Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх ажлыг 2027 оноос эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.
Энэ асуудлыг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн долоо хоногт Япон улсад айлчлал хийх хүрээнд холбогдох сайд, мөн “Минцубиши” зэрэг компанийн төлөөлөлтэй уулзаж ярилцжээ.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг анх 1.6 сая хүнд үйлчлэх боломжтойгоор төлөвлөж, одоогийн барилга байгууламжийг барьсан. Гэвч үйлчлүүлэгчийн тоо 2025 оны байдлаар 2.4 сая болж, 50 хувиар өссөн байна. Орон нутаг болоод гадаад улсууд руу зорчих нислэгийн тоо тогтмол өсөж байгаа тул өргөтгөх шаардлага үүсэж буй аж. Иймээс “Чингис хаан” нисэх буудлын талбайг 86,000м2-аар өргөтгөхөөр төлөвлөжээ.
Энэхүү өртгөтгөлийг хийснээр талбайн нийт хэмжээ 123,000 м2 болж, 2.3 дахин том болно. Зорчигчдын бууж, суух гейт 11-ээр нэмэгдэнэ гэж сайд Б.Дэлгэрсайхан тодотгож байна.
Мөн энэхүү өргөтгөлийг 1 тэрбум ам.долларт багтаан барьж байгуулах талаар хоёр тал тохиролцсон. Нөхцлийн хувьд дээрх 1 тэрбум ам.долларын зээл нь 40 жилийн хугацаатай ба жилийн хүү 0.80 хувь байх аж.
Нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу ирэхэд түгжрэлд орсноос хамгийн багадаа 5 цаг зарцуулдаг. Тэгвэл энэ асуудлыг давхар шийдэх талаар хөндөгджээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын төвийг “Чингис хаан” нисэх онгоцны буудалтай дэд бүтцээр холбох асуудлаар хоёр тал санал солилцсон байна. Урьдчилсан байдлаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотын төв хүртэл хөнгөн галт тэрэг зорчих дэд бүтцийг хийх боломжтой гэж үзжээ. Японы Отэ дүүрэгт байрлах Ханэда нисэх онгоцны буудлаас Токио хотын төвд ирэхэд хөнгөн галт тэргээр 20 минут зорчоод ирдэг байна.
Энэхүү дэд бүтцийг барьж байгуулахад хөрөнгө мөнгө шаардана. Иймээс ЖАЙКА-гийн нэн хөнгөлөлттэй зээлд хамруулж өгөх хүсэлт тавьжээ.
Манай тал шинэ нисэх онгоцны буудлаас хөнгөн галт тэргийг газар дээгүүр, хот руу орж ирэх хэсгийг агаараар явуулах боломжтой гэж үзэж байгаа аж. Хөнгөн галт тэрэгний буудал нь Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд байх боломжтой.
Төв цэнгэлдэх хүрээлэнд үндэсний их баяр наадмаа хийхэд наадамчин олон багталцдаггүй гэх асуудал жил бүр хөндөгддөг. Иймээс нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнг Хүй долоон худаг руу шилжүүлэн барихаар ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Тиймээс энэхүү газрыг хөнгөн галт тэрэгний буудал байхаар зохицуулах боломжтой гэж үзжээ. Мөн Цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав хөнгөн галт тэрэгний буудал байх боломжтой аж. Энэ асуудлыг Зам тээврийн яам Нийслэлтэй ярилцана. Японы талаас ажлын хэсэг гарч, газар дээр нь ирж Монголын талаас санал болгосон маршрутаар үзэж харж судлах юм байна.
Дээрх айлчлалаар ярилцсан гурав дахь чухал асуудал нь “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлыг орон нутгийн болгох, Хөшигтийн хөндий дэх буудлыг олон улсын болгох санал тавьсан. Японы тал судалж үзье. Хэрвээ “Буянт-Ухаа” нисэх буудлыг орон нутгийн нислэг үйлдэхээр ашиглах бол менежментийг нь хамт хийе гэдэг санал тавьсан байна.
“Чингис хаан” нисэх буудлын 51 хувийг Японы тал эзэмшдэг бөгөөд хамгийн том хувьцаа эзэмшигч нь “Мицубиши” компани аж. Тус компанийн зүгээс “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийг барьж дуустал “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлын менежментийг хамтад нь хийж, үйл ажиллагааг нь явуулахад хамтрах талаар ярилцжээ.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Нэргүй 2026-02-08 66.181.181.238
шинээр терминал барих хэрэгтэй. анхны төлөвлөлт маш буруу хийгдсэн юм. анх хараад л гайхаж байлаа. яг л буянт ухаан копи пэйст хийчихсэн юм шиг
Нэргүй 2026-02-08 103.229.120.113
Нохойн баас анхнаасаа том хийхгүй.Анх гадаадаас нисч ирээд буух гээд агаараас харахад сумын төвийн буудал шиг жоль харагдсан.Сүртэй Чингис хаан буудал ч гэх шиг арай л нэртэй нь авцалдаагүй .
Зочин 2026-02-08 14.191.81.96
Хуучин БуянтУхаа нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглахыг Японтой хамтарч шийдэх юу баыгаан. Бүр өөрийн толгойгүй болжээ. Цавчаа хийхэд гаднынхантай хамтарсан нэр ханхлахад амар байгаан байх даа. Монголчууд Өөрснөө шийдээч
Нэргүй 2026-02-08 66.181.181.240
6 онгоц хүлээн авах хэсэг нэмээд асуудал шийдэгдэх үү, өөрсдөө шинэ буудал барьсан зөв үү
Нэргүй 2026-02-08 103.229.120.86
Сарлаг тэргүүтэй хулгайчууд хэд нугалаад идэх арга сүвэгчлээд л бна. Ямар ч байсан Япон менежмент энэ тэр нь зөв. МАНАНг оруулахгүй бх ямар арга бна. Дандаа идэхээ бодно.
И 2026-02-08 103.212.117.21
худлаа ярихаа боль ! Японууд наад буудлыг чинь 2030 он хүртэл , жилд 3 сая зорчигчид ашиглахааар төлөвлөж 550 сая доллараар иж бүрнэар нь барьсан. Чи ганц терминалыг өргөтөгөхөд 1 тэрбум доллар гэж юун үлгэр яриад байна аа. ХУЛГАЙГАА Л ХИЙХ ГЭЖ БАЙХ ШИВ ???
Япон хүмүүс яс 2026-02-08 5.30.109.130
Ажилаа хийдэг хэлсэндээ хүрдэг хүмүүжилтэй ард түмэн
Дэмжиж бна
Дүнжин гаравт хийх нь зөв 2026-02-08 5.30.109.130
Тэгж байж түгжрэл бага хот тэлнэ цаашдаа газарын наймаачингаас газараа ав
Нэргүй 2026-02-08 66.181.178.200
Пүнзийг өргөтгөөд пүнз хэвэрээ үлдэнэ
Нэргүй 2026-02-08 122.201.31.240
МОЯА НАР АА ШИНЭ НИСЭХ ЧИНЬ ТА НАРТАА ХАВААСАГ ШДЭЭ. ҮХСЭНЭЭ ХИЙЖ ӨР ТАВАН БАЙЖ ӨРГӨТГӨХ ГЭЭД БАЙГААН. ЗУН ЖААХАН АЧААЛАЛТАЙ. ӨВӨЛ НЬ СҮНСТЭЙ БАЙШИН ШИГ ЭЛ ХУЛЬ БОЛЧИХДОГ ШДЭЭ. БАС ГАЛТ ТЭРЭГ ЯВУУЛНА Ч ГЭХ ШИГ. НИСЭХ РҮҮ ЯВДАГ АВТУС НЬ БАЙНГА ХҮНГҮЙ. УМГАР УТААТАЙ УЛБААНБААТАРАА БЭЭЖИН СӨҮЛ ТООКЁО ШИГ ТӨСӨӨЛЦИЙНБЭ. ЖААХАН БОДИТОЙ ЮМ ЯРИНА ШҮҮ ООРКУУД Аа.
Зочин 2026-02-08 14.191.81.96
ёстой үнэн. Өвөл эл хуль, нисэхийн урт автобус хоосон давхиад л, хөнгөн галт тэрэгний зам барих нэрийдлээр мөнгө идэх аргаа дахин сэдэж байгаан байхдаа. Хоосон явдаг автобусаа анзаарсан уу сайд гуай
Зочин 2026-02-08 68.148.28.104
япон ахын хийсэн онгоц буудлыг муулаад байвал а**а шүү.
ИРГЭН 2026-02-08 103.57.95.148
Хаа явсан газраа цавчаа хулгай шахаа, газрын наймаа хийж явсан Мие Энхболд анх энэ буудлыг Японы талтай гэрээ хийсэн хүн!!! Мие Энхболдоос өөр сэтгэлтэй жудагтай хүн байсан бол 650- сая ам долларт том буудал барьж болох байсан гэж УИХ- чуулганаар шүүмжлэгдэж байсан түүхтэй!!!
Нэргүй 2026-02-08 103.57.92.157
1м2 нь 1000USD барихад 86 мянган м2 нь 86 сая доллар болно, юун яасан 1 тэрбум доллар вэ, 1м2-г нь 15 мянган доллараар барих юмуу хайшаам
Нэргүй 2026-02-08 124.158.106.94
1000 долларын байр ч байхгүй мулгуу шээс минь
Нэргүй 2026-02-08 49.0.147.143
энэ баригдсан байгаа нь 650 сая доллар гэж байгаа юм. аймаар шүү. Туслан гүйцэтгэгч дандаа монгол компаниуд барьсан. Бас л
Нэргүй 2026-02-08 109.161.224.254
Novshiin piz da nar yu hiigeed baina aa ongotsnii tasalvar unetei bdag ni Ene niseh buudliin ahadsan une g mongolchuud bid nar tuldugtei holvootoi shuu
Зочин 2026-02-08 103.57.95.209
Нэр нь ахадсан ичмээр хариугүй жижиг амбаар шиг сонин буудал. Хөгжилтэй улс орны жижиг суурингийн буудалд ойртож очихгүй. Дээш доош буух суух шат байхгүй. Урсдаг шат хийж болоогүй юм уу. Аль эсвэл цавчаагаар байхгүй болчихсон юм уу.
Нэргүй 2026-02-08 66.181.176.116
мангар үнэтэй юм болно доо. цавчаа гэж
Нэргүй 2026-02-08 202.179.24.90
тэгмээр дээ. хуучнаасаа жижигхэн , 2 онгоц буухад л б**с эргэх зайгүй болчдог