Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил Б-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгч залилуулжээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд:
23.2.1-т Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол… торгох, хорих хүртэл ял оногдуулахаар заасан.
Хуурамч баримт бичиг нь тухайн хүний ирээдүй, нэр хүнд, эрх чөлөөнд ноцтой эрсдэл учруулж, хуулийн хариуцлага хүлээх нөхцөл байдалд хүргэдэг. Иймд иргэд Та бүхэн их дээд сургуулийн диплом, үнэмлэх, гэрчилгээ нь заавал хуулийн дагуу, албан ёсны байгууллагаар дамжиж, түүний серийн дугаар нь улсын бүртгэлд бүртгэгддэг гэдгийг ухамсарлаж, хууль бус амлалтад хууртахгүй байх, мөн сэжигтэй санал, зуучлалтай тулгарсан тохиолдолд хууль, хяналтын байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
3,607.57






















































Лорд 2026-02-08 59.153.114.80
Өөрийнхөө хүчээр 60 юмуу 70 дүнтэй ч хамаагүй сураач дээ!!!! Ядаж 4 жил номын дуу сонсоод ногоотой шөлийг нь идээд гараад ирвэл диплом худалдаж авснаас хамаагүй дээр болоод гараад ирдэг юм!!! Нэгэнт сураагүй нь үнэн юм бол худалдаж авч яах вэ дээ!!!!
Нэргүй 2026-02-08 103.229.123.232
Мөнгөтэй хүмүүс гадаад дотоодын ийм тийм сургууль төгссөн, ийм мэргэшсэн, Зөвлөх инженер гэхчилэн хулхи диплом барин төрийн албанд шургалж том том ажил хийдэг, зарим нь зальдсааор аймаг, сумын Засаг дарга болчихоод цохиж явааг шалгадаг газар байна уу
Нэргүй 2026-02-08 66.181.177.87
Тэд нар чинь дарга нарын хамаатан садан, хамтран … нар шүү дээ. Тэхээр улам дэвшинэ үү гэхээс өөр яах билээ дээ___