Дуучин Б.Алтанжаргалтай ардын дууны мөн чанар, уран бүтээлийн замналынх нь талаар ярилцлаа.
-Сүүлийн үед та ямар уран бүтээл хийж байна вэ?
-Хоёр жил дамнасан пянзны ажлаа дуусгалаа. Сар шинийн дараа хэвлэлтээс ирнэ. Зорьж байсан ажлынхаа ард гарсан нь сайхан байна. Хөгжмийн найруулга дээр нь "Жонон" хамтлаг ажилласан. “Тэнгэрийн салхи” нэртэй 10 дуутай пянз тун удахгүй гарна.
-Пянзыг хүмүүс дахин эргэж сонсох болсон байна. Тиймээс цомгоо пянз болгон хэвлүүлсэн үү?
-Хамгийн удаан хугацаанд хадгалж, сонсох боломжтой хөгжим бол пянз. Дууны децибелийн хувьд ч хүний чихэнд илүү таатай мэдрэмж төрүүлдэг. Тийм учраас пянзыг цаг хугацааны хувьд ч хуучирдаггүй гэж боддог. Биет хэлбэрээрээ хамгийн удаан хадгалах боломжтой хувилбар учраас пянз болгон хэвлүүлсэн. Үндэсний дуучны хувьд үүнийг хийх нь миний хариуцлага.
Одоогоос 90 орчим жилийн өмнө урлагт хүчин зүтгэж байсан М.Дугаржав, М.Ядамсүрэн, Цэрэндорж, Наваан-Юндэн зэрэг аугаа уран бүтээлчид 60 гаруй дууг Москвад пянзан дээр бичүүлж байсан түүх бий.
Тухайн үед одоогийн 21 аймгаас урлаг, уран сайхны авьяастай, төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг хамруулан асар том архив бүрдүүлж байсан ч харамсалтай нь бүгд устгагдсан. Пянз хийх явцдаа энэ түүхийг бодож байлаа. Энэ бол бидний хувьд маш том сан хөмрөг байсан. Тухайн үед зарим дууг нийтэд ил дуулахыг хориглож, олны өмнө устгасан бараан дурсамж байдаг. Тэр үед хориглож байсан дуунууд одоо бүгд нийтийн хүртээл болж, эргэн дуулагдаж байна.
-“Гоолингоо” дууг дуулахыг хориглож байсан тухай түүх сонсогддог?
-Тийм ээ. “Гоолингоо” бол нийтэд дуулахыг хориглож байсан дуу. Миний хувьд Nene артисттай сэргээн дуулсан. Өмнө нь Ичинхорлоо гэдэг хүн дуулж байсан. Тэр хувилбар нь хүрээ хэв маяг, дэг жаягтай. Дууны өнгө аясыг сонсвол “ваханая” гэх мэт хятад өнгө аяс сонсогддог. Ичинхорлоо гуайн хувьд Сүхбаатарын нэрэмжит Ший дуурийн уран бүтээлч байсан. Магадгүй тэр нь нөлөөлсөн байх гэж үздэг.
–Удахгүй болох гэж буй “Торгоны хээ” ардын дууны цэнгүүний талаар хуваалцвал?
-"Торгоны хээ" тоглолт 12 дахь жилдээ болох гэж байна. Өмнө нь хөгжмийн бүтээлүүд, ардын богино дуунуудыг морин хуурын чуулга найруулга хийж тоглодог байсан. Энэ жилээс олон уран бүтээлчийг оролцуулж байгаагаараа онцлогтой.
-Үндэсний уламжлалт сар шинийн баяр тохиох гэж байна. Танай гэр бүлийн хувьд сар шинийн баярыг хэр өргөн дэлгэр тэмдэглэдэг вэ?
-Мэдээж хэрэг чухал ач холбогдол өгдөг. Дээл хувцсаа бэлдэнэ. Зочид гийчдэд зориулж идээ ундаа, бэлэг сэлтээ зэхнэ. Өндөр үнэтэй гэхээсээ илүү сэтгэлийн л бэлэг байх ёстой.
Манай эмээ өвөө захиж сургахдаа “Айл гэр л болсон бол идээ шүүсээ бэлдэж зас. Гэр орноороо хүмүүс оруул” гэдэг байсан. Хамгийн аз жаргалтай тэмдэглэдэг баяр.
Учир нь сар шинээр бид өдөр тутмын хэрэглээнд байдаггүй мэндийн үгсээр нэгэнтэйгээ мэндэлж, мөн ам зөрсөн хүмүүс ч энэ баяраар далимдуулж бие биеэ энэрч уучилдаг. Тиймээс бид заавал тэмдэглэж байх ёстой. Цагаан сар зардал өндөртэй гэж битгий цааргалж байгаарай. Дээшээ харсан савнуудаа дүүргэж, үндэсний хувцаснуудаа өмсөж, биесийнхээ амар мэндийг мэдэлцэж, түвшин сайхан үгсийг хэлэлцэж сууна гэдэг хамгийн сайхан. Өнгөрсөн жилийн хар бараан зүйлсээ хаяж, ирээдүйн шинэ зорилгыг бий болгодог. Гэр бүл, айл өрх бүр халуун дулаан энергийг төвлөрүүлдэг. Сайхан баяр.
-Та ардын дууг хэзээнээс дуулж эхэлсэн бэ. Анх хип хоп хамтлагт уран бүтээлээ эхлүүлсэн гэж сонссон? .
-Миний хувьд уртын дуучин мэргэжлийг эзэмшсэн. Суралцах таван жилийн хугацаанд дуулах ур чадвар эзэмших гэхээсээ илүү өөрийгөө таньж мэдэж, төлөвшсөн. Дуунд илүү шунаж, дурласан. Амьдралын явцад хүнд олон л зүйл тохиолдоно. Хаана ч, юу ч хийж болно. Энэ бол туулж өнгөрөх ёстой л зүйлс. Хамгийн гол нь эхэлсэн ажил, дурласан зүйлээ дүүргэх л хэрэгтэй. Дуртай л бол ямагт сэтгэлд байж л байдаг. Харин аз ирэх мөчид бэлэн байх нь чухал.
-Тэгвэл зориг орсон үе тань хэзээ вэ?
-Би зоригтой хүн бол биш ээ. Зүгээр л хайртай. Хэзээд л цаанаас нэхэж байдаг. Сэтгэл санаа төвлөрсөн ямар нэг зүйл хийж байхад, амандаа нэг дуу аялчихдаг байсан. Циркт, уул уурхайн салбарт ажиллаж байх хугацаа бол өөрийгөө бэлдэж байсан үе байх. Магадгүй дуучин болоогүй бол уурхайчин болох байсан. Далдын хүсэл зорилгод цаанаас сэрэх цаг үе байдаг байх. Харин сэрэх цаг хугацаандаа бэлтгэлтэй байх ёстой. “Аз ирэхэд би өөрөө бэлэн байсан” гэдэг үг байдаг шүү дээ. Ихэнх хүмүүс чи бол азтай гэж хэлдэг. Хүсэж байгаа зүйлдээ хүн харамгүй шуналтай байх хэрэгтэй. Уран бүтээлийн шуналтай байсны шагнал нь ардын дууч гэх олны хүндэтгэлийн хүртсэн болов уу гэж боддог.
-Ардын дууг шинэ, орчин үеийн хэв маягаар дуулах санаа анх яаж төрөв. Тухайлбал, “Самрын гурван толгой” дууны клипний хэв маяг их өвөрмөц санагдсан?
-“Самрын гурван толгой” дууны клипээр дамжуулан сонсогчдод өгөх гэсэн хамгийн чухал санаа нь үндэсний ихэмсэг байдал. Хүн өөртөө итгэлтэй байхын тулд таашаал авдаг зүйлтэй байх ёстой. Тэр нь дуу, үнэт эдлэл гэх мэт юу ч байж болно. Харин түүнд үндэсний гэх санааг л шингээхийг зорьсон. Хөгжмийн найруулгыг илүү орчин үеийн, танил байлгахын тулд шинэчилсэн.
Хамгийн сайхан нь ардын богино дуу өөрөө бүх хөгжмийн төрөлд хөрвөдөг.
Зохихгүй зүйл байдаг шүү дээ. Зохихооргүй зүйлийг хүчээр наах шиг муухай юм байхгүй. Харин манай үндэсний дуу тийм биш. Гол нь донжийг нь олох хэрэгтэй.
-Та нэг ярилцлагадаа “Ардын дуу өөрөө сүнслэг. Сэтгэл гэгэлзээд, хоолой салгалаад, сонин болчихдог. Дууны утга санаа, тухайн үеийн ахуй байдал руу нь нэвтэрч орсон юм шиг санагддаг” гэж хэлж байсан. Танд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлж, тийм мэдрэмж өгч байсан ямар дуу байдаг вэ?
-"Дүүриймаа" дууг дуулахад яг тийм мэдрэмж авч байсан. Анх студид бичүүлж байхад дууны амь илүү мэдрэгдсэн. Ардын билэг зүйч Ж.Бадраа гуайн задалж тайлбарласнаар “Зүүн Сүмбэр нь Чойрын Сүмбэр уул, Баруун Сүмбэр нь одоогийн Батсүмбэр гэж тодорхойлсон. Өргөн уудам, газар нутагт өөрийн сэтгэлт бүсгүйгээ хайж явахдаа энэ дууг зохиосон байна” гэж тайлбарласан байдаг. Мөн Б.Бааст гуайн “Хаш аяга” зохиолын хэсэг Дүүриймаа дууны түүхтэй огтолцдог.
Үгийг нь бадаг бүрээс нь задалж ойлговол энэ нь бүр ч тодорхой болно. Тухайлбал, “хавар, намрын зургаан сар” гэхээр зургаан сарын турш эрж хайж явсныг илтгэнэ. “Хадтай сүмбэр ууланд харцага шувуу жиргэнэ” гэдэг нь хээр гадаа, хол замд их явсныг харуулна. Харин “хар дээлээ хадган цэнхэр болтол” гэхэд найр наадам болгонд сураг тавьж, дуулж хуурдаад явсан хүний дүр зураг тодорно. Сүүлд нь энэ дуугаа өөрөө зохиож дуулсан гэх домогтой.

-Та ардын дууг сэргээн дуулахдаа харизма, увдис шингээж, нүүрний баясгалан тодруулан дуулдаг. Энэ нь таны бүрдүүлсэн хэв маяг, донж уу, эсвэл таны өөрийн угаас байгаа байдал уу?
-Ардын дууны соёл өөрөө эрхэмсэг, намбатай байхаас аргагүй. Би зориуд ямар нэгэн донж, хэв маяг бүрдүүлнэ гэж боддоггүй. Өөрийнхөөрөө, дуугаа мэдэрч дуулж байгаа минь л тэр. Дээл хувцсаараа л гангарна уу гэхээс өөр юугаар гангарах билээ. Гол нь гоо зүйн мэдрэмжийг үзэгчдэд хүргэх ёстой. Шаналж зовсон, гуниг гутралтай төрх ардын дууны мөн чанарт ч зохицохгүй санагддаг. Соёл урлагийг дэлгэрүүлж байгаа хүний хувьд тайзан дээр нүүр дүүрэн мишээх ёстой. Биднээс өмнөх үеийн уран бүтээлчид тайзны соёлыг үнэхээр сайхан үлгэрлэж ирсэн. Тэднээс суралцах зүйл маш их бий.
Өөрийн үндэсний дуугаа дуулж байгаа бол эзэн шиг хандах хэрэгтэй. Хоёрын хооронд, дутуу хагас сэтгэлээр хийх юм бол дуулаад ч хэрэггүй.
Олдож буй тайз болгоныг эзэгнэхийг хичээдэг. Учир нь бидний өөрсдийн дуу, өв соёл ямар ч алдаа мадаггүй, хиргүй тунгалаг учраас олон түмэнд ч мөн адил цэвэр сайхнаараа хүрдэг. Тунгалаг сайхан зүйлийг сайхнаар нь л хүргэх ёстой.
–Ардын дуу хүний сэтгэлд гүн хүрдэг нь чин зүрхнээсээ урган гарч, бодит түүхээс бүтдэгтэй холбоотой гэж боддог. Тэр ч утгаараа та өөрийнхөө мэдрэмжид суулгах гэж дуугаа судалж дуулдаг мэт санагддаг. Илүү амь шингээж дуулахыг хичээдэг үү?
-Дуу болгон өөрийн түүх домогтой. Бодит цаг хугацаанд бүтсэн байдаг. Харин ямар нөхцөлд бүтсэн гэдгээрээ онцлог. Жишээ нь, Манжийн үед бүтсэн дуунууд эрх чөлөөг хүсэмжилсэн шинжтэй. Ноёдоо зэмлэсэн, харь улсын хүмүүсийг шүүмжилсэн тал руу байдаг. Их байлдан дагуулалтын үеийн дуунууд илүү мөн чанарын ойлголтыг өгдөг. Зовж зүдэрсэн утга учиртай дуу ховор. Ихэнхдээ байгаль дэлхийгээ хайрласан, хорвоогийн мөн чанарыг илтгэсэн утга бүхий дуунууд байдаг.
-П.Адарсүрэн гуайг Дорноговьд тоглолтоор очиход нь 13 дахиулсан түүхийг эмээ маань ярьдаг байсан. Түүн шиг таныг энэ тэнд очиход дахиулж дуулуулах хүсэлт хэр байдаг вэ?
-Өвөрхангай аймагт таван удаа дахиулж дуулуулж байсан. Уран бүтээлч хүн олон дахин дуулах гэхээс илүү үзэгчдийг хүндэтгэх сэтгэлтэй байх ёстой. Ийм сайхан хүндэтгэлд хоолой хүрч л байвал хэдэн ч дуу дуулсан хамаагүй гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй. Тэгж байж бусдад өөрийгөө бүрэн дүүрэн харуулна. Ямар нэг зүйл дутаад байгаа учраас үзэгчид хүсэж нэхээд байгаа гэсэн үг шүү дээ. Зарим нь шинжиж, сонжих ч сонирхолтой байж мэднэ. Нэг хошин түүх байдаг.
Нэг залуу дуучин нутагтаа очоод тоглолт хийтэл үзэгчид дахиулаад байсан гэнэ. Нөгөө дуучин дотроо би сайн дуучин болсон юм байна гээд бодоод байж. Гэтэл нүүрний эгнээнд сууж байсан хүн “Чамайг дуулж суртал чинь дуулуулна даа” гэсэн гэдэг.
Тэгэхээр ард түмэн гэдэг хамгийн том шүүлт. Урлаг өөрөө маш нарийн мэдрэмж шаарддаг. П.Адарсүрэн гуайн хувьд бол домог л доо. Тэр хүнийг сонсохыг хүсдэг, ойроос харахыг хүсдэг олон хүмүүс байсан гэдэг. Олдож байгаа дээр нь дуулуулъя дараа жил ирээ ч үү, үгүй юу гэж хүмүүс боддог байсан болов уу. Тэр 13 дахиулах бол энүүхэнд байх. Тухайн үеийн бүх хүн П.Адарсүрэн гуайг сонсдог. Тийм хэмжээний уран бүтээлч маш ховор. Одоо бол тийм хүн байхгүй. Үнэхээр онцгой байсан.
-П.Бадарч гуайгаас “Есөн эрдэнийн орон” дууг дуулах зөвшөөрөл авах гэж очсон бичлэг тань цахим орчинд түгэж байсан. Ер нь зохиогчоос нь зөвшөөрөл авч дуулдаг дуучид ховор мэт санагддаг. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Дууны зохиолчид уран бүтээлчийг тоож дуугаа өгнө гэдэг бол дээдийн заяа. Зохиогч нь тухайн дууг дуулах эрх олгож байгаагаас биш, эзэмших эсвэл ашиг олох эрх олгож байгаа хэрэг огт биш. Оюуны өмчийн хуулиар зохицуулсан зохицуулалтыг буруугаар ойлгодог мэт санагддаг. Нутгийн эрхэм зохиолчийн Төрийн соёрхол хүртсэн бүтээлийг дуулах завшаан тохиосон нь нэр хүндийн хэрэг байсан. Уран бүтээлийг нь дордуулалгүй дээш нь өсөн дэвжүүлж, цэцэглүүлэхийг хүссэн. Энэ бол маш том хариуцлага. Тийм амар зүйл биш. Харин ардын богино дууг хэн ч дуулж болно. “Арван тавны сар”, "Цэнхэрлэн харагдах уулс” гэх мэтчилэн олон зуун хувилбар байна. Уран бүтээлч бүр өөр өөрийн онцлогийг шингээж дуулцгаадаг.
-Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ? Хэр өнөр олуулаа өссөн бэ?
-Бага насаа ээжийнхээ аав ээж дээр хөдөө өнгөрүүлсэн. Манайх олуулаа. Би эхээс зургуулаа. Хөдөө таван хошуу мал хариулж өссөн учраас хөдөөний амьдралыг мэдэхгүй хүмүүсийн хажууд бол мэддэг. Малчин хүмүүсийн дэргэд бол дулимаг. Монгол гэрээ барьж мэднэ. Таван хошуу малаа эрхшээхээ мэднэ. Үүнийгээ хүүхдүүддээ ч зааж сургахыг хүсдэг. Хэт холдохоор төсөөрөх гээд байдаг учраас зундаа гэр барьж хөдөө зусдаг. Нүүдэлчин, малч ухаантай хүмүүсийн дэргэд хүмүүжсэнээр аж ахуйн ажил, наад захын зүйлийг сурсан. Өвөө эмээгээрээ их бахархдаг. Нутаг орондоо нэр хүндтэй малчин хүмүүс байсан. Манай өвөөг Батжаргал гэдэг. Эмээг минь Тантан гэдэг. Батжаргал, Тантан гуайн хүүхдүүд ажил төрөлд дүйтэй гэж нутгийн хүмүүс ярьцгаадаг. Бас биднийг айл саахалтаар хэсүүлдэггүй байсан. Тийм хүмүүжлээр хүмүүжсэн учраас орой үдэш гадуур тэнэхгүй гэр лүүгээ л харьдаг болчихдог юм билээ.
-Багадаа хурдан морь унаж, гийнгоолдог хүүхэд байсан гэсэн. Таныг дуулахыг дэмждэг байсан хүн ээж тань гэдэг юм билээ.
-Тэгэлгүй яахав. Ээж минь янз бүрийн дууны уралдаан тэмцээнд уйгагүй хөтөлж явдаг байлаа. Морин дэл дээр гийнгоо цангинуулж явсан маань үндэсний дуу хөгжимд хөтлөх хөтөч болсон байх. Ардын дуу дуулах эхлэл минь тэр байсан.
-“Бөмбөр бөмбөр модондоо,
Бүргэд шувуу үргэнэ дээ хө
Бөөрөнхий биеийг минь өсгөсөн
Ээжийнхээ ачийг яанам бэ хө” гэсэн үгтэй дуу байдаг. Таны хувьд эцэг, эхийн ачийг хариулж чадсан гэж боддог уу?
-Баяр баясал, аз жаргалаар дүүрэн байлгасан гэж хэлэхгүй ээ. Гэхдээ муу үг сонсгож, сэтгэлийг нь өвтгөж яваагүй гэж боддог. Нутаг орон, эцэг эхийнхээ нэрийг зөв сайнаар дуудуулж яваадаа баярладаг. Ачийг нь бүрэн хариулаагүй ч, нэрийг нь сэвтээгээгүй байх. Эцэг эхийн ачийг хариулж чаддаг, эс чаддаг тухай хүн бүр л өөр өөрөөр ярьдаг. “Бурхан багш л ачийг нь хариулсан юм гэнэ билээ” гэх үг ч байдаг. Эцсийн дүндээ эцэг, эхийн сэтгэлийг өвтгөхгүй, амьдралаа тэгш сайхан авч явах нь л ачийг нь хариулж буйтай дүйх байх. Эцэг эхийн хамгийн том хүсэл бол үр хүүхэд нь зөв сайхан явааг харах. Овог нэр, нутаг усныхаа нэрийг сайнаар дуудуулж яваа минь зөв замаар явж буйн хэрэг юм болов уу гэж боддог.
-Та үр хүүхдүүддээ юу сургаж, юуг хамгийн их захиж үлдээхийг хүсдэг вэ?
-Миний хувьд хүүхдүүдээ хариуцлагатай иргэн болгож төлөвшүүлэхийг хичээдэг. Ирээдүйд тэд юу ч хийж магадгүй. Гэхдээ тухайн ажиллаж, хөдөлмөрлөж буй салбартаа эзэн байгаасай гэж хүсдэг. Түүнээс хичээл сургуульдаа онц сурахыг шаардаж, хүсээгүй зүйлийг нь тулгадаггүй. Өөрсдийнх нь зорьсон хүсэл зорилгыг өдөөхийг хүсдэг. Тэгвэл өөрсдийнх нь хувьд ч итгэлтэй болно. Өөртөө итгэлтэй байж л цаашид нийгэмд эзлэх байр суурь, буурьтай болно.
-Үндэсний эх оронч үзэл, өв соёл, зан заншил минь сүүлийн үед аажмаар алдарч, алсарч байгаа мэт санагддаг. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Баяр ёслолоор бид ач холбогдол өгөхийн зэрэгцээ байгаль дэлхийдээ шүтэн барилдлагатай байсан өвөг дээдсийнхээ захиасыг л байнга санаж бодож явах учиртай. Ядаж л хогоо хаядаггүй байх хэрэгтэй.
Эх оронч, үндсэрхэг үзэл гэдэг зүйл эх орноо хайрлахаас л эхэлнэ.
Эцэг өвгөд минь газар усаа хайрлаж нэг газраас нөгөө газарт нүүсээр ирсэн. Одоогийн малчид маань ч тэр соёл уламжлалаа дагаж байнгын нүүдэл хийж байх нь зүйтэй санагддаг. Өв соёлдоо илүү хүндэтгэлтэй хандаж, түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Шууд мартаж халах нь биднийг цаашид бид биш болгоно. Тиймээс маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хэлний яруу тансаг байдлыг өргөн дэлгэрүүлж хүүхдэд багаас нь ардын дуу, шүлэг, домог, түүхийг зааж сургаж, судлуулах ёстой санагддаг.
3,607.57

















































Irgen 2026-02-06 202.9.41.122
Niitiin duuchdiig gaviyat bolooroi gehiim
Gehdee Altanjargald gaviyatiin ram.oron zai bga shuu.Amjilt.Er n Duuri.Rok.pop bol ter chigeeree delhiin urlag.Niitiin duuchdaas Javhlan.Baysgalan.Otgonjargal.Altanjargal bol ard tumnii shuteen uom daa
Нэргүй 2026-02-06 103.57.94.216
Ардын дууны ханхүү гэж олон хүн үнэлдэг юм билээ. Энэ чинь л хамгийн том үнэлгээ болов уу. Үндэсний урлагаа сурталчилан түгээн дэлгэрүүлэх ариун гэгээн үйлс тань үргэлжид өөдлөн бадарч явах болтугай. Ганц нэг барлаг хүн сөрөг сэтгэгдэл бичсэн харагдана. Тэр ёстой юу ч бишээ.
дуунд дуртай хүн 2026-02-06 202.126.88.190
Урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай 🙏
Гавъяат болохын ерөөл өргөе.👏❤️
Зочин 2026-02-06 202.179.26.203
Мал аж ахуйд ойр өссөн хүүхдүүд зүг чиг, цаг агаарын байдал, малын төрөл, нас, хүйс, тоо, уул овоо, ус гол, байгалийн байдлын болон ахуй амьдралын талаар маш их мэдээлэлтэй өсөхийн зэрэгцээ ардын сургаал үгсийг байнга сонсож өсдөг нь сайхан
Зочин 2026-02-06 66.181.178.244
Сайн дуучин байх оо, мань ямар урлаг ойлгох биш, ер нь бол ойлгомжтой, өөрийгөө гавьяатад бол хангалттай болчихсон л гэж ойлгоод яваа хүн байна, иймэрхүү ярилцлага энэ тэрийг хэзээ, яаж хийх, хэнтэй хийх чинь бөөн тактик ш дээ, кк
Зочин 2026-02-06 66.181.185.129
Сайн дуучин бас юм уншдаг зөв бодолтой залуу юм.
Нэргүй 2026-02-06 66.181.185.69
НЭГ ИХ САЙН ДУУЧИН БИШЭЭ, ЯАХАВ ОЙР ЗУУР ДУУЛДАГ ХЭДИЙ Ч БОГИНО ДУУНД ХООЛОЙ ТААРУУ, ДУТУУ АЯЛДАГ. УРТЫН ДУУ ДУУЛАХЫГ НЬ ҮЗЭЭГҮЙ.
Иргэн 2026-02-06 202.9.46.231
Цагаан сараар гавьяат өгөх байх,
shalg gachin bandi bsanshde 10 jildee 2026-02-06 43.228.131.160
shalg gachin bandi bsanshde 10 jildee urtiin duu duulaad uur id shidgui 00 surdag bidhedtei araas guigeed nzlah gd bdag bsan suud joohon nerd garsan shine jileer neg taarsan chin chi hen bilee gj shaadgiin eruugiin hug s***h gesen nz bolio gd
Нэргүй 2026-02-06 172.58.244.36
Чи ингэж атаархаад яахав дээ, хө .
Нэргүй 2026-02-06 58.140.99.82
ха ха ха бид хэдийн араас гүйгээд найзлах гээд байсан гэчиж ээ !!!!! ёстой чи хэн билээ ? одоо та хэд хаа байна аа ???!!! Нэрийг чинь ч санахгүй байхад эрүүг нь хуга шааж чадах хүн нь чи мөн үү ? Тэнгэр заяат хөвүүнд атаархаж байхааар архиа гудраад уландаа л бөөлжөөд хэвтэж бай
Нэргүй 2026-02-06 103.57.93.139
Nenetei duulahdaa jaahan ul toomsorloson handlaga gargaj baisan shuu. Nene hedii jaahan huuhed ch gelee hun gedeg utgaar ni hundetgeltei handah heregtei bolov uu!
Нэргүй 2026-02-06 172.58.244.36
Бас л атаархал, чи ер нь Төв аймгийнх бгаадаа, аягүй бол Алтанбулагийнх биз, атаач пмнууд….
Нэргүй 2026-02-06 202.55.188.125
няня чинь хэлээ хазаад байсан шдээ