niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-24 14:01 UTC Quelle: https://news.mn/r/2848370/ 1250266cfe2d54b0… ← zurück zu niitlelch.mn

"Арын хаалгатай нь 8, 9 байр ипотект хамруулж авдаг тогтолцоо байж таарахгүй"

"Арын хаалгатай нь 8, 9 байр ипотект хамруулж авдаг тогтолцоо байж таарахгүй"

"Арын хаалгатай нь 8, 9 байр ипотект хамруулж авдаг тогтолцоо байж таарахгүй"

Ипотекийн зээлд анх удаа орон сууц авч байгаа иргэнийг хамруулах ёстой ч журам нь зөрчигдсөн асуудал хөндөгдөж эхэлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр /2026.02.06/ сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.


-Та саяхан “Ипотекийн зээлд хамрагдаж, таван орон сууцтай болсон 12 мянган иргэн байна” гэж жиргэсэн. Энэ тоо хэр бодитой вэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд би Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байхдаа Засгийн газраас байгуулсан Орон сууцжуулалтын дэд хорооны даргаар ажилласан. Гол зорилго нь 2013 оноос хэрэгжсэн ипотекийн зээлийн тогтолцоо зөв байсан уу, хэдэн төгрөг зарцуулав, хэдэн иргэн ипотекийн зээлээр орон сууцтай болов. Зээл жинхэнэ зорилтот бүлэгтээ очиж чадав уу гэдэг дээр судалгаа хийсэн. 2013 оноос хойш 6 хувь, 8 хувийн зээл олгоход  ипотекийн санхүүжилтэд зориулж нийт 10 их наяд төгрөгийг Монголбанк болон улсын төсвөөс гаргасан.  10 их наядаар 140 мянган иргэн орон сууцтай болсон.

Урьдчилсан судалгаагаар  гэр хорололд амьдраад орон сууцтай болсон иргэн 30 мянга байна. Цаана нь  110 мянган орон сууц авсан иргэн анх удаа орон сууц авч байгаа, гэр хорооллоос орон сууц авсан иргэн биш.

Оны өмнө УИХ дээр хэлэлцэгдсэн үл хөдлөх хөрөнгийн татвартай холбоотой мэдээллийг Сангийн яамнаас өгөхдөө  3-5 орон сууцтай иргэн 12 мянга гэж зарласан. Тэгэхээр өөрийнхөө орлогоор орон сууц авав уу, ипотекийн зээл ашиглаад  орон сууц авав уу гэдгийг нягтлах ёстой.

Миний ахалж байгаа ажлын хэсгийн судалгаагаар тав байтугай 8 орон сууцыг ипотекийн зээлээр авсан иргэн байгаа. Энийг Монголбанк, ипотекийн зээл дамжуулж олгосон арилжааны банк шалгах ёстой. Тоогоо нэг болгох ёстой.

Монголын Ипотекийн корпораци 2 ба түүнээс дээш орон сууц ипотекийн зээлээр авсан 3200 иргэн байна гэсэн.

Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн ипотекийН зээлийн тогтолцоо зөв байсан уу гэвэл буруу тогтолцоо.  Ипотекийн зээл хүсэж  өргөдөл өгөхөд оочер дарааллаараа 2-3 жил хүлээгдэх болж байна. Ипотекийн зээлийн оочерын урдуур ороход 10-20 сая төгрөгийн авлига төлж байгаа, тарифтай болсон.Ийм учраас ажлын хэсэг ипотекийн зээлийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх зорилгоор хоёр хуулийн төсөл боловсруулсан. Орон сууцжуулалтын санхүүжилтийн тухай хуулийн төсөл,  Орон сууцжуулалтын нийлүүлэлтийн тухай хуулийн төсөл бэлтгэсэн. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Намайг өмнө нь Орон сууцжуулалтын үндэсний хороог ахалж ажиллаж байсан учраас Ерөнхий сайд Г.Занданшатар тус хороонд үргэлжлүүлж ажиллах санал тавьсан юм.

Өнгөрсөн хугацааны ипотекийн зээлийн алдаа юу байсан бэ гэвэл барилгын компаниудыг санхүүжүүлсэн.

Уг нь бол ипотекийн зээл иргэдээ орон сууцжуулах, тэр тусмаа гэр хороололд амьдарч байгаа, анхны орон сууц авсан иргэнийг орон сууцжуулахад зарцуулагдах ёстой. Гэтэл томоохон хороолол, үнэтэй орон сууцуудад ипотек олгосон.

Та бүхэн ч мэдэж л байгаа, зарим хороолол ипотектой, зарим нь ипотекгүй хороолол бий. Хан-Уул дүүрэгт баригдсан 50, 60 мянган айлын орон сууцанд байргүй хүмиүүс нь орсон юм уу, орон сууцтай хүмүүс нь дахиад байр авсан  уу гэдгийг тодруулах ёстой.

-Төв банк хоёроос дээш удаа ипотекийн зээл авсан 1500 орчим иргэн байна гэж мэдээлж байгаа. Гэтэл та өөр тоо хэлээд байгаа?

-Өнггөрсөн хугацаанд 30 мянга нь анх удаа орон сууцанд орсон иргэн байна. Цаана нь 110 мянган иргэн яг ипотекийн зээл авах ёстой иргэн байсан уу тогтоох ёстой. Дээр нь 12 мянган иргэн дахин ипотекийн зээл авсан бол аль эх үүсвэрээр авсан бэ гэдгийг тогтоох ёстой.

Монголын ипотекийн корпорациас хоёр ба түүнээс дээш ипотекийн зээл авсан 3200 иргэн байна гэсэн. Энэ тоог нягтлах ёстой. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээл жинхэнэ зорилтот эзэндээ очсон уу, очоогүй бол шалтгаан нь юу байсан бэ гэдгийг олох ёстой.

Ипотекоор өнгөрсөн хугацаанд барилгын компманиудыг санхүүжүүлсэн. Өмнө нь орон сууцыг 1м2 –ыг нь 1.5 сая төгрөгөөр тооцож байр авдаг байсан бол өнөөдөр 4.5-5 сая төгрөг болсон.

Хэн хожиж байна барилгын компаниуд хожиж байна.

-Төв банк бол 3-4 хүн ипотекийн зээлд хамрагдсан 25 хүн байна л гэсэн?

-Ойрын хугацаанд энэ хүмүүс ипотекийн зээлээр авсан орон сууцаа бусдын нэр дээр шилжүүлдэггүй л юм бол энэ тоо батлагдана. УИХ-ын дарга ч хүртэл нийт ипотекийн зээлээр байр авсан иргэдийн мдэээллийг ил болго гэж байгаа.

-Таныг буруу мэдээлэл түгээлээ гэж шүүмжилж байна?  

-Боловсролын зээлийн сангийн мэдээллийг ил болгоход гал нь над дээр ирж, би буруудсан. Шүгэл үлээсэн хүнтэйгээ тэмцэх юм уу. Монгол Улс ипотекийн зээлийн тогтлцоогоо зөв болгох ёстой. Тэгэхгүй бол ипотекийн зээлд хамрагдахын тулд 2-3 жил хүлээдэг,  10, 20 сая төгрөг хахуульд нь өгдөг, хэн арын хаалгатай нь 8, 9-өөр нь байр авдаг тогтолцоо байж болохгүй. Мөнгө мөртэй. Энэ бүхнийг хуулийн байгууллага ч шалгах ёстой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

Avatar

их мэдэх 2026-02-06 185.183.157.214

Сэтгэл зүйч мэргэжилтэй охиноо / Цэрэн думаа/ Монгол банкны мэдээллийн технологийн албан тушаалд оруулчаад юу солиороод яриад байдын. Попрох гээд байгаа бол өөрөөсөө эхэлдээ. Чиний булхайг мэдэхгүй биш дээ хөгшөөн одоо болно доо

Avatar

Нэргүй 2026-02-06 202.131.225.197

Энэ эргүүгийн хэлсэн үгийг сайн унш. "Оны өмнө УИХ дээр хэлэлцэгдсэн үл хөдлөх хөрөнгийн татвартай холбоотой мэдээллийг Сангийн яамнаас өгөхдөө 3-5 орон сууцтай иргэн 12 мянга гэж зарласан. Тэгэхээр өөрийнхөө орлогоор орон сууц авав уу, ипотекийн зээл ашиглаад орон сууц авав уу гэдгийг нягтлах ёстой." гэж хэлсэн байна. Дээшэ гүйлгээд унш. Зүгээр л УИХ дээр үл хөдлөх хөрөнгөөс татвар авах тухай хэлэлцэх үед 5 байртай хүний тоо 12 мянга гэснийг попрох гэж ядаад мушгин гуйвуулж байгаа царай нь.

Avatar

Нэргүй 2026-02-06 202.131.225.197

Боловсролын салбарыг самарсан даа. Сургалтын төлбөрийг хаданд гаргасан. Инфляцад хамгийн их нөлөөлсөн нь боловсролын үйлчилгээ гэсэн статистик гарсан. Хувьсах зардал өгнө, өгөхгүй, хасна хасахгүй гээд бүтэн эргүүтсэн дээ. Хөвсгөлийн с д а нуудаа. Эргүү малнуудыг их хуралд илгээхээ болиоч ээ. Бэлтэс мөрөнгийн малнууд аа.

Avatar

Нэргүй 2026-02-06 202.131.225.197

Энэ уймраа п и з д а г яах вэ? 5 байр ипотекоор авсан 12000 хүн гэснээс хэдхэн хоногийн дараа зүгээр л 5 байртай 12000 хүн байна гэж ш****г гэнээ. Ипотекоор авсан уу, зээлээр авсан уу, бэлэн мөнгөөр авсан уу, мэдэхгүй гэж шаасан. 3,5 сая хүн дотор 5 байртай 12000 хүн байлгүй яахав дээ.

Avatar

дорж 2026-02-06 202.21.116.2

Энэ долир Энхамагалан өөрөө тийм шудрага хүн үү? Их сургуулийн захирлаар хүн томилоод авилга аваад сууж байсан нөхөр шүү дээ.боловсролын салбараар тоглож дууссан өмхий санаатай новшын гар даа.

Avatar

Нэргүй 2026-02-06 122.201.31.218

Энхамгалан сайд юм хийвэл хийдэг шүү Цэцэрлэгийг ямар болголоо одоо ипотекоо цэгцэлээ

Avatar

Зочин 2026-02-06 122.201.31.218

Түрээсийн байр хэсээд хамаг мөнгөө түрээсэнд өгөөд байж байгаа өчнөөн залуу гэр бүлүүд байна тэднийгээ дэмжээчээ

Avatar

Зочин 2026-02-06 103.229.123.133

шшшшш орох орон ч байхгүй зовож явахад 5 байр ч гэх шиг

Avatar

Зочин 2026-02-06 202.179.26.200

Хариуцлага тооцож чадах уу. Дэмий л ярьсаар байх уу. Буруу байгаа бол түүнд ногдох хариуцлага нь л хатуу байж, хэрэгждэг байх хэрэгтэй биз

Avatar

Зочин 2026-02-06 162.229.191.188

Шударга бус байдал Монголын нийгэмд хавтгайрлаа. Их хурлын гишүүн Энх- Амгалангаас эхлээд жирийн иргэд хүн болгон л энэ асуудлыг ярьдаг. Хамгийн гол нь хэн асуудлыг шийдэх ёстой вэ.

Avatar

Нэргүй 2026-02-06 103.168.34.210

rrr hujaa min odoo bolooh dee. sugeer arilj uz

Avatar

Нэргүй 2026-02-06 103.212.119.70

МАНАН хулхи хуурандаа банкчин луйварчин казиночин систем гэж үүнийг хэлнэ .

Avatar

АВИЛГА банкны том асуудал. 2026-02-06 66.181.184.166

Гол асуудал нь авлига. Ипотекийн зээл хүсэгчдээс банкны зарим ажилтан 10–15 сая төгрөгийн авлига авч байж зээлд хамруулдаг болсон нь нууц биш болжээ. Энэ бол хүлээн зөвшөөрөх ёсгүй байдал. Одоо ард иргэд энэ асуудлаар дуугарч, шүгэл үлээх цаг нь болсон байна. Яагаад энэ улсын иргэд өөрсдөд нь хууль ёсоор оногдсон зээлээ авахын тулд заавал авлига өгөх ёстой гэж? Банк нь биднийг хүүгээр шулна ажилчид нь авлилга авна. Энэ бол шудрага бус байна.

Avatar

Нэргүй 2026-02-06 202.9.40.121

Капиталист нийгэмд хэн овсгоотой, зальтай, мөнгөтэй нь амьдардаг хууль байна. Чадаж байгаа юмыг яаж ч чадахгүй. Юм болгоныг төр зохицуулах гээд байна гэж иргэд шүүмжлээд байгааг яагаад анхаарахгүй байна вэ. МАН-ынхан дандаа хөгжлөөс хоцорсон юм ярьж байх юмдаа. Нийгмийн хөгжил жамаараа л явагдаж байна.

Avatar

Нэргүй 2026-02-06 122.201.31.155

Танил талаараа дамжуулаад байр авч байгаа хүмүүс бүгд л ипотeкт орж байгаа одоо мэдэж байгаа юм уу кк. Банкинд танилтай бол яаж ийгээд л орно. заа тэгээд 50 дээш хувийг нь хийгээд өөрөө санхүүгийн чадвартай бол хамрагдаж болж л байгаа биз дээ. Уг нь ипотeк гэдэг зориулалт нь байргүй хүмүүст зориулсан зээл гэтэл байраа сольж байгаа хүмүүс ч хамрагдаад явчихаар утгаа алдаад байгаа юм.

Avatar

ТОГТОЛЦОО гэж..... 2026-02-06 202.126.90.122

Why Nations Fail ??? Төр Засагт ч Хувийн Хэвшилд ч ТОГТОЛЦОО буюу Удирдлага Зохион байгуулалт гэж юм бнада. Хувийн Хэвшилд болон алив Төсөл Хөтөлбөрт Хууль Стандартаа болон Тоглоомын дүрмээ бүрэн ойлгохгүй ажиллаж, үр ашиггүй ажлын Орон Тоонууд бий болгосноос л бүх дампуурлын эхлэл тавигддагдаа.

Avatar

иргэн 2026-02-06 103.212.118.192

арын хаалга нтр гэсэн балай үг хэллэг бүү хэрэглэ. энэ бол намын хийж буй ажил, сонгогчдыг татахын тулд хийж буй урдаас төлөвлөсөн, шат шатны б**с долоогчдын гаргасан судалгаан дээр хийж буй хууль бус үйлдэл, бүүр ужгирсан, тэр олон байр авсан хулгайчууд намдаа хандив өгнө, даргадаа хувиа өгнө, ийм байдлаар л бүх сан, халамж, тэтгэмж, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл бүх юм явсан. авлига, хээл хахуул цэцээглэсэн, цаашлаад сонгуулиар төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авч сурсан, төрийн дээр сандай

Avatar

Иргэн 2026-02-06 66.181.180.41

Хурд группийн өндөр үнтэй орон сууцны ипотекийг тулгаж байсныг олон хүн мэдэнэ!! Ялангуяа Хүннү 2222- стандарт хороололд маш их ипотекийн зээл өгсөн

Avatar

Нэргүй 2026-02-06 59.153.114.122

Энэ уруултай нөхөр чинь гэнэт юу болоод популизм хийгээд унав аа??

Avatar

иргэн 2026-02-06 185.220.101.100

УИХ гишүүн Энх амгалан охин /Цэрэн думаа/-оо Монгол банканд шахаж оруулж залуусын ажиллах боломжийг булаасан үнэн бөлгөө, шударга ёс ярих гэж байгаа бол өөрөөсөө эхэл хөгшин төгцөг минь, сайд байхаа болихоороо худлаа орилоод байдаг н**ш чинь, чамд ямар ч тоо баримт байхгүй, үзүүлэх юм ч байхгүй. Хэн ч тоохгүй болохоор худлаа юм ярьж элийрч байх юм

Avatar

Иргэн 2026-02-06 66.181.189.15

Ямар ч байсан шүгэл үлээж байж л мэдэж авлаа шзү дээр. Одоо харин 1 ээс илүү ипотек авсан хүмүүсээ шалгаад өгсөн зээлийн эдийн засагч нарыг нь хамт илрүүлээд зарлаад авилга өгсөн авсаныг нь шадгах хэрэгтэй. Зээлийг нь өөр хүмүүст өгөө

Avatar

Зочин 2026-02-06 66.181.183.141

Маш сайн зөв судалгаа хийж ээ баяр хүргэе. Дүгнэлт гэвэл, 2023 онд оруулсан ипотекийн зээлийн олгох журамд оруулсан өөрчлөлтөө дахин харах, мөн орон байраа томсгох хүсэлтэй иргэдэд зориулсан зээлийн журмыг тусад нь гаргах хэрэгтэй юм болов уу!!!

Avatar

Нэргүй 2026-02-06 202.55.188.125

коммунизмын ар өврийн хаалга амь бөхтэй оршсоор байна

Avatar

Нэргүй 2026-02-06 66.181.191.195

Huunii zoruug bankuudaas bucaaj av

Avatar

Нэргүй 2026-02-06 66.181.185.206

ил болгоо олон байр авсан иргэдийг залуу гэр бүлүүдэд байр авах гээд чадахгүй хүлээгээд бөйхөл

Avatar

zo 2026-02-06 59.153.112.83

худлаа попроод нийгмийг хуваагаад явах юм. та нарын 20 жил төрд байсан үе шүү дээ. араилжааны банк хэзээ ч зүгээр хүнд мөнгө өгөхгүй төрөөс харин шударга систем шүү. өгсөн ч барьцаа хөрөнгө гаргуулж байгаа

Avatar

Судлаач иргэн 2026-02-06 202.9.46.239

Энх-Амгаланг ийм арчаагүй боловсролгуй шаар гэж естой бодоогүй явжээ..олон байртай иргэдээ шалгана гэж эргүүтэж байхаар халамжаа багасга ,хадгаламжийн хүүгээ бууруул.!!!!!!халамжаар амьдарч архи гударч хорвоог туулдаг гэр хорооллын олон зуун мянган иргэд чинь хэзээч байранд орж чадахгүй..байранд орсон ч байрны төлбөрөө төлөхгүй..СӨХ өө төлдөггүй олон жил хэрүүл хийгээд суугаа чиний улны оркууд хамаатнууд чинь УБ хотыг бузарлаж байна..байр олон авсан иргэн бол улсдаа гавьяатай хүн шүү!!!

Avatar

Нэргүй 2026-02-06 202.9.47.41

чи хэдэн байр ипотекээр авснаа хэлчих

Avatar

Ц.Нямдорж 2026-02-06 202.9.47.37

24 байр

Avatar

Зочин 2026-02-06 162.229.191.188

Дээр дооргүй л яриад шүүмжлээд байдаг. Тэгээд хэн шударга ёсыг тогтоож, нийгэм журмыг байгуулах вэ.

Avatar

Зочин 2026-02-06 162.229.191.188

Монгол улсад шударга бус байдал дэндүү газар авсан байна. Эхлээд бүх шатандаа шударга ёс, хариуцлага, ёс суртахууныг баримталсан хэрэгтэй Үүний. дараа л бүх ажил ном журмаараа явна.

Avatar

Нэргүй 2026-02-06 103.57.92.178

Эхлээд төрийн албан хаагчдын хамаарлыг шалгаж эхлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-02-06 158.59.146.30

битгий попроод бай, хачин юм чинь, хүн бүр л мэддэг, хэзээний л ийм байсан, албан тушаалтнууд, тэдний ойр тойрныхон авч байгаа шдэ, жирийн иргэн авлаа юу, ямар хулгайгаа нуур гэж мэдээж зүйл улиад яваа зддэн тэвнэ вэ чи???

Avatar

Нэргүй 2026-02-06 158.59.146.30

битгий попроод бай, хачин юм чинь, хүн бүр л мэддэг, хэзээний л ийм байсан, албан тушаалтнууд, тэдний ойр тойрныхон авч байгаа шдэ, жирийн иргэн авлаа юу, ямар хулгайгаа нуух гэж мэдээжийн зүйл улиад яваа зүүдэн тэвнэ вэ чи???

Avatar

Fail 2026-02-06 202.126.91.223

WHY NATIONS FAIL

Avatar

Нэргүй 2026-02-06 202.126.91.223

мэдэхгүйээ нэг хэсэг нь утаанд дарагдаж, Төрзасагтаа дарамтлуулж, зовж зүдэрч, Барилгын компаниудад залилууулж орох оронгүй байхад нөгөө хэсэг нь Зайсанд Синга таун мэтэд тансаглаж суух…..энэ насандаа ингэж зовж байгааг харахад бидний л үйлийн үр бхдооо 🥲

Avatar

Нэргүй 2026-02-06 103.168.34.35

Одоо ёстой шудрагаар шүгэлдээд байгаа гэдгээ нотлох хэрэгтэй юуны төлөө УИХ-ын гүшүүн билээ:Бүгдийг зарлаад нэр ус хаягтай нь ил тод болгохыг харах үлдлээ шүү эрхэм гишүүн ээ

Avatar

zo 2026-02-06 59.153.112.83

хэрвээ энэ нь үнэн бол та бүхний байгуулсан төр, хууль журмын хүрээнд л ийм байгаа. худлаа өөрсдөө байгаагүй юм шиг царай гаргаад яах вэ. нийгмийг шоугаар турхирахаа боль_ асуудал байгаа бол чимээгүй цаашаа зохицуулаад ажил

Avatar

Нэргүй 2026-02-06 59.153.112.11

1ЭЭС ДЭЭШ АВСАН НӨХӨР МӨН ЗЭЭЛ ӨГСӨН БАНКНЫ НӨХӨДИЙГ ИЛ БОЛГО МӨН ИЙМ НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУУРИЙГ ТАВИСАН НӨХӨДИЙГ ИЛ БОЛГООД ШАЛГААД ЯЛАЛ ТЭГЭЖ БАЙЖ ШУДРАГА НИЙГЭМ ГЭРЭЛ ГЭГЭЭ ЦУХУЙНА

Avatar

Судлаач иргэн 2026-02-06 202.9.46.239

төр хийх юмаа олж ядаж төрийн сэнтийд нэр төр хайсан Энх-Амгалан мэтийн х*******н шээс барилгын салбарт хөрөнгө оруулсан татвар төлж байгаа иргэнээ шалгана гэж солиороод попорч байхаар- Барилгын компаниудад төсвөөс орон сууц барих зорилгоор олон их наяд төгрөг хүүгүй олговол иргэд маш бага хүүгээр байртай болох боломжтой..Eвропод урьдчилгаа 10 хувь төлөөд 25 жилийн хугацаатай жилийн хүү 5 % тэй зээл олгодог..орон сууцыг энэ зээлээр дэлхийн аль ч орны иргэн авч болно..

Avatar

сонгогч 2026-02-06 202.9.46.128

5- с дээш байрыг ипотекийн зээлээр авсан хүмүүс нь 60000 янданг буулгах боломжийг хулгайлжээ гэсэн үг юм. Ипотекийн зэлээ зогсоож орон сууцны үнээ 1,5 сая болтол нь, бодит үнэ дээрээ буутал нь буулгах шаардлагатай юм биш үү?

Avatar

Судлаач иргэн 2026-02-06 202.9.46.239

5 байрандаа амьдрахгүй шүүдээ. тэхээр 4 янданг буулгаж 4 айлыг тохилог байранд амьдрах боломжийг олгосон хөрөнгө оруулагч татвар төлөгч гавьяатай иргэн шүү. хүндлэх ёстой..

Avatar

Нэргүй 2026-02-06 103.145.234.99

Төрас хулгалдаг дампурулдаг хэсэг бүлэг нөхөдүүдэыг халж хариуцлага тоцочээ нэгэс дэшыг бүдыг цуцлаж бусдад боломж олгочээ

Avatar

Нэргүй 2026-02-06 188.162.254.91

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч, хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-02-06 59.153.115.66

байрандаа амьдардаг нь хэд бол аваад түрээсэлж харагддаг ихэнх нь

Avatar

Иргэн 2026-02-06 45.117.34.122

Сүүлийн хэдэн жил орон сууцны м2-ийн үнэ өсөж 4 саяас доош байр байхгүй болж байна. Энэ их үнийн өсөлтийг дийлж жирийн иргэд байр авахад хэцүү болж байна. Тэндер, нүүрсний хулгайн авилга их байгаагаас байрны үнийг өсгөж барилгын компаниудыг санхүүжүүлж байгааг юу гэж тайлбарламаар байна вэ?????????????

Avatar

Нэргүй 2026-02-06 202.131.225.53

pop ingej yadarsan ard irgedee ingej hudal yarij taltsuulah yunii uchir we

Avatar

Даш 2026-02-06 66.181.188.252

Эхний зээлээ хааж байж дараагийн байраа авдаг. Энэ нь 2 байртай болж харагдаад байгаа

Avatar

иргэн 2026-02-06 66.181.171.252

Мэдэж байгаа юм бол та нэр ус, баримттай нь яриач дээ, ийм хүний толгой эргүүлсэн, худлаа анхаарал татах гэсэн хов шиг юм битгий ярьж байгаач. Хууль хяналтын байгууллагад өгөөд шалгуулаад шийдвэрлээд яваач. Та тэгж чадахгүй юм бол жирийн иргэд бид чинь яах юм, зүгээр сонсоод л ааяаа яа ямар муухай паа пүү гээд л байж байх уу????????????????????????????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж