад шоронд хатаа.

Avatar

Зочин 2026-02-09 202.9.46.188

Худлаа шоу байх. Тогны асуудалаа шийдэж чадахгүй байж юу сая төгрөг,зүгээр тэр бага ч гэсэн ноогдол ашгаа өг

Avatar

Нэргүй 2026-02-09 172.58.244.36

МАН болоод Занданшатарын 2027, 2028 оны сонгуулиуды н өмнөх ээлжит тэнэг амлалт, санал авах л зорилоготой !!!
Алс хэтдээ улс орны э/з-ийг алуурдах л, МАН-ыг төр, засги йн толгойд хэвээр байлгах л гэсэн арчаагүй ажил л доо !!!

Avatar

Нэргүй 2026-02-09 66.181.161.252

im hudlaa psdanar zailsai

Avatar

Нэргүй 2026-02-09 59.153.115.26

ээлжит мөс долоон

Avatar

А 2026-02-09 66.181.181.14

1072 г аваад идчихсэн ахмад.оюутнууд яах болж б.а..

Avatar

иргэн 2026-02-09 103.229.122.10

Эхлээд 1072 ш хувьцаагаа хурдан амилуулж Эрдэнэс таван толгойгоос иргэн бүрт 1саяаас доошгүй хувьцааны ноогдол ашиг өгчихөөд дараа нь Баялагийн сан гэдэг үлгэрээ яривал зүгээрсэн. Тэгвэл иргэн бид итгэл үнэмшилтэй болохсон. Мөн 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд ЭТТ-н хувьцааг нэмж эзэмшүүлнэ гэж Оюук-ийн ЗГ шийдсэн юм ярисан юу болсон бэ Зандка? Энэ дэлхий ертөнцийн нийтлэг жишиг бол иргэн бүр ирээдүйтэй компанийн хувьцаа эзэмшиж ашгаа хүртээд явах л хамгийн сонгодог загвар шүү дээ!

Avatar

Нэргүй 2026-02-09 202.9.40.191

Гяяяхх гяяяхх ард түмн бүрт тэрбум байлгүй дээ

Avatar

Монгол 2026-02-09 67.81.177.120

Энэ бол 1 удаагийн арагцаат хууралт,үнэндээ ард түмний цалин тэтгэвэр, тэтгэмжийг дорвитой нэмэх, мөнгөний инфляцын болон эдийн засгийн болон цахилгаан, эрчим хүчний болон бинзин шатахууны засаг асуудалд гол нь анхаарах хэрэгтэй

Avatar

Бат 2026-02-09 14.202.173.177

Энэ улсыг дампууруулах нь дээ

Avatar

Иргэн 2026-02-09 66.181.179.100

Баярын өмнө өгч чадахгүй бол баярын дараа өгчих хүмүүс өрөө дараг

Avatar

Нэргүй 2026-02-09 43.242.242.59

Өгсөнийг нь дуугүй л ав. Хэрвээ авахгүй бол өөр зүйлд зарцуулаад дуусна. Баялагын ман маш их хэрэгтэй зүйл юм. Гэтэл АН-ын Ж.Баярмаа мэтийн гишүүд баялагын санг эсэргүүцэж үг хэлж байсан. Баялагын санг эсэргүүцэж байгаа хүмүүс бол бүгд MSC-тэй холбоотой хүмүүс юм.

Avatar

Зочин 2026-02-09 66.181.179.136

хэн энэ хүмүүсийг ажилд жинхнээсэээ авгүй байж тагнуулч болгоно гэж худла хошгируулж бузар зорилгодоо ашгилаад бна вэ

Avatar

Зочин 2026-02-09 202.126.91.226

Ахмад. настнуудад бэлнээр өгмөөр байна. 127000.0 хаана ч байгаа юм, мэдэх юм алгах

Avatar

Нэргүй 2026-02-09 202.126.88.121

Бага тэнэгт

Avatar

Нэргүй 2026-02-09 66.181.180.101

Шоу яах вэ Зандка, Ухаа худаг Ухаа худаг бас дахин Ухаа худаг, Энэ ордоо Хятадуудаас аваатахаач!

Avatar

Нэргүй 2026-02-09 103.57.94.48

ялгаад байлгүй бүгдэд нь өгөөч

Avatar

Иргэн дорж 2026-02-09 202.9.46.188

Цахилгаан станц барина гээд тэр алга бно.манайх чадахгүй гадны улс гуйна.бөөн хар чирэгдэл..энэ мөнгө өөрсдөө улсдаа хөрөнгө оруулалт хийнэ. Мөнгөтөй болвол хамгийн наад захын жишэнэ: өраа дармаар бнх,зөндөа юм бна

Avatar

Нэргүй 2026-02-09 203.91.115.40

Бүгд худлаа тоонууд.

Avatar

Нэргүй 2026-02-09 66.205.9.18

энэ мөнгөөрөө цахилгаан станци барь

Avatar

иргэн 2026-02-09 202.179.15.114

1,0 сая төгрөг насны баталгаа биш ш дээ. Тэгсэнээс тэтгэврийг нь нэмэх эх үүсвэр болгож ашигласан нь дээр дээ.ккк

Avatar

Зочин 2026-02-09 202.9.46.188

Үнэн бол мөнгийн авий өв хөрөнгө өвлөгдөх алт мөнгө авахгүй худлаа итгэхгүй бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж