niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 13:33 UTC Эх: https://news.mn/r/2848706/ a96f6ecf5e0986bc… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр болон Э.Бат-Амгалангийн дүү нарыг шалгаж эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр болон Э.Бат-Амгалангийн дүү нарыг шалгаж эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр болон Э.Бат-Амгалангийн дүү нарыг шалгаж эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарын хамаарал бүхий хүмүүсийг хамтатган гадаадын компанийн мөнгийг завшсан асуудлаар хуулийн байгууллага шалгаж эхэллээ.


Саяхан УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Шинжиан Шинфа" компанийн хөрөнгийг завшсан асуудлыг "НУУЦ МАТЕРИАЛУУД" нэвтрүүлэг ил болгосон. Үүнтэй холбоотойгоор Б.Пунсалмаа "Манай компанийн оролцоотойгоор Монгол Улсад 840 км зам тавигдсан нь үнэн. Олон арван компани, хэдэн мянган хүний хүч хөдөлмөр шингэж сайн замтай болсон ч саар мууг нь зөвхөн надад хаяглаж байгаа нь зохисгүй юм. Холбогдох талууд тайлбар хийнэ гэдэгт итгэж байна. Монгол Улсад хөгжил авчрах аливаа ажлын төлөө тууштай зүтгэсээр байх болно" гэж цахим хаягтаа байр сууриа илэрхийлээд амжив.

“Шинжан шинфан” компанийн мөнгийг УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт Барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нар сонгуулийнхаа сурталчилгаанд ашигласан уу?

Нэр бүхий этгээд цагдаагийн байгууллагад “Хос Мөнгөн Зам” ХХК-ийг хууль ёсоор төлөөлөх эрхгүй этгээд нь бусад хувьцаа эзэмшигчийн болон гүйцэтгэх захирлын эрх мэдэлд халдаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчин, хуурамч бичиг баримт бүрдүүлж, хууль бусаар хуулийн этгээдийн нэр дээр төгрөгийн болон ам.долларын данс нээлгэж, уг дансаар үлэмж хэмжээний мөнгийг татан төвлөрүүлж, улмаар дур мэдэн зарцуулж, компанид их хэмжээний хохирол учруулсан. Уг хууль бус мөнгөн гүйлгээгээр нэр бүхий этгээдүүдийн сонгуулийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх гомдол гарсан ч удаа дараалан хэргийг мөрдөгчид хааж иржээ.

Эх сурвалжуудын мэдээллээр, энэ гомдолд дурдагдсан хүмүүс нь  Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаяр, Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нар аж.

Тэд хамтарч бизнес хийдэг ба тэднийг хамтатган цагдаагийн байгууллагаас хуурамч данс нээж, төсвөөс их хэмжээний мөнгө авсан гэх гомдлын дагуу шалгаж эхэлсэн байна. Нэг үгээр хэлбэл, цагдаагийн мөрдөнгөөс хэрэгсэхгүй болсоор ирсэн хэрэг дахин шалгагдах болсон байна. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа аж.

Яагаад энэ хэрэг прокурорт шилждэггүй байсан учир зангилаа нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, Э.Бат-Амгалан нар хамаатан гэдэгт оршино. Энэ хамаарлаараа хэргийг нь хаасаар ирсэн гэнэ.

Ирэх хаврын чуулганаар хэд хэдэн УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах тухай мэдээлэл эртнээс хөвөрсөн. Тус нэрсэд УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Э.Бат-Амгалан нар багтаж, хамаарал бүхий этгээдүүдийнх нь үйлдлээр залилангийн асуудлаар бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах уу гэдэг нь асуулт хэвээр үлдлээ.

Б.Энхтуяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-09 64.119.29.2

Бат-Амгалан сайд бол хэлэх үгтэй хийсэн ажилтай хүн шүү. Мөнгөнийн троллууд захын сайтанд захиалгаар нэр хүндийг нь харлуулах мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай

Avatar

Дулам 2026-02-09 66.181.189.137

Нэр нэгтийн чих нэг гэдэг болж дээ. Ах дүү 2 ийм юм хийх хүмүүс биш шүү.

Avatar

Нэргүй 2026-02-09 66.181.190.217

Энэ Ардчилсан намаас сонгогдсон шаарууд ийм л адгийн амьтад байх юм даа

Avatar

Нэргүй 2026-02-09 171.5.236.49

УИХ-ЫН ГИШҮҮН ПУНСАЛМААГ ОЮУТАН АХУЙ ЦАГТ НЬ БАГШ НАРТАЙ ЯРЬЖ ДҮНГ НЬ ТАВИУЛЖ, ХУДАЛДАЖ АВСАН МАШИНЫХАА ТӨЛБӨРИЙГ ДУТУУ ХИЙСЭН ХЭМЭЭН ӨВЛИЙН ХҮЙТЭНД ГУДАМЖИНД ЖИРЭМСЭН МАШИНАА ХУРААЛГАХ ГЭЭД ЗОГСОЖ БАЙХАД НЬ МӨНГИЙГ НЬ ТӨЛЖ ТУСЛАЖ Л ЯВСАН… НӨХӨР БАТБАЯРЫГ НЬ ГАНЦ ХУДАГТ СУУЖ БАЙХАД НЬ ӨӨД НЬ ТАТАЖ Л ЯВЛАА… ГЭР БҮЛЭЭРЭЭ ХОГИЙН ГАИУУД Л ДАА

Avatar

зочин 2026-02-09 202.179.26.200

Ямар аймшгийн худалч, хулгайч хүмүүс хуурамч царай гарган нийгмийн хөгжлийг хулгайлж, бусниулж байдаг юм бэ. Сонгуулийн тогтолцоог илүү боловсронгуй болгомоор юм

Avatar

Иргэн 2026-02-09 66.181.189.137

Иргэн
Би БЗД-ийн хүн бна. Бат-Амгалан бол харин ч хаана ч байгаагүй ажилтай залуу шүү. Хийсэн ажил, бүтээсэн бүтээл, намын ажлыг нь харж байж бид сонгодог юм шүү. Гайгүй сайн ажилладаг хүмүүсээ л бид сонгодог. Шударга сайн хүн болохоор муулж байж, худал бичиж сонгогч биднийг доромжилж бна шүү.

Avatar

Нэргүй 2026-02-09 59.153.115.190

Батамгалангийн авгайн эгч гээд нэг хөгшин авгай БЗД үнэн даам байдгийн байлээ . Хүүхдийн цэцэрлэгийн хувьсах зардлыг өгдөггүй хувь хүртдэг гээд бөөн яриа яваад байгаа шүү

Avatar

Нэргүй 2026-02-09 103.168.34.186

Галгаал илрүүлээд байхад ШҮҮХ нэг л бишээ

Avatar

Нэргүй 2026-02-09 202.21.126.30

Бүдрагчаагийн цахим хуудаснаас энэ тухай сурвалжлагыг үзсэн. Пунсалмаа гишүүн нөхөртэйгээ нийлж хятадын компанийн 260 тэрбум төгрөгийг луйвардсан юм байна лээ. Улс эх орныхоо нэрийг боддоггүй, улайм цайм дээрэм хийсэн нь тэр сурвалжлагаас маш тод байна лээ. Ерөөсөө л дээрэм. Цагдаа яагаад ийм цайчихсан луйварчдыг хэрэг үүсгэхгүй яваад байсны учир нь энэ байж. Энэ 2 хүнийг УИХ-н гишүүнээс нь түдгэлзүүлж шалгах байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2026-02-09 103.229.122.24

Энэ мэдээллийн талаар уншсан үнэхээр балиар луйварчид бн гэж бодсон шүү иймэрхүү луйварчдыг хамгаалаад байгаа новшнуудтай нь хамтад нь шалгаад хатуу хариуцлага тооцохгүй бол төрийнхний дампуурал,авилга хүнд суртал бүр замаа алдаад үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэхэд ойрхон байна шүү

Avatar

УИХ-г тараая. 2026-02-09 202.9.46.168

УИХ-д хулгай дээрэм хийдгүй гишүүд ер нь үлдэх нь үү? Их эвгүй гарууд дээрмийн мөнгөөрөө гишүүн болсон юм бна даа. Ийм хулхиуд одоо үлдэж буй 2 жилд улсаа тонож дуусгаад харьд зарчихаад бултаад алга болно. Ийм их хурлыг даруй тараагаач ээ

Avatar

gul 2026-02-09 202.72.243.34

Ямар заваарсан муухай хүмүүсийг сонгосноо сонгогчид минь хараарай.Эх орноо хувааж худалдахаас буцахгүй муу хар луйварчид. Ийм хүмүүсээс юу ч гарч мэднэ. Сайтар шалгах хэрэгтэй.ЦЕГ ямар аймаар юм бэ. Тэр Ц.Нямочирыг цаазалбал таарна

Avatar

ЗОЧИН 2026-02-09 66.181.191.169

БАТАМГАЛАН БОЛ ШАЛ ХУДЛАА ГАР ШҮҮ БЗД ИЙГ АВИЛГЫН СҮЛЖЭЭ БОЛЖ ХУВИРГАСАН ЭНЭ НӨХӨР ДООШ УНАВАЛ ОЛОН ХҮН ХӨЛД НЬ ЧИРЭГДЭНЭ ШҮҮ НИЙСЛЭЛИЙН ЗАХИРАГЧЫН АЛБАНД МӨНХЭРДЭНЭ ГЭЖ БАС НЭГ МӨНГӨНИЙ ХАМТРАГЧ БАЙГАА БУСАД ОЛОН ХАМУУД БИЙ ДЭЭ

Avatar

сараа 2026-02-09 103.11.192.191

Батамагаланг харлуулах ажил яваад эхэлжээ Ням одоо болио

Avatar

Нэргүй 2026-02-09 202.72.243.34

харлццлах ч гэх шиг. Энэ ямар чиний тролл хаяг уу тэнэг минь. Угаасаа хар за

Avatar

Нэргүй 2026-02-09 103.229.121.127

I

Avatar

Нэргүй 2026-02-09 59.153.115.190

Угаасаа хар байсан одоо пид хар болсон намын олон мянган гишүүдийн буянаар гарч ирээд зүгээр ах дүү хадамаа албан тушаал амьдрах арга хэрэгсэл болгосон

Avatar

Лутаа 2026-02-09 103.11.192.191

ккккк Намын даргын сонгууль эхэлжээ

Avatar

Ганаа 2026-02-09 103.11.192.191

ХОТЫН НАМЫН ХОРООНООС ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ЮМ БАЙНА. АЙХАД АРГАЛ ХӨДӨЛНӨ ГЭЖ ҮНЭН ЮМАА ХОТЫН ДАРГА ИХ Л АЙДАСТАЙ БАЙНА ДАА

Avatar

Нэргүй 2026-02-09 59.153.114.147

Э БатАмаглан гээд аягүй хөдөө царайлсан улаан хацартай нөхөр 23 онд РЦНК урд цэцэрлэгт хүрч ирээд энд барилга бариулахгүй иргэдийнхээ амарч зугаалж байх ногоон байгууламжын төлөө явна гээд 25 онд Барилгын сайд болоод тэнд нь 25 н давхар найман блок барилгын зөвшөөрөл өгөөд гарын үсэгээ зурчихдаг авилагч гулгайч тэгнэ2

Avatar

Нэргүй 2026-02-09 188.162.254.114

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!????????????

Avatar

Нэргүй 2026-02-09 103.57.92.178

Цагдаа нар юм болгонд л хамааралтай бх юм аа

Avatar

Нэргүй 2026-02-09 59.153.115.190

Угаасаа хулгайч нарын хань хамсаатнууд болж байгаа юм чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж