niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 14:01 UTC Эх: https://news.mn/r/2848375/ cf99918084fb0a7f… ← niitlelch.mn руу буцах

“Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн өмнө ирээд байна”

“Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн өмнө ирээд байна”

“Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн өмнө ирээд байна”

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрчим хүчний алдагдлыг бууруулах, ногоон технологийг дэмжсэн УИХ-ын тогтоол хэрэгжиж эхэлжээ. Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг дэмжсэн парламентын шийдвэр нь урт хугацааны хөгжлийн хөшүүрэг болно.

Эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүчний асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулан ажиллаж эхэлсэн. Өнөөдөр Төрийн ордонд “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” өндөр түвшний хэлэлцүүлгийг явуулж байна.

Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн чухал мөчид хүрч ирсэн. Сэргээгдэх эрчим хүчний тармал эх үүсвэрийг өрхийн болон орон нутгийн хэмжээнд нэмэгдүүлэх тогтоолыг баталж, парламент өөрөө манлайлал үзүүлсэн нь улс орны урт хугацааны хөгжилд чухал хувь нэмэртэй хэмээн НҮБ-ын төлөөлөл дүгнэв. УИХ-ын дарга Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд ногоон дэд бүтэц, эдийн засгийг хөгжүүлэх замаар эрчим хүчний хамаарлаас иргэдээ чөлөөлөх багц ажлууд багтсан. Тэрбээр, өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох зорилт дэвшүүлснээ тодотгоод иргэдийнхээ эрэлт хэрэгцээг мэдэрсэн байгальд ээлтэй, шинэ технологийг бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ. “Чөлөөлье” санаачилгаараа айл, өрх нарны хавтан суурилуулахад 14-15 шат дамжлагаар, 6 сараас нэг жил хүртэл хүлээлгэдэг байсан хүнд суртлыг арилгажээ. Одоо  өрхийн хэрэглээнд нарны хавтан, батарейн системийг суурилуулж, төвийн шугамд холбоход ажлын 11 өдрийн дотор шийдвэрлэнэ гэдгийг УИХ-ын дарга хэллээ.

Түүнчлэн УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Эрчим хүчний яам нь “Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийт 300 МВт хүртэлх салхины, 200 МВт хүртэлх нарны цахилгаан станцын төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Уг ажлыг эрчимжүүлэх хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэвтрүүлэхээр төлөвлөлтөд багтсан аймаг, орон нутгийн төлөөлөлтэй хамтран ажиллах баримт бичгийг талууд зурж, хэлэлцүүлгийн үеэр баталгаажууллаа. Аймгуудын удирдлагууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн төсөл хэрэгжүүлэх газрын эзэмшихтэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэх, орон нутгийн газрын алба, холбогдох суманд чиглэл өгөх болон байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажилд дэмжлэг үзүүлэх зэргээр хамтарч ажиллах юм байна. Бид олон жил ярьж, хэлэлцэж ирснээ бодитоор хэрэгжүүлэх цаг нь болсон хэмээн УИХ-ын дарга Н.Учрал тэмдэглэсэн. Өнөөдрийн хэлэлцүүлгээр эрчим хүчний ногоон эх үүсвэрийг амьдралд нэвтрүүлсэн арга туршлагаасаа дүүргийн төлөөлөл хуваалцаж, тулгамдаж буй асуудал, ногоон санхүүжилтийн зах зээл, эрчим хүчний шилжилтэд хөрөнгө татах талаар хэлэлцэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-02-06 150.228.177.166

35 жил МАН яг ингэж 1000 удаа гоё хурал семинар хийлээ дээ. 2036 онд МАН-ы өөр нэг гарууд яг ингээд "цахилгаан станц барина, эрчим хүчний хараат байдлаас гарна" гээд уран донгодоод, хурал семинар хийгээд сууж л байх болно.

Avatar

Нэргүй 2026-02-06 66.181.182.131

ямар ацаа мэддэг гэж энэ хулгайчид худлаа хурал зөвлөгөөн зохион байгуулж суунаа. Иймэрхүү хогийн новшнууд шийдвэр гаргаад байхаар яаж эрчим хүчний салбар сэргэх вэ.

Avatar

зочин 2026-02-06 66.181.160.108

Үнэтэй мөртлөө найдваргүй технологи ..Монголчуудад ахднаааааа..

Avatar

Serewgdeh erchim hvch bol svirel shuu 2026-02-06 202.131.225.197

Odoo sereegdeh erchim hvch bol baigaliin erhsheeld baidag mash naidvargui hvch hvch shuu. Nargui salhigui udur tog tsahilgaangui esvsel mash baga gargaj sistemiin achaaliig avdagui baij hamag sanhvvg uguud baigaa ni ulsaa horloj bna. odoo niit tsahilgaanii 6 hubiig gargaj baij mungu sanhvvgiin 30 hubiig avdag ch dee.. Mongold bol ail urhiin hemjeend baival bolon doo..

Avatar

Failures 2026-02-06 202.126.91.223

WHY NATIONS FAIL ????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж