Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам барина
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Нийслэлийн хэмжээнд энэ онд 78.5 км дугуйн зам барихаар нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барихаар урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа юм. Одоогоор Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байдаг. Нийслэлээс дугуйн замын төлөвлөлтийг үе шаттай нэмэгдүүлж, 2026-2028 онд нийслэлийн зургаан дүүрэгт 253 км урт дугуйн зам шинээр барьж, 2040 он гэхэд нийт дугуйн замын уртыг 1677 км-т хүргэхээр зорьж байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.