"News" агентлаг энэ 7 хоногийн гэрэл зургийн сурвалжлагаа Хустайн байгалийн цогцолборт газраас бэлтгэн хүргэж байна.
Хүн төрөлхтөн 10 мянган жилийн өмнөөс өнөөг хүртэл адууг гэршүүлэн уналга эдэлгээндээ ашиглаж байна. Харин тахь нь гэршээгүй үлдсэн дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг адуу юм. Дээд палеолитын үед хамаарах Франц Улсын өмнөд хэсэгт орших Ласко агуйн сүг зурагны хананд тахийг дүрсэлсэн байдаг нь 15 мянган жилийн тэртээ амьдарч байсныг гэрчилж байна. Судлаач Николай Пржевальский 1879 онд Монголын говь цөлөөс нэгэн зүйл зэрлэг адууны арьс, гавлын яс авчирсныг Санкт Петербургийн Зоологийн музейн эрдэм шинжилгээний ажилтан И. С. Поляков судалж, үнэхээр зэрлэг адууны шинэ зүйл мөн болохыг тодорхойлоод Пржевальскийн адуу (Equus przewalskii) хэмээн нэрлэж, дэлхий нийтэд зарлажээ. Харамсалтай нь, байгалийн болон хүний хүчин зүйлээс хамаарч тахийн тоо толгой нь цөөрч устахад хүрсэн бөгөөд хамгийн сүүлд байгальд 1969 онд Монголын нутаг дэвсгэр дээр харагдсан хэмээн тэмдэглэсэн байдаг. Анх 1992 онд Голланд улсын амьтны хүрээлэнгээс Монголд 15 тахь нутагшуулахаар тээвэрлэн авч ирж байсан түүхтэй. Монгол Голландын хамтарсан Тахь төслийг хэрэгжүүлсэний үр дүнд нийслэл Улаанбаатар хотоос 95 км зайд орших Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын заагт орших Хустайн байгалийн цогцолборт газарт дэлхийн цор ганц зүйл зэрлэг адуу-тахийг байгальд нь амжилттай сэргээн нутагшуулж тоо толгой нь өнөөдөр 1300 гаруйд хүрчээ. Хустайн нурууны БЦГ-т тахиас гадна цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль, янгир, монгол тарвага, саарал чоно, евразийн шилүүс, мануул, үнэг, хярс зэрэг 44 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэн байна.


Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
3,607.57






















































Зочин 2026-02-06 202.55.188.94
Пржевальскийн гэх 150 тооны адууг унгарын зоопаркаас казахстаны талд нутагшуулж байгаам байна лээ. Олон жилийн дараа уугуул нутагтаа ирлээ нтр гэсэн сүртэй мэдээ тавигдсан байна.
Нэргүй 2026-02-06 172.58.244.36
Лржевальский тахь олж алаад Петрбургт аваачсан, И.С.Полков судлаад Зэрлэг адууны шинэ зүйл гэсэн л юм бна. Монгол адууны өвөг гэж хэлээгүй л юм бна ш дээ !
Нэргүй 2026-02-06 59.153.114.122
Пржевальский хэмээх польш гаралтай оросын язгууртан бол судлаач биш, тагнуул байсан юм! Тэрээр Монгол гэж хүнгүй шахам эзгүй зэлүүд газар нутаг байна. Цөөн тооны хүн амыг нь устгачихвал Орос гүрэнд сул чөлөөтэй асар том газар нутаг олж авах боломж байна гэж аяллынхаа тайланд дурдсан байдаг!!!
Иргэн 2026-02-06 64.119.31.64
За болиоч дээ. нэгдүгээрт, бид 13-19-р зуунд Оросыг бүү хэл дэлхийн талыг эзэлж, соёл, хууль цаазыг түгээж явсан гүрэн шүү. Тэгээд нэг тэнэмэл орос Монголыг нээгээд ан амьтадыг нь дэлхийд таниулаад байгаарай. ОХУ гэж 1992 онд л гарч ирсэн нэр шүү "ОХУ-ын судлаач Николай Пржевальский 1879 онд Монголын говьд тахийг анх олж илрүүлж олон улсад Пржевальскийн адуу нэрээр таниулсан юм"
Нэргүй 2026-02-06 202.126.89.215
Зөв
Гэхдээ Орос гэж нэг үг ч алга бна.
Нэргүй 2026-02-06 66.181.177.184
Юм болгоноос өө харж суудаг ац уу өөр юманд толгойгоо ажиллуул